Фидель Кастрогийн мэндэлсний 95 жилийн ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2021.08.14-нд нийтлэгдсэн

Фидель Кастрогийн мэндэлсний 95 жилийн ойг тэмдэглэв

Фидель Кастрогийн мэндэлсний 95 жилийн ойг тэмдэглэв

Куба улс хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн мэндэлсний 95 жилийн ойг тэмдэглэв. Цар тахлын улмаас олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдаагүй ч тус бүгд найрамдах улсын сонин, телевизүүд Баасан гаригийн дугаар болон хөтөлбөртөө хувьсгалын нэрт удирдагчийн мэндэлсний ой, хувьсгалт тэмцлийн түүхийг нь онцолжээ.

Кубын төрийн ордонд Фидель Кастрогийн удирдаж байсан Кубын төрийн далбаа, долдугаар сарын 26-ны хөдөлгөөний хар, улаан тугуудыг өлгөсөн аж. Бүгд найрамдах улсын удирдагчдын төлөөлөгчид Сантьяго де Куба дахь Санта Ифигенийн оршуулгын газарт очиж, Кастрогийн булшинд цэцэг өргөжээ.

Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел твиттер хуудастаа “Фидель Кастро улс орондоо нэр төр, итгэл найдвар өгч, империализмыг тууштай эсэргүүцэж, ард түмэн ч тэдний хувьсгалын ачаар өсөн дэвжсэн" гэж жиргэсэн байна.

КубаФидель Кастро (Фидель Алехандро Кастро Рус) 1926 оны наймдугаар сарын 13-нд Кубын зүүн хэсэгт орших Ориенте мужийн Биран тосгоны ойролцоо (1976 оноос хойш Олгуин муж) Манакасын эдлэнд төржээ. Тэрээр Испанийн цагаач, чинээлэг газрын эзэн Анхель Кастро Арчисын долоон хүүхдийн гурав дахь нь байв. Суралцах хугацаандаа Кастро “Хувьсгалт бослогын холбоо” оюутны радикал байгууллагад элсчээ. Энэхүү байгууллага нь Кубад улс төрийн өөрчлөлт хийхийг дэмжиж, харгислалын эсрэг тэмцлийн арга баримталдаг оюутны хувьсгалт босогчдын холбоо байсан аж.

Кастро хуульч мэргэжлээр Хаванын их сургуульд суралцаж байхаасаа л Кубын улс төрийн тавцанд танигдаж эхэлсэн байна. Түүнийг улс төрд хөл тавих үед АНУ-ын улс төрийг дэмжигч Фульхенсио Батист төрийн эрхийг гартаа авч, улс оронд нь харгис дэглэм ноёрхох болжээ. Кастрод харгис дэглэмийн эсрэг тэмцэл өрнүүлэх амаргүй байж. 1953 оны Монкада хуаран руу хийсэн дайралт бүтэлгүйтэж, түүний дараахан баригдаж, шүүхээс ял сонссон ч чөлөөлөгджээ.

Тэр "Долдугаар сарын 26 -ны хөдөлгөөн"-ийг удирдах болж, Мексикт очин, Батистын засгийн газрыг түлхэн унагаж, Кубыг эзлэн авахын төлөө тэмцэгчдийн хамт бэлтгэж байгаад, 1956 оны арванхоёрдугаар сард Кубад ирэн тэмцлээ эхлүүлсэн байна.

Кубад 1959 оны нэгдүгээр сарын 1-нд хувьсгал ялж, Батистын дарангуйлал устаж, удалгүй Кастро БНКУ-ын ерөнхий сайд болжээ. Тэрээр 1961 онд Кубын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болж, Кубыг нэг намын тогтолцоот социалист төрийн статустай болгон өөрчилсөн байна. Улмаар 1976 онд Төрийн зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн тэргүүнээр томилогджээ. Түүнчлэн тэрээр Кубын Хувьсгалт армийн тэргүүн захирагчийн албыг хашиж байв.

Эх сурвалж: TELESURENGLISH, TASS, 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж