“Samsung” эвхэгддэг гар утасны гурав дахь үеийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2021.08.14-нд нийтлэгдсэн

“Samsung” эвхэгддэг гар утасны гурав дахь үеийг танилцуулав

“Samsung” эвхэгддэг гар утасны гурав дахь үеийг танилцуулав

“Samsung” компани эвхэгддэг ухаалаг утасны борлуултад хүчээ сорих гэж байна. Гэвч үүний өмнө тэд хэрэглэгчиддээ эвхэгддэг утас тэдний хайж байгаа зүйл болохыг итгүүлэх хэрэгтэй билээ. “Samsung” компаниас жил болгон зохион байгуулдаг бүтээгдэхүүн танилцуулгын арга хэмжээ өнгөрсөн Лхагва гаригт болсон юм.

Энэхүү арга хэмжээний үеэр тус компани хавтгай “Note” төхөөрөмжүүдээс илүүтэй эвхэгддэг загварын утсанд илүү их төвлөрч ажиллахаа мэдэгджээ. Тус компанийн өмнө нь гаргаж байсан эвхэгддэг загварын ухаалаг утсуудад эвдрэл гарсны улмаас борлуулалт маш муу байсан юм. Тиймээс энэ удаа загвар болон чанарын хувьд илүү өндөр түвшинд бүтээхийг зорьжээ.

Тодруулбал, “Samsung” компаниас “Z Fold3”, “Z Flip3” хэмээх эвхэгддэг загварын хоёр ухаалаг гар утсыг энэ сарын сүүлээр танилцуулах юм. Энэхүү хоёр утасны гол ялгаа нь “Z Fold3” ном шиг нээгддэг бол “Z Flip3” хавч шиг дэлгэгддэг нь 2000 оны эхээр гарч байсан загварыг санагдуулж буй. Эвхэгддэг загварын гурав дахь үе болох уг ухаалаг утасны үнийг буулгасан ч дөрвөн оронтой тооноос буухгүй нь.

Учир нь эдгээр ухаалаг утас өмнөх эвхэгддэг загваруудаас илүү нарийн, хөнгөн, бат бөх, ус нэвтэрдэггүй байх аж. Өмнөх загваруудын хувьд ус, тоосноос гадна унах зэрэг доргилтын нөлөөнд тэсвэргүй, дэлгэцэд нь байнга асуудал үүсдэг байжээ.

“Samsung” эвхэгддэг утсандаа энэ мэтчилэн шинэчлэл хийсээр байгаа ч тэдний өмнө хүлээж байгаа өөр олон даваа бий. “Canalys” зах зээлийн судалгааны компанийн мэдээллээр “Samsung” компани зургадугаар сарын сүүл хүртэлх гурван сарын хугацаанд ердөө 257 мянган эвхэгддэг утас нийлүүлсэн байна. Харин хавтгай дэлгэцтэй утасны хувьд нийлүүлэлт 58 сая орчим байжээ.

“Canalys”-ийн судалгааны менежер Бен Стантон "Энэ нь бүтээгдэхүүний зах зээл одоо ч хязгаарлагдмал байгааг харуулж байна” гэж хэлсэн байна. Гэхдээ “Samsung” компанид энэ жилийн хувьд үүнээс өөр сонголт байгаагүй байж болно. Дэлхий даяар чипний хомсдол үүссэний улмаас тус компани “Note” үйлдвэрлэлтээ хойшлуулаад байгаа билээ.

С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж