Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замд ачаалал үүсдэг. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нэг дүүргээс нөгөө рүү, хотын захаас төв рүү зөөж байгаа нь хотын түгжрэлд нөлөөлж буй. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний талаарх нарийвчилсан судалгаа хийсэн гэсэн. Судалгааны дүнг товчхон танилцуулахгүй юу?
-Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 2019 оны бүх камерыг шүүж, авто замын зорчих хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоог бүтэн жилээр нь гаргаж үзлээ. Ковидгүй, өндөр ачаалалтай байсан үе гэж 2019 оныг сонгож авсан. Долдугаар сард амралт, аялал зугаалгын үе таарч, замын ачаалал эрс хөнгөрдөг. Наадмын үеэр өдөртөө 150-170 мянган тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнд оролцсон нь судалгаанаас харагдсан. Харин наймдугаар сарын 15-наас замын хөдөлгөөний ачаалал одоо үеийнхээс хамгийн багадаа хоёр дахин нэмэгддэг. 2019 оны наймдугаар сард өдөртөө 373 мянган машин замын хөдөлгөөнд оролцож байсан. Одоо бол энэ тоо 500 мянга руу дөхсөн. Учир нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд автомашины тоо 100 мянга орчмоор өссөн байгаа юм. Энэ өндөр ачааллын үе аравдугаар сарын сүүл үе хүртэл үргэлжилдэг. Харин сурагчдын нэгдүгээр улирлын амралтын үеэр замын түгжрэл 28 хувь буурсан байдаг. Судалгаанаас түгжрэл арванхоёрдугаар сард дахин нэмэгддэг болох нь харагдсан. Харин нэгээс дөрөвдүгээр сард түгжрэл 16-25 хувиар буурсан гэх тоо байна.
-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлмэгц замын ачаалал нэмэгдэж, хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь сургадаггүйгээс хотын замд ачаалал үүсэж байгаа нь судалгаагаар батлагджээ. Цаашид хэрхэн шийдвэл оновчтой вэ?
-Авто замын түгжрэл өсөж, буурч буй шалтгааныг нарийвчлан судалж, хүн амын нягтаршил болоод сургууль, цэцэрлэгийн ачааллыг тооцож үзлээ. Өдөртөө 110 мянган хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь зөөдөг гэсэн тооцоо гарсан. Энэ нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хотын захын хэсэгт буюу хамран сургах тойрогт нь сургууль, цэцэрлэг хангалтгүйн улмаас хүрэлцээ сайтай төвийн хэсгүүд рүү хүүхдүүдээ зөөх динамик хөдөлгөөн үүсдэг. Хоёрдугаарт, эцэг эхчүүд сайн сургууль цэцэрлэгийн араас хөөцөлддөг тал бий. Тэгэхээр цаашид хамран сургах тойргийн хүрээн дэх сургууль, цэцэрлэгийн тоог нэмж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ дүүрэг бүрд жишиг, сайн сургууль бий болгох ёстой. Бага, дунд, ахлах сургуулийг хооронд нь эрэмбэлэн, орон зайн зохион байгуулалтад оруулж, системчлэх шаардлагатай байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Zochin 2021-08-13 202.9.40.52
Niitiin teever muugas humus huvin unaatai bolj bgaa shd. Unen butkue ene uls oron. Odo boltol.bovshin yumaa hiser
Зочин 2021-08-13 202.126.89.98
Наран улс хогноосо салаад сайхан бгаа:)
Зочин 2021-08-13 192.82.67.239
автомашины татвараа бүр тэглээд ачилт торгууль энэ тэрээ бүрмөсөн зогсоогоод хаяачдээ амьдралаа зам дээр өнгөрөөгөөд ирэхээр наадуул чинь өөрчлөгдөнө энэ асуудалыг айлгүйгээр шийдэж чадах улстөрчдийг сонгодог болно
Зочин 2021-08-13 203.91.115.38
1-4 саруудад ачаалал нэмэгддэг цагаан сар оргил ачаалалтай үе
хотын иргэн 2021-08-13 202.126.90.96
Юун машины үйлдвэр вэ.Нэмэгдэж байгаа машинаа яахаа мэдэхгүй түгжрэл тэг зогсолтонд амьдралынхаа хамаг цагииг өнгөрүүлэх үе ирчихээд байна.Нэг сая таван зуун мянган хүн амтай метрополис хот байж метрогүй
Одоо метро л энэ хотын тээвэр хүндрэлийг шиидэж чадна.Тийм толгойтой эх оронч зовхино өөдөө лидер хотын дарга алга уу
Зочин 2021-08-13 166.205.141.35
Хотын төвд бөөн түгжрээн дунд амьдрах амьдрал таны л сонголт шүү дээ….та өөр газар амьдарч яагаад болохгүй гэж? Метро ялангуяа газар дорхи метро барих гэдэг нэгдүгээрт асар их өндөр үнэ өртөгтөй ажил хоёрдугаарт ашиглалтын зардал ч бас өндөр байдаг,гуравдугаарт дэлхийн аль ч хотод аль ч метро орлогоороо зарлагаа нөхөөд ашигтай ажиллаж чаддаггүй ….улс орон нутгийн төсвөөс маш их дотац авч амьдардаг….Манайд бол дэмий байх оо
Инженер 2021-08-13 192.82.74.140
Солонгос , Японоос бараг 1 тэрбум амд-ыг хуучин машин,сэлбэг авахд зарцуулж байна. Одоо хөдөө, гадаа явчихаж чадах дунд оврын цахилгаан машин гибрид машин угсрах цаг нь үнэхээр болсон. Эсвэл приусийг МУ-д угсарья.
Зочин 2021-08-13 66.181.161.70
Импортын татвараа огцом нэм л дээ. Хуучин машин оруулахыг тас хориглох.
Зочин 2021-08-13 166.205.141.3
Монгол улсад суудлын хөнгөн тэрэгний угсрах үйлдвэр байгуулах цаг нь бараг л болчихсон юм байна даа…Япон,Солонгосын хөрөнгө оруулагчдыг урьж залж байгаад нэг үйлдвэр босгуулаад авах ухаантай ЕС байхгүй л байх даа
ss 2021-08-13 103.142.76.38
Дугаарын хязгаарлалтаа хэвээр нь хадгалаад л бай… Дахиад ч өснө.
Зочин 2021-08-13 166.205.141.3
Улаанбаатрын түгжрэлийн төлөө улсаараа шийтгүүлэх хэрэг үү? УБ хотынхон хот дотроо л учраа олцгооно биз…хөдөөгийн оршин суугчид ямар хамаа байна.Манайх шиг өргөн уудам нутагтай,хүн ам тархай суурьшсан улсад орон нутгийн нийтийн тээвэр бүтэхгүй ажил….хүн бүр л дор бүрнээ хөл дүүжлэх унаатай байх хэрэгтэй
Зочин 2021-08-13 202.126.88.213
АЖИЛГҮЙДЭЛ ӨНДӨРТЭЙ АМЬДРАЛ ХҮНД ЭДИЙН ЗАСАГ УНАЛТАНД ОРСОН БАРААНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЛАА; УТАА УГААР ТҮГЖРЭЛ СТРЕССДҮҮЛЖ БАЙНА ГЭЧИХЭЭД АВТОМАШИН ; ГАР УТСАНД МӨНГӨ ХАЙРЛАХГҮЙ; САРДАА 120 ШИРХЭГ ЛАНД-300 БОРЛОСОН Ч ГЭХ ШИГ……ӨӨРСДИЙНХӨӨ АМЬДРАЛТАЙГАА ОГТ ЗОХИЦОЛГҮЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ЭДИЙН ЗАСАГТАЙ ОРОН ШҮҮ МОНГОЛ….ТЭГЭЭД БОДОХООР МОНГОЛЧУУД ШАЛ ДЭМИЙ ЗҮЙЛД МӨНГӨӨ ЗАРЦУУЛДАГ…..
Зочин 2021-08-13 166.205.141.3
Олон жил,хэдэн үеэрээ Коминтерн,КПСС пролетарийн интернационализмд нухлуулж зохиомол ядуу амьдралаар амьдарсан ард түмэн шүү дээ….одоохондоо яахав тэгэж л байг аяндаа юм үзээд нүд тайлаад хор нь гараад ирэхээр шал өөр болно оо….бидэнд одоо цаг хугацаа л хэрэгтэй байна…бусад нь аяндаа болоод л явчихана