Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно | News.MN

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

Баянбүрдийн тойргийн авто замын шинэчлэлтэй холбогдуулан нийтийн тээврийн чиглэлүүдэд өөрчлөлт орох болсон талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ. Наймдугаар сарын 16-наас 19-ний өдрийн хооронд Баянбүрдийн тойргийн хойд хэсэг, наймдугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд тус тойргийн урд хэсгийг шат дараатайгаар хааж, шинэчлэлтийн ажлыг хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн чиглэлүүдэд өөрчлөлт орохоор болжээ. Тодруулбал, 

Наймдугаар сарын 16-наас 19-ний өдрийн хооронд 

  • Ч:21а "Булгийн 19-р гудамж – Вокзал – 3, 4 хороолол"
  • Ч:21б "Булгийн 19-р гудамж – 3.4 хороолол  – Вокзал"
  • Ч:22 "Шадивлан эцэс -Бөмбөгөр – Чингис Соосэ ДС-Далангийн зам"
  • Ч:24а "ЗҮРХ УУЛ (Чингэлтэй) – 3, 4-Р ХОРООЛОЛ (эцэс)"
  • Ч:73 "Зунжин худалдааны төв-ТЭЦ 4"
  • Ч:27 "Вокзал – Бөмбөгөр – Өвөр согоот"
  • Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз" 
  • Ч:38 "ХМК – Саппоро – 3, 4 хороолол – Хайлааст" 
  • Ч:55 "Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж"
  • ЗҮ:2 "Гоодой – Тэнгис кино театр"
  • ЗҮ:3 "Баянбулаг – Тэнгис кино театр"
  • ХО:1 "Бага баян – Санзай – 7 буудал – Тэнгис кино театр" (дунд овор)
  • ЗҮ:1 "Гүнт – Жигжид – Тэнгис кино театр" гэсэн 13 чиглэл 

Наймдугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд

  • Ч:4 "5 шар – 3, 4 -р хороолол – Сансарын тойрог"
  • Ч:5 "Гэмтлийн эмнэлэг – Их тойруу – Шар хад"
  • Ч:25 "Тоосгоны үйлдвэр – Их тойруу – 3,4 хороолол" (экобус, цахилгаан, том овор)
  • Ч:41 "Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг"
  • Ч:74 "Цагаан даваа – Гандан – Вокзал"
  • Ч:17а "Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам" (их тойрог)
  • Ч:17б "Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам" (их тойрог)
  • Ч:21а "Булгийн 19-р гудамж – Вокзал – 3,4 хороолол"
  • Ч:21б "Булгийн 19-р гудамж – 3, 4 хороолол  – Вокзал"
  • Ч:22 "Шадивлан эцэс -Бөмбөгөр – Чингис Соосэ ДС-Далангийн зам"
  • Ч:24а "ЗҮРХ УУЛ (Чингэлтэй) – 3, 4-Р ХОРООЛОЛ (эцэс)"
  • Ч:38 "ХМК – Саппоро – 3, 4 хороолол – Хайлааст" 
  • Ч:27 "Вокзал – Бөмбөгөр – Өвөр согоот"
  • Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз" 
  • Ч:55 "Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж"
  • Ч:73 "Зунжин худалдааны төв-ТЭЦ 4"
  • ХО:1 "Бага баян – Санзай – 7 буудал – Тэнгис кино театр" (дунд овор)
  • ЗҮ:1 "Гүнт – Жигжид – Тэнгис кино театр"
  • ЗҮ:2 "Гоодой – Тэнгис кино театр"
  • ЗҮ:3 "Баянбулаг – Тэнгис кино театр" гэсэн 20 чиглэлд өөрчлөлт орно.

Тус чиглэлүүдээр зорчих иргэд ЭНД ДАРЖ зураглалыг харна уу. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 7004-4040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэх юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-14 45.15.16.83

!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж