Авлигын эсрэг ажлын хэсэг бизнесийн төлөөлөлтэй уулзлаа | News.MN

Авлигын эсрэг ажлын хэсэг бизнесийн төлөөлөлтэй уулзлаа

Авлигын эсрэг ажлын хэсэг бизнесийн төлөөлөлтэй уулзлаа

Авлигын эсрэг ажлын хэсэг бизнесийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улс 2020 онд авлигын индексээр таван байр ухарч, 180 улсаас 111-рт жагссан талаарх мэдээллийг “Транспэрэнси Интернэшнл”-ээс танилцуулсан. Энэхүү үзүүлэлтийг ахиулах зорилго бүхий ажлын хэсгийг өнгөрсөн сард байгуулагдсан юм. Ажлын хэсгийн арга хэмжээний төлөвлөгөө болон нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход бизнес эрхлэгчдийн саналыг сонсох зорилгоор төрийн зарим байгууллагын төлөөлөл болсон ажлын хэсгийн гишүүд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, бизнесийн холбоодын төлөөлөлтэй “Business breakfast” уулзалтыг зохион байгууллаа.

Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, ёс зүй, шударга байдлыг дэмжихэд голлох үүрэг гүйцэтгэдэг МҮХАҮТ нь бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсооход хувийн хэвшлийнхэн хамтрал үүсгэж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх замаар, урт хугацаанд бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх зорилгоор “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Транспэрэнси Интернэшнл, Рио Тинто Монгол ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж болох МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн Төвөөс энэхүү өглөөний ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулж, 60 орчим бизнесийн төлөөлөл авлигыг бууруулах талаарх өөрсдийн саналаа АТГ-ын удирдлагад хүргүүлсэн юм.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Төрийн байгууллагатай харилцахад тулгарч буй хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс байгууллагаа болон өөрсдийгөө хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлага үүссэн энэ үед “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр МҮХАҮТ-ын дэргэд “Бизнесийн ёс зүйн төв” өнгөрөгч тавдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Бизнесийн ёс зүй, шударга байдлын олон улсын мэдлэг, мэдээллээр Транспэрэнси Интернэшнл хангаж байгаа бол бизнесийн ёс зүйн тэргүүн туршлагыг хэрэгжүүлдэг Рио Тинто групп өөрсдийн туршлагаа хуваалцаж, ажлын арга барилаасаа хуваалцах юм" гэлээ.

Бизнесийн ёс зүйн төв нь 21 аймгийн салбар танхимуудаараа дамжуулж нийт гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдэд олон улсын жишиг болсон бизнесийн ёс зүйн стандарт, авлигын эсрэг хатуу зогсох зарчим, бусад шаардлагатай мэдээ мэдээлэл, сургалтыг тогтмол системтэйгээр хүргэхээр төлөвлөөд байна. Мөн Авлигын эсрэг эрчимжүүлсэн төлөвлөгөө боловсруулан ажиллахад МҮХАҮТ, түүний дэргэдэх Бизнесийн Ёс зүйн төвийн зүгээс хамтран ажиллаж, гишүүн байгууллагуудаа идэвхтэй оролцуулах бүрэн боломжтойг онцоллоо.

Уулзалтад оролцогчид төрийн албаны авлига, хүнд суртал үүсгэж буй нөхцөл байдал, төрийн албаны хариуцлага, ёс зүй болон бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөн, цаашид эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлэх арга хэмжээний талаар нээлттэй ярилцав.

Уулзалтын төгсгөлд АТГ-ын Дэд дарга Г.Азжаргал төрийн албаны хүнд суртал, авлигыг бууруулахад бизнес эрхлэгчдийн ёс зүй үнэтэй хувь нэмэр оруулдаг гэдгийг тодотгоод “Бизнесийн ёс зүйн төв”-ийн үйл ажиллагаа нь үүнд чухал ач холбогдолтой гүйцэтгэх болохыг онцолсон юм. Түүнчлэн Авлигын эсрэг эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөнд бизнес эрхлэгчдийн саналыг тусган хэрэгжүүлж, дараагийн уулзалтаар тодорхой үр дүнг танилцуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-08-13 66.181.178.210

1. компани байгуулаад барилгын тусгай зөвшөөрөл авах гэсэн чинь барилгын чиглэлээр 3 жил үйл ажиллагаа явуулсан байх ёстой гэнээ анх удаа помпани байгуулад яаж барилгын чиглэлээр 3 жил үйл ажиллагаа явуулахын, 2. баахан инженер шаардлагатай гэхийн старт ап компани тэр олон инженер зөвдөлхүүдийг хаанаас олохийн, тэднийг яаж цалинжуулахын ёстой амьдралаас тасарсан газар шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж