Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулж буй газар чөлөөлөлтөөр 435 иргэн, хуулийн этгээдийн газрын эзэмших эрхийг цуцлах урьдчилсан тооцоо гаргажээ. Газар чөлөөлөх хугацаа өнөөдөр (2021.08.14) дуусах бөгөөд дээрх иргэн, хуулийн этгээд нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, тайлбар саналаа өгөх шаардлагатай байгаа аж.
Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр “Энэ хугацаанд тайлбар саналаа ирүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. Сонсох ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ. Газрын гэрчилгээ олгохтой холбоотой бас нэг зөрүүтэй ойлголт үүсээд байна. Иргэнд газар эзэмшүүлж, өмчлүүлэх үйл ажиллагаа зөвхөн газрын албанаас хамааралтай асуудал биш. Газрын зөвшөөрөл авах хүсэлтийг 30 хоногт багтаан шийдвэрлэсэн ч УБЕГ-аас Е дугаар гэж авдаг. Тус дугаарыг 30-60 хоногт багтаан олгодог бөгөөд газрын албаныхан тус дугаарыг хүлээж байгаа учраас газрын гэрчилгээг нь шууд хэвлээд өгөх боломжгүй байдаг. Үүнийг иргэд газрын байцаагч, газрын албаныхан авлига хүлээгээд байна гэж ойлгоод байгаа. Энэ асуудлыг эрх зүйн хувьд шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг Хууль зүй8 дотоод хэргийн сайдад өгсөн" гэж онцлов.
Э.БУРАМ
Зочин 2021-08-14 103.57.93.65
Хулгайчуудаа элдэв арга саамаар мөнгө зуслараа болиод өгөөчээ .Албаар газраа өгчөөд буцааж худалдан аваад байхдаа яадаг юм бэ.Хэдий болтол тарган хулгайчууд биднээс зулгааж ханахгүй юмаа
haha 2021-08-14 202.55.191.130
ali hediin tanil taldaa om tsum huvaarilchihaad hud hud yum yarih yumaa
Зочин 2021-08-14 182.16.234.23
Анх төлөвлөлтийн хийж байхад л Хөшигтийн хөндийд Айро хот байгуулна гэж байсан мөртлөө л онгоцны буудлаа тойруулаад, ойр орчмын бараг бүх газрыг нь төр өөрөө хувь хүмүүс, байгуулагуудад олгочихсон байгаа нь маш ойлгомжгүй. Тэгээд одоо нөхөн төлбөр өгнө ч гэхшиг, дандаа татвар төлөгчийн мөнгийг цацаж байх юм. Төрд л (эрх мэдэл бүхий албан тушаалтан) өөрт маш их но байна.
Зочин 2021-08-14 89.187.162.178
Одоо онгоцоор хэн ч нисэхгүй шдээ. Тахал дуусахгүй Хил хаалттай. НУРААА НУРААА
Зочин 2021-08-14 139.5.219.98
Нисэх зурвасы нь тойруулаад бүх газары нь олгоод эзэмүүлээд дууссан байсан биз
ИРГЭН 2021-08-14 202.9.46.59
ХӨШИГТИЙН ХӨНДИЙД 1-Ч ЯНДАН, 1-Ч ГЭР ХОРООЛОЛ БАЙХ ЁСГҮЙ. НОГООН ХОТ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ. 5- С ДООШ ДАВХАР БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ.
ЛАВЛАА 2021-08-14 203.91.115.37
ОЙЛГОМЖГҮЙ ЮМ АА НЭГ Л ӨГЛӨӨ БОСООД ИРТЭЛ ШИНЭ НИСЭХ БУУДАЛ БИЙ БОЛЧИХОО ЮУ? ТӨЛӨВЛӨЛТӨӨ АРАЙ Ч ОДОО ХИЙГЭЭГҮЙ Л БАЙМААР ЮМ. УЯЛДАА ХОЛБООГҮЙ АЖИЛЛААД БАЙНА УУ ЭСВЭЛ НӨХӨН ТӨЛБӨР АВЧ ХҮРТЭЦГЭЭХ ЗОРИЛГООР ХУУВИЛДАЖ ГАЗАР ТАРААВ УУ. ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА
ХОТООРОО УЛСААРАА АЛХАХ ГАЗАРГҮЙ АМЬСГАЛАХ ГАЗАРГҮЙ 2021-08-14 202.126.88.43
ЮМ БҮХНИЙГ МӨНГӨ ЭДИЙН ЗАСГИЙН НҮДЭЭР ХАРЖ ӨНДӨР ХӨГЖИЛ ДЭВШИЛ ГЯЛ ЦАЛ БҮХЭНД ТЭМҮҮЛЭН ХҮНИЙ ХЯЗГААРГҮЙ ШУНАЛ МАТЁРИАЛЛАГ ХЭРЭГЦЭГЭЭ ХАНГАХЫН ТӨЛӨӨ ӨДӨР ШӨНӨГҮЙ БАЙГАЛИЙН НӨӨЦӨӨ ШАВХАН ХОТЖИЖ, БӨӨГНӨРӨН, УТАА УГААР ХОГООР ОРЧИНОО БОХИРДУУЛЖ ЗАМ ДЭЭР ӨДӨР ШӨНӨГҮЙ БӨГЛӨРЧ СТРЕССДЭНЭ..БИД ЮУН ТӨЛӨӨ АМЬДРААД БАЙНАА ….
Нийслэлийн иргэн 2021-08-14 202.21.107.112
Олон улсын нисэх буудал барихаар төлөвлохдөө эхнээс нь энэ орчныг гэр хороолол болгохгүй байхаар бодож газрын зөвшөөрлийг хязгаарлах ухаан байгаагүй л юм байх даа. Зөвшөөрөл өгчихөөд буцааж цуцлана гэдэг бол төрийн бодлого хир ундуй сундуй хараа чиглэлгүй явж байгааг илхэнээ харуулж байгаа хэрэг. ЗАСАГ нь байтугай захын газрын албаны ажилтан сэтгэж бодох л асуудал. Гэтэл хэтийн төлөвлөлт хийгдээгүй засгийн шийд гараагүй байхад газрыг олгохыг яарнаа гэдэг бол АВИЛГАЛ л цэцэглүүлсэн хэрэг.
Зочин 2021-08-14 202.126.88.43
ХӨШИГИЙН ХӨНДИЙ ОРЧИМД МАНАЙ МОНГОЛЫН БАЯЧУУД, ИХЭС ДЭЭДЭС ЯҮГУУРТНУУД Л СУУРЬШИХ БИЗЭЭ..ТЭР НЬ Ч ЗӨВ. ХӨРӨНГӨТЭЙ УЛСУУД АРАЙ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ БИЗ. ӨӨРСӨДӨӨР НЬ БОХИРЫГ НЬ ЦЭВЭРЛҮҮЛЖ ӨӨРСӨДӨӨР НЬ ДУЛААНЫ СТАНЦЫГ НЬ БАРИУЛАХ ХЭРЭГТЭЙ. БАЙГАЛИЙН НӨӨЦ ШАВХАГДДАГ ГЭДГИЙГ АРД НИЙТЭЭРЭЭ ОЙЛГОГ !!!
Зочин 2021-08-14 66.181.185.181
АЛАГ НҮҮРТЭЙ АВИЛГАЧИН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДИЙН ДАРГА БОЛСОН ГЭСЭН АНЫ АРЫН ХААЛГАНЫ АВИЛГАЧИН БҮГДИЙГ ЗАРАА БИЗ
зочин 2021-08-14 202.55.182.178
Сэргэлэнгийн засаг дарга алаг Мэндээ , газрчн албаных нь хүүхдүүд бүх газрыг нь зараад үл хөдлөх хөрөнгө болгочихсон шүү дээ . Ийм л нийгэм .