Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулж буй газар чөлөөлөлтөөр 435 иргэн, хуулийн этгээдийн газрын эзэмших эрхийг цуцлах урьдчилсан тооцоо гаргажээ. Газар чөлөөлөх хугацаа өнөөдөр (2021.08.14) дуусах бөгөөд дээрх иргэн, хуулийн этгээд нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, тайлбар саналаа өгөх шаардлагатай байгаа аж.
Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр “Энэ хугацаанд тайлбар саналаа ирүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. Сонсох ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ. Газрын гэрчилгээ олгохтой холбоотой бас нэг зөрүүтэй ойлголт үүсээд байна. Иргэнд газар эзэмшүүлж, өмчлүүлэх үйл ажиллагаа зөвхөн газрын албанаас хамааралтай асуудал биш. Газрын зөвшөөрөл авах хүсэлтийг 30 хоногт багтаан шийдвэрлэсэн ч УБЕГ-аас Е дугаар гэж авдаг. Тус дугаарыг 30-60 хоногт багтаан олгодог бөгөөд газрын албаныхан тус дугаарыг хүлээж байгаа учраас газрын гэрчилгээг нь шууд хэвлээд өгөх боломжгүй байдаг. Үүнийг иргэд газрын байцаагч, газрын албаныхан авлига хүлээгээд байна гэж ойлгоод байгаа. Энэ асуудлыг эрх зүйн хувьд шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг Хууль зүй8 дотоод хэргийн сайдад өгсөн" гэж онцлов.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ