Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс 1500 төгрөг, 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1800 төгрөг байхаар тус тус тогтсон. Үдийн цайны зардлыг 2006-2019 онд үе шаттайгаар нэмэгдүүлж, 900 төгрөгт хүргэсэн билээ.
Энэ онд 1500 төгрөг болгон нэмэгдүүлж, бага ангийн сурагч үдийн хоолноос хоногт авбал зохих илчлэгийн 35 хувь буюу 610 ккал авах боломж бүрджээ. Өмнө нь хэрэгжиж байсан "Үдийн цай" хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд ногдох 900 төгрөгийн 400 нь цайны газрын түрээслэгчдэд, үлдсэн 500 төгрөг нь хүүхдийн цайнд зарцуулагддаг байв.
Хуульд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын байр, талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэхийг хориглосон. Ингэснээр үдийн хоолонд зарцуулагдах 1500 төгрөг бүгд хүүхдэд зориулагдах ажээ.
Холбоотой мэдээ