Баян-Өлгий аймаг маргаашаас 10 хоногийн хөл хорио тогтооно

Хуучирсан мэдээ: 2021.08.14-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймаг маргаашаас 10 хоногийн хөл хорио тогтооно

Баян-Өлгий аймаг маргаашаас 10 хоногийн хөл хорио тогтооно

Баян-Өлгий аймгийн Засаг дарга захирамж гаргаж, маргаашаас буюу наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 24-ний өдрийн 22.00 цаг хүртэл нийслэл болон бусад аймгаас ирэх хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэжээ. Учир нь тус аймагт долдугаар сарын 30-наас хойш өдөрт халдварын тоо 100-гаас дээш бүртгэгдэх  болсон байна.

Өнгөрсөн 24 цагт л гэхэд 222 хүн шинээр өвчилж, Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдлын тоо 4999 болжээ. Өөрөөр хэлбэл, тус аймгийн хэмжээнд халдварын тохиолдлын тархалт улсын дунджаас өндөр байгаа аж. Мөн мэргэжлийн байгууллагуудын салбар дундын багийн хийсэн тав дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын дунд халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ. 

Харин ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр өчигдөр "Баян-Өлгий аймагт олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурим найр их болсон. Энэ нь зөөвөрлөгдөж ирсэн халдварыг хүн амын дунд тархахад нөлөөлсөн. Тус аймаг вакцинжуулалтаараа ч хамгийн бага хувийг эзэлж байна" гэж мэдээлсэн билээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж