Цэцэрлэгт ээлжийн багш нар ажиллахаар болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ. Энэ хичээлийн жилд эхний ээлжид зургаан дүүргийн 25 цэцэрлэгт 60 багш туршилтаар ажиллуулах юм байна. Ингэснээр цэцэрлэг 07:30-19:00 цаг хүртэл, өдөрт 12 цагаар ажиллана.
Дашрамд дурдахад, цэцэрлэгийн танхимын сургалт есдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтэд үндэслэн цэцэрлэгт таван настай хүүхдийг бүрэн хамруулах бол дөрвөн настай хүүхдийг үргэлжлүүлэн хамруулах юм. Харин 2-3 настай хүүхдийг халдварын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн үе шаттай хамруулна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд байгаа 77185 таван настныг цэцэрлэгт бүрэн хамруулна гэсэн үг. Тухайн цэцэрлэгт халдвар гарвал 14 хоног зайн сургалт руу шилжих юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ