1.1 сая ам.долларын хар тамхины хэрэгт иргэн Б-г шалгаж байна | News.MN

1.1 сая ам.долларын хар тамхины хэрэгт иргэн Б-г шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

1.1 сая ам.долларын хар тамхины хэрэгт иргэн Б-г шалгаж байна

1.1 сая ам.долларын хар тамхины хэрэгт иргэн Б-г шалгаж байна

Африкаас Монгол Улсын иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим ам.доллараар үнэлэгдэх хар тамхийг албаныхан илрүүлсэн. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс тодрууллаа.


-Он гарсаар хар тамхитай холбоотой хэрэг, зөрчил хэр бүртгэгдсэн бэ. Энэ төрлийн гэмт хэргийн одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны эхний хагас жилийн байдлаар 76 хэрэгт 143 хүн холбогдуулан шалгаж байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34 хувь, холбогдогч 21 хувиар тус тус буурсан. Эд мөрийн баримтаар хураагдсан бодисын хэмжээ харин өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс Монгол Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлэх зургаан гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.

Тухайлбал, 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын иргэн Г гэгч нь бусадтай бүлэглэн баруун Африкаас олон улсын шуудан илгээмж ашиглан сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байдаг.

Саяхан Африкаас шуудан илгээмжээр ирсэн 1.1 сая ам.долларын үнэ бүхий хар тамхийг албаныхан илрүүлсэн гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын иргэн Б гэгч нь Өмнөд Африкийн нэг улсаас карго илгээмж ашиглан их хэмжээний “мөс” хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг  явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа мөнгөн дүн тодорхой болох тул одоогоор үнэлж хэлэх боломжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-дХориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, энэ гэмт хэргийг байнга тогтвортой, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилсан байдаг.

Иймд иргэд та бүхэнд гадаад улс оронд зорчих, улсын хил нэвтрэхдээ бусдаас мөнгө амласан, гуйсан ачаа, тээш, илгээмж авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-13 192.82.82.63

Сургуулийн хүүхдүүд залуучууд маш их хэрэглэдэг болсон.Монголд хориглох биш дэмждэг хуультай.цагдаа илрүүлэхээр шүүх прокурор нь хэрэгсэхгүй болгодог тогтолцоотой.

Avatar

Amarhyy 2021-08-13 47.227.159.103

Bi ch bas daljignaad balarah shahsan sain bn Amjilt

Avatar

Зочин 2021-08-13 202.21.109.35

утгаараа, байдаг хэмээх үгсээсээ татгалзана уу сэтгүүлч нэртэ хүмүүсээ!

Avatar

Негр Орос ах дүүс 2021-08-13 94.237.64.184

ОРОСУУД Л ХАР ХАЛТАРУУДАД САЙМШИРЧ СҮЙД БОЛЦГООДОГ.ИРГЭН Г БУРИАД БАЙГАА ДАА.

Avatar

зочин 2021-08-13 103.212.116.158

хар тамхинаас илүү аюул та нарын муулаад бгаа дотоодын дайснууд чини монголыг хөмөрсөн тогоо шиг болгож бгааг харж бгаа юу.

Avatar

Зочин 2021-08-13 66.181.178.105

Манай Элбэг тагжгарын 8 жилийн ажлын vр дvн одооноос бvvр их харагдаж эхлэх нь болтой. Хууль нь зеелен болсон, Еронхийлегч нь ивээлээ vзvvлж хэвлэл мэдээлэлээр баатарлаг vйлэстэн адилаар алдаршуулж егдег энтрийг нь олон улсын хар тамхины боссууд аль эрт анхааралдаа авсан болохоор ковидын 2 жилд манай улс дээр тевлерч ажилласны vр дvн харагдаж байгаа нь энэ !!!

Avatar

Зочин 2021-08-13 66.181.161.6

Хар тамхитай холбоотой хуулийн заалт гадны улсад хатуу чанд байдаг. Эсрэгээр манайд дэмжиж байгаа юм шиг хэтэрхий зөөлөн учир цэцэглэх боломжийг нээгээд өгсөнтэй агаар нэг …

Avatar

Зочин 2021-08-13 192.82.89.165

Хятадад 50 граммийг зарахад цаазаар авахуулана!!!
1кг илгээмжээр авна гэдэг манай хууль дэндүү зөөлөн байна!!!

Avatar

Зочин 2021-08-13 124.158.70.62

1kg ni 1.1say dollar baidag yumuu

Avatar

Sa 2021-08-13 64.119.17.33

1 gram ni 150usd geheer yaj 1.1 say bolood bna

Avatar

Зочин 2021-08-13 66.181.161.57

Lol baga bagaar olon achaand hubaagaad Achaan dotroo shampoonii sav, cosmetict hiij oruulj irdegshdee. Narag shuudaagaar ni deerees ni ooriihoo ner haygiig bichsen baival hogchine l geydee

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-08-13 202.9.46.232

нямдоржийн хийсэн нүгэлт хууль байна хоёр үхэр хулгайлбал 8 жил хар тамхи зарвал хоёр жил ийм л хогийн юм хийдэг хорлонч юмдаа хар тамхи санаатайгаар зарсан бол бүх насаар нь хоридог хүнд хүчир ажилд зүтгүүлж үхүүлдэг хууль байх ёстой хар тамхи зархад ашиг олох зорилгоор хадгалах тээвэрлэхд оролцсон л бол доод тал нь яс хорин жил шоронд суулгаж хүнд хортой нөхцөлд ажиллуулах ёстой

Avatar

Зочин 2021-08-13 202.131.248.198

2 жил аваал болчих уу урд хөрш бүх насаар нь нарсанд хаалга тас

Avatar

Зураач Лондон 2021-08-13 87.80.153.122

Их зөөлөн хуультай юм байна

Avatar

mongol 2021-08-13 202.126.89.84

dandaa bayachuudiin huuhduud, mongonii baraa harsan odontsruud, enuugeer mongol oldog mafia ene huuliig sul b.lgahiin tuluu mash ikh ajillaj b.gaa… philippinii eronkhiilogch shig l temtseh heregtee

Avatar

mongol 2021-08-13 202.126.89.84

yag ene torliin gemt hergiin sanktsiig bur shineer changatgah heregtee..odoo nuguu shine turliin gemt hereg geed urdchilan sergiileh, tanin medehyi tal deer ajilladagaa bolih heregtee..odoo mongoliin ireedyigiin tuluu dain ehelj b.na.Nyambaatar saidaa huuliig shinchlen nairuulah tsag irsen b.na…buh nasaar n horildoo…ene huuliig changatgahiig eserguutsej b.gaa mongotoi ulsuud b.gaa..lobby hiideg , baritsaaldag..ene buhentee temtseh heregtee..buh nasaar n hori..tegej b.j l hun hiih ygyi gee bodon

Avatar

Зочин 2021-08-13 122.201.21.37

Насаар нь хорь, өчнөөн залуусын амь, амьдралын үгүй хийж бна, өмнө бага багаар авчирч байснаа баригдахгүй болохоор амташсан байна, бас хамгийн гол нь цаад мөнгөтэй эздий нь цаазаар авбал таарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж