Баянбүрдийн тойргийн авто замын шинэчлэлтэй холбогдуулан нийтийн тээврийн чиглэлүүдэд өөрчлөлт орох болсон талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ. Наймдугаар сарын 16-наас 19-ний өдрийн хооронд Баянбүрдийн тойргийн хойд хэсэг, наймдугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд тус тойргийн урд хэсгийг шат дараатайгаар хааж, шинэчлэлтийн ажлыг хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн чиглэлүүдэд өөрчлөлт орохоор болжээ. Тодруулбал,
Наймдугаар сарын 16-наас 19-ний өдрийн хооронд
- Ч:21а "Булгийн 19-р гудамж – Вокзал – 3, 4 хороолол"
- Ч:21б "Булгийн 19-р гудамж – 3.4 хороолол – Вокзал"
- Ч:22 "Шадивлан эцэс -Бөмбөгөр – Чингис Соосэ ДС-Далангийн зам"
- Ч:24а "ЗҮРХ УУЛ (Чингэлтэй) – 3, 4-Р ХОРООЛОЛ (эцэс)"
- Ч:73 "Зунжин худалдааны төв-ТЭЦ 4"
- Ч:27 "Вокзал – Бөмбөгөр – Өвөр согоот"
- Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз"
- Ч:38 "ХМК – Саппоро – 3, 4 хороолол – Хайлааст"
- Ч:55 "Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж"
- ЗҮ:2 "Гоодой – Тэнгис кино театр"
- ЗҮ:3 "Баянбулаг – Тэнгис кино театр"
- ХО:1 "Бага баян – Санзай – 7 буудал – Тэнгис кино театр" (дунд овор)
- ЗҮ:1 "Гүнт – Жигжид – Тэнгис кино театр" гэсэн 13 чиглэл
Наймдугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд
- Ч:4 "5 шар – 3, 4 -р хороолол – Сансарын тойрог"
- Ч:5 "Гэмтлийн эмнэлэг – Их тойруу – Шар хад"
- Ч:25 "Тоосгоны үйлдвэр – Их тойруу – 3,4 хороолол" (экобус, цахилгаан, том овор)
- Ч:41 "Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг"
- Ч:74 "Цагаан даваа – Гандан – Вокзал"
- Ч:17а "Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам" (их тойрог)
- Ч:17б "Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам" (их тойрог)
- Ч:21а "Булгийн 19-р гудамж – Вокзал – 3,4 хороолол"
- Ч:21б "Булгийн 19-р гудамж – 3, 4 хороолол – Вокзал"
- Ч:22 "Шадивлан эцэс -Бөмбөгөр – Чингис Соосэ ДС-Далангийн зам"
- Ч:24а "ЗҮРХ УУЛ (Чингэлтэй) – 3, 4-Р ХОРООЛОЛ (эцэс)"
- Ч:38 "ХМК – Саппоро – 3, 4 хороолол – Хайлааст"
- Ч:27 "Вокзал – Бөмбөгөр – Өвөр согоот"
- Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз"
- Ч:55 "Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж"
- Ч:73 "Зунжин худалдааны төв-ТЭЦ 4"
- ХО:1 "Бага баян – Санзай – 7 буудал – Тэнгис кино театр" (дунд овор)
- ЗҮ:1 "Гүнт – Жигжид – Тэнгис кино театр"
- ЗҮ:2 "Гоодой – Тэнгис кино театр"
- ЗҮ:3 "Баянбулаг – Тэнгис кино театр" гэсэн 20 чиглэлд өөрчлөлт орно.
Тус чиглэлүүдээр зорчих иргэд ЭНД ДАРЖ зураглалыг харна уу. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 7004-4040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэх юм байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ