УИХ-ын гишүүн асан Д.Гантулга залуучуудын холбооны хуралд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга залуучуудын холбооны хуралд оролцжээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга залуучуудын холбооны хуралд оролцжээ

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт өчигдөр /2021.08.12/ Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд уулзаж, цахимаар хуралджээ. Уг хуралд зөвлөлийн төлөөлөл, гишүүд удирдлагууд оролцож залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцсэн юм байна.

Тус хуралд УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүндэт зочноор оролцсон нь олны анхаарлыг татав. Тэрбээр2019 онд шүүхээс хүчингийн хэргээр хоёр жилийн ял сонссон ч өнгөрөгч оны арванхоёрдугаар сард магадлангаар суллагдсан билээ. Ийнхүү олны нүднээс нам жим байсан тэрбээр залуучуудын холбооны үйл ажиллагаанд оролцож, эргэн нийгмийн амьдралдаа орсон бололтой. Гэхдээ шүүхээс ял шийтгэл сонссон түүнийг олон залуусыг төлөөлж, “хүндэт зочноор” оролцсонд шүүмжлэлтэй хандах хүмүүс ч байна. Түүний ийнхүү идэвхтэй болсон нь Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой гэж хардах хүмүүс байгаа юм.

Эргэн сануулахад, Д.Гантулга нь  УИХ-ын гишүүн байхдаа хүчингийн хэрэгт холбогдож шүүхээс ял авсан нь парламентын түүхэнд хараар үлдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж