Өндөр эрсдэлтэй 63250 өрхөд чиптэй угаар мэдрэгч суурилуулна

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

Өндөр эрсдэлтэй 63250 өрхөд чиптэй угаар мэдрэгч суурилуулна

Өндөр эрсдэлтэй 63250 өрхөд чиптэй угаар мэдрэгч суурилуулна

Улаанбаатарт сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 200 мянга орчим айл өрх бий аж. Эдгээр айл өрхийг эрсдэлээс сэргийлж өнгөрсөн онд угаарын хий мэдрэгч суурилуулж, хяналт тавин ажиллажээ.

Энэ жил угаар мэдрэгчийн технологийг сайжруулж, дохиолол дамжуулагчтай болгох программчлалын ажлыг хийж дууссан байна. Нийт 193 мянга гаруй айлаас судалгаа авч, өндөр эрсдэлтэй 63250 өрхөд чиптэй угаар мэдрэгч суурилуулж, Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 24 цагаар хянах ажээ.

Өндөр эрсдэлтэй айл өрхийг өнгөрсөн жилийн ажиглалт болон судалгаанд үндэслэн тогтоосон байна. Нэн тэргүүнд пийшин, зуухны насжилт, тухайн өрхийн гишүүдийн ажил, байдал, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд гэртээ үлддэг болон угаарын дуудлага олон өгсөн зэргийг харгалзан сонгожээ.

Хэрэглэгчид үйлчлэх хяналтын төвд дуудлага хүлээн авахаар 12 ажилтныг гурван ээлжээр ажиллахаар бэлтгэсэн байна. Мөн 600 гаруй хянагч нийслэлийн зургаан дүүргийн 100 хорооны айл өрхөд хяналт тавин, хүрч ажиллахаар төлөвлөжээ. Энэ сарын 15-наас эхлэн яндан хөөлөх болон бусад заавар, зөвлөгөө өгч, хороо хэсгүүдэд ажиллах тул иргэд тус төвийн 70119400 дугаараар холбогдон шаардлагатай мэдээллээ авч болох аж.

Сайжруулсан шахмал түлш асах, унтрах үедээ хамгийн ихээр угаар ялгаруулдаг учир ямар ч тохиолдолд яндангаа сугалахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж