ДЭМБ Covid-19 лабораториос алдагдсан гэх таамгаа орхиогүй гэж Бээжинд сануулав | News.MN

ДЭМБ Covid-19 лабораториос алдагдсан гэх таамгаа орхиогүй гэж Бээжинд сануулав

ДЭМБ Covid-19 лабораториос алдагдсан гэх таамгаа орхиогүй гэж Бээжинд сануулав

ДЭМБ Covid-19 лабораториос алдагдсан гэх таамгаа орхиогүй гэж Бээжинд сануулав

ДЭМБ цар тахлын үүслийг эрэн хайхдаа ямар нэг улс төрийн зорилго агуулаагүй бөгөөд зөвхөн шинжлэх ухааны нэрийн өмнөөс шаардлагатай мэдээллүүдийг цуглуулахыг хичээж байгаагаа илэрхийлж, SARS-CoV2 вирус лабораториос алдагдсан гэх таамаглалаа орхиогүй хэмээн Бээжинд сануулжээ.

ДЭМБ өчигдөр/2021.8.12/ мэдээлэл хийхдээ  “Бүх засгийн газрууд нөхцөл байдлыг улс төржүүлэхээ больж, хамтран ажиллах, улмаар цар тахлын үүсэл гарлыг үнэн зөвөөр тогтоох, цаашлаад ирээдүйн тахлуудын эсрэг хамтдаа сэргийлэх тал дээр нэгдмээр байна” хэмээн уриалжээ.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар аливаа шинэ халдварт өвчний гарал үүслийг олж тогтоох нь хичээл зүтгэл, цаг хугацаа шаардсан шинжлэх ухааны хүнд ажил гэнэ. Түүнчлэн цар тахлын гарал үүслийг тогтоолоо гээд аль нэг улсыг буруутгаж, хуруугаараа чичээд байж болохгүй хэмээжээ.

Хамгийн чухал нь Covid-19 өвчний үүслийг олж тогтоох нь цаашид ижил төстэй тахал дэгдэхээс хэрхэн сэргийлэхийг ойлгоход туслах том нээлт болох учиртай аж.

Өмнө нь ДЭМБ-ийн эрдэмтдийн баг Ухань хотод ажиллан цар тахлын гарал үүслийг хайсан боловч амжилт олоогүй буцсан билээ. Гэвч долдугаар сард дахин Ухань хотод очих хүсэлт дахин гаргасан ч Бээжин эрс эсэргүүцэж, хүлээн авахаас татгалзсан байна.

Харин хариуд нь ДЭМБ “Аль нэг таамаглалыг үгүйсгэх хангалттай нотолгоо олдоогүй. Тиймээс лабораторитой холбоотой асуудлыг нэг мөр цэглэхийн тулд дахин судлах шаардлагатай. Тиймээс энэ тал дээр мэргэшсэн ДЭМБ-ийн эрдэмтдээс суралцахыг зөвлөж байна. Бид бусад боломжит хувилбаруудыг ч шалгаж байгаа. Жишээлбэл, Итали бидэнд бүх мэдээллээ өгч, шинжилгээ хийхийг зөвшөөрсөн. Шинжлэх ухааны тал дээр улс орнуудын эв нэгдэл маш чухал. Тиймээс энэ ажилд шуурхай, үр дүнтэй оролцохыг хүсье” гэжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-13 64.119.20.125

ж****а нар лабротороосоо алдсан нь үнэн байх нь

Avatar

Зочин 2021-08-13 202.21.108.18

hujaa undesten huredan ustaasaa buzar joomnuud

Avatar

Зочин 2021-08-13 202.21.108.185

БҮХ ЮМ ОЙЛГОЛМЖТОЙ

Avatar

Зочин 2021-08-13 180.149.93.98

тэгэхэд тэр нэг хятад тэр нэг сарьсан багваахайг идээгүй байсан бол бид ингэж суухгүй байлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж