Засгийн газрын наймдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулахаар болсон билээ. Тодруулбал, их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулна.
Хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалинтай ажиллах бөгөөд өдрийн 50 мянга болон түүнээс дээш байх аж.
Хамрагдах хүсэлтэй иргэд наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Монголын залуучуудын холбооны төв байранд хүрэлцэн ирж, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй уулзах, мөн цахим хаяг, утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой.
Дашрамд дурдахад, энэ онд улсын хэмжээнд 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385 мянган га-д улаанбуудай, 19 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 616.6 мянган га-д тариалалт хийжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 26.7 мянга, төмс 1.6 мянга, хүнсний ногоо 877 га-гаар тус тус ахиу байна.
Байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан таримлын соёололт удааширсан, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн, тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас ургац хураалтад ажиллах техник, сэлбэг хэрэгслийн татан авалт удаашралтай байгаа аж.
Тиймээс энэ жилийн ургац хураалтын ажилд хүн хүчний хэрэгцээ шаардлага урьд жилүүдийнхээс илүү байхаар байна.
Э.БУРАМ
Sonnen 2021-08-14 64.119.23.24
Амралтын өдөр гэр бүлээрээ очоод ажиллах сонирхолтой байна. Хүүхдүүддээ жаахан ч гэсэн юм үзүүлээд. Хүүхдүүдэд бол жаахан цалин өгөхөд урам өгөөд зүгээр л байх.
Зочин 2021-08-14 66.181.161.38
Эмч, сувилагчаас л өндөр цалин авах юм байна.
Сайнаа 2021-08-14 66.181.178.68
Бүтэхгүй юм ярих юм аа. 25 хоног хөдөө хээр бороо шороонд өдөржин амралтгүй ажиллахад 1 сая төг цалин бодогдоно. Хувь хүний орлогын албан татвар 10%, Нийгмийн даатгалын шимтгэлийн 12% суутгасны дараа гар дээр 780 мян төг авна. Гутал хувцасаа авах юмгүй болтлоо муутгаж, хоол хүнс муутай баахан ажилласны эцэст иймхэн мөнгө авах тэнэг хүн олдохгүй. Ургац авахаа бодож байгаа бол өдрийн 100 мян төг болгох хэрэгтэй.
зочин 2021-08-14 59.153.113.26
Өөрөө ногоо тариж ч үзээгүй хүн биш үү.2 хүний ажиллыг 1 хүн хийж чадвал 100к болж байна өдөрт ганцаараа 50 шуудай ногоо хурааж чадвал болж байна
Зочин 2021-08-14 202.126.89.122
Хүнсний талон өгдөг ажил хийдэггүй хэдийгээ албадан ач за юу
irgen 2021-08-14 202.126.89.60
uguh bolohooroo novshirnoo baahan mungu suutgana tsalingaa tsagtaa avna gesen batalgaa baihgui
Урианхай 2021-08-14 185.247.225.55
Үлгэр үлгэр, махан толгойнуудаас ийм л юм гарна, өөр хөгжил дэвшил ярьж мэдэхгүй
Мөнх 2021-08-14 66.181.188.150
Нөхцөлүүдээ тодорхйо болно.
хоол байр үнэтэй эсэх
Өдөрт ажиллах цаг завсарлага
Ажлын хувцас
Цаг агаарын саатлын үе
Ирэх очих унаа
Эрүүл мэндийн даатгал
Аюулгүй байдал гээд олон асуудал бий.
Хөхөө шиг чемодан барьж очоод хоосон өртэй ирэв дд
Зочин 2021-08-14 202.126.88.65
Ёстой ёстой
зүмбэрэл 2021-08-14 139.5.216.213
Хүн болгон шахуу халамжийн мөнгө,хүнсний талон авна.Бас хүн болгон шахуу группын мөнгө авна.Ургац хураалтанд явах хүн олдох болов уу даа
ZOCHIN 2021-08-14 202.126.88.51
Км Гүйцэтгэлээрээ л цалинждаг юм даа. ИДЭЖ УУЖ УНТАЖ БАЙГААД ӨДРИЙН 50 мянган ₮ авч хүнс үйлдвэрлэдэг гэж бодоо юу
Зочин 2021-08-14 202.55.188.106
Tsalingaa bat uguh uu? Ingej baigaal muridag shuu
Зочин 2021-08-14 59.153.115.210
Яг л найдвартай өгвөл ч болж л байна. Бас ахуй нөхцөл зохистой юу, үгүй юү… гэдэг маш чухал. Нэг том цэргийн платк босгосон болоод баахан эрээвэр хураавар, эрэгтэй эмэгтэй ялгаагүй байрлуулбал, тэр чинь халдварын голомт, с а д а р с а м у у ны оромж болохгүй юү. Тэгээд баахан архичид хулгайчид цуглаад л, ажиллаж хөдөлмөрлөж зүтгэдэг нь цөөхөн, архидан шоуддаг нь олон болчихвол хэцүү. Ер нь архидаж шоудахыг уриалагч нэг этгээд л олон хүнийг самардаг шүү. Цагдаа болон бусад хараа хяналт чухал
Зочин 2021-08-14 202.126.89.145
Энд зовж байхын оронд 1 сая төгрөг өгөх нөгөө сургалтанд нь сууж үнэгүй хоол идсэн нь дээр шүү дээ оролцоо гэл үү сургалт
Зочин 2021-08-14 202.21.108.61
Энэ бол ААН үүдээс өгөх цалин. Алдаж болохгүй боломж. Хотод барилгын ажилд нухлуулж хэдэн авч байхаар эрүүл агаарт үеийнхээ охид залуус, оюутнуудтай бужигнаж явах шиг сайхан юм үгүй.
Зочин 2021-08-14 150.129.141.162
Ene tsaling golj bolohgvi shuu, sariin 600-iin toloo ajillaj baigaa orh tolgoilson ehchuud zunduu bga
Badarch taxar 2021-08-14 192.82.91.71
Урагацын даалай ээ ургаагүй баацай аа
Зочин 2021-08-14 202.126.88.184
Манаачийн цалингаар албадан хөдөлмөрлүүлэхүү комунистууд х****а
Зочин 2021-08-14 202.126.89.91
өдрийн 100000 болгоо