Сүүлийн үед дэлхийн толгой баячууд сансар судлалын салбарт хүч үзэж, нэгнээсээ өрсөн элдэв уралдаан, тэмцэлдээнд орж байгааг шаардлагагүй асар их мөнгөний гарз хэмээн боддог хүн олон бий. Тэгвэл тэр хүмүүсийн уурыг улам ихээр хүргэх нэгэн төлөвлөгөөг Элон Маскийн "Space X" компани танилцуулжээ.
Тухайлбал "Space X" компанийн дараагийн агуу төлөвлөгөө бол сансарт асар том зар сурталчилгааны самбар байрлуулах явдал гэнэ. Улмаар хэн нэгэн нь мөнгөө төлөөд сансарт өөрийн сурталчилгаагаа байршуулах боломжтой болох юм.
"Space Х" компани эл төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр Канадын Geometric Energy корпорацтай хамтран ажиллаж, дижитал самбар бүтээж байгаа аж. Тус самбарыг хиймэл дагуулын хананд байрлуулж, хойтон жилийн эхээр сансарт хөөргөх гэнэ.
Самбар өөрийгөө бичих камертай байх агаад түүгээрээ дамжуулан Youtube сувгаараа сурталчилгаануудыг шууд харуулах учиртай аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ