1.1 сая ам.долларын хар тамхины хэрэгт иргэн Б-г шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

1.1 сая ам.долларын хар тамхины хэрэгт иргэн Б-г шалгаж байна

1.1 сая ам.долларын хар тамхины хэрэгт иргэн Б-г шалгаж байна

Африкаас Монгол Улсын иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим ам.доллараар үнэлэгдэх хар тамхийг албаныхан илрүүлсэн. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс тодрууллаа.


-Он гарсаар хар тамхитай холбоотой хэрэг, зөрчил хэр бүртгэгдсэн бэ. Энэ төрлийн гэмт хэргийн одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны эхний хагас жилийн байдлаар 76 хэрэгт 143 хүн холбогдуулан шалгаж байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34 хувь, холбогдогч 21 хувиар тус тус буурсан. Эд мөрийн баримтаар хураагдсан бодисын хэмжээ харин өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс Монгол Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлэх зургаан гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.

Тухайлбал, 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын иргэн Г гэгч нь бусадтай бүлэглэн баруун Африкаас олон улсын шуудан илгээмж ашиглан сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байдаг.

Саяхан Африкаас шуудан илгээмжээр ирсэн 1.1 сая ам.долларын үнэ бүхий хар тамхийг албаныхан илрүүлсэн гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын иргэн Б гэгч нь Өмнөд Африкийн нэг улсаас карго илгээмж ашиглан их хэмжээний “мөс” хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг  явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа мөнгөн дүн тодорхой болох тул одоогоор үнэлж хэлэх боломжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-дХориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, энэ гэмт хэргийг байнга тогтвортой, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилсан байдаг.

Иймд иргэд та бүхэнд гадаад улс оронд зорчих, улсын хил нэвтрэхдээ бусдаас мөнгө амласан, гуйсан ачаа, тээш, илгээмж авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж