Ачилтын компанийн ажилтан, жолооч нарын хооронд маргаан үүсч, ачилтын компанийн ажилтныг мэсээр гэмтээсэн хэрэг өнөөдөр /2021.08.13/ гарчээ. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах "Home Plaza" барилгын өмнөх автобусны буудал дээр …. улсын дугаартай автомашины жолоочид хутгалуулчихлаа" гэсэн дуудлага 10:56 цагт ачилтын компанийн ажилтнаас ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа явуулахад тухайн автомашины эзэн буюу хэрэгт холбогдогч 46 настай Н ачилтын компанийн ажилтан 22 настай Н-тай маргалдаж мэсээр гэмтээж, автомашинаа унаад явсан байжээ. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна.
Э.БУРАМ