Аав нь бууж өгч, Бритни Спирс эрх чөлөөтэй боллоо | News.MN

Аав нь бууж өгч, Бритни Спирс эрх чөлөөтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

Аав нь бууж өгч, Бритни Спирс эрх чөлөөтэй боллоо

Аав нь бууж өгч, Бритни Спирс эрх чөлөөтэй боллоо

Нийт 13 жилийн турш Бритни Спирсийн бүх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг эзэмшиж байсан Жеми Спирс бууж өгснөөр дуучин бүсгүй дахин эрх чөлөөтэй боллоо.

Анх 2008 онд Бритни Спирсийн сэтгэцийн асуудлаас шалтгаалан бүх эрх мэдлийг нь хууль ёсны асран хамгаалагч буюу аавд нь шилжүүлж байв. Улмаар Бритни Спирс өөрийнхөө эд хөрөнгийг захиран зарцуулах болон бусад өдөр тутмын амьдралын олон шийдвэрийг бие даан гаргах эрхгүй болжээ.

Гэвч удалгүй Бритни Спирс өөрийнхөө эрхийн төлөө тэмцэж, эцгээ асран хамгаалагчийн эрхээ хэтрүүлэн ашигласан гэж буруутган зарга үүсгэсэн юм. Харин Жеми Спирс үргэлж өөрийгөө өмгөөлөн, ямар ч буруу зүйл хийгээгүй, ямагт охиныхоо сайн сайхны төлөө санаа зовж явсан гэдгээ илэрхийлдэг аж.

Гэтэл сүүлийн үед дуучин бүсгүйн шүтэн бишрэгчдийн эхлүүлсэн “Бритнид эрх чөлөө өг” уриатай хөдөлгөөн хүчээ авч, бие даан амьдралаа авч явах эрхийг нь Бритнид буцаан өгөхийг шаардах болсон юм.

Бритнигийн үүсгэсэн зарга удаан үргэлжилсэн ч энэ онд гарсан баримтат киноноос болж олны анхаарлын төвд орж, ийнхүү шүтэн бишрэгчдийг нь идэвхжүүлсэн аж.

Бритнигийн мэдүүлснээр тэрбээр мансууруулах бодисын нөлөөнд орж, хүсээгүй зүйлээ хийхээс гадна жирэмслэхээс сэргийлэх арга хүчээр хэрэглэж байжээ.

Чухамдаа Бритнигийн аавд хоёр үндсэн эрх мэдэл байв. Нэгдүгээрт, түүний бүх хөрөнгийг захиран зарцуулах, хоёрдугаарт, хувь хүнийг нь харж хянах. Гэхдээ 2019 онд Жеми эрүүл мэндийн шалтгаанаар охиноо харж хянах эрхээсээ татгалзсан аж. Харин Бритни эд хөрөнгөө өөрийн болгохоор хөдөлгөөн эхлүүлж, зорилго нь биелэхээс нааш тайзан дээр гарахгүй гэдгээ зарлаж байв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
12
ХарамсалтайХарамсалтай
11
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
5
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мжл 2021-08-13 192.82.67.214

эцэг хүн охиныхоо төлөө харин ч удаан хугацаанд сайн асран хамгаалж, одоо золбин амьдралдаа орох нь дээ

Avatar

Зочин 2021-08-13 192.82.69.203

Урлаг соёлын хүмүүс хар тамхи хэрэглэлээ гэж дуулдаад байдаг болсон шүү

Avatar

123 2021-08-13 202.9.40.253

Тэнэг хүүхэн одоо балай балай золбин хийсвэр эрчүүдтэй орооцолдоод, баахан хүүхэд гаргаад, хамаг мөнгөө үрж дуусгах биз.

Avatar

Зочин 2021-08-13 31.171.152.198

ХӨЛӨӨРӨӨ ТОЛГОЙ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭДЭЭ ХӨӨРХИЙ

Avatar

Зочин 2021-08-13 202.126.88.218

Оддын өвчин хэцүү болтой. Манайд ч гэсэн олны танил болсон нэртэй биеэ тоож элдэв бус юм хэрэглэж эвдэрч бгаа залуучууд сургамж авмаар юм. Хар тамхи, архи бол амьдралын дайсан шүү. Анхаар

Avatar

Zochin 2021-08-13 66.181.161.50

Naad duuchin chin hamag huvtsasaa taichaad gudamjind mashind sexdej bgaad barigdsan daraa ni gudamjnii arhichinii b***g huhuj bgaad barigdsan er ni zasrah ymuu

Avatar

h*** 2021-08-13 202.126.89.121

chi dutaacher

Avatar

Зочин 2021-08-13 202.126.89.93

Удахгүй хөрөнгийг нь зарцуулах залуу амьдралд нь орж ирнээ.

Avatar

Зочин 2021-08-13 66.181.161.63

за энэ золбин яшка эргээд танкандаа орж дээ

Avatar

Зочин 2021-08-13 115.131.13.155

Тэгмээр дээ. Өөрийн хүчээр олсон мөнгөө эдлэх эрхгүй хүний эрхэнд амьдарна гэж хичнээн хэцүү байхав. Хөөрхий бүсгүйн олон жилийн амьдралыг үрсэн эцэг нь уучлал гуйх ёстой

Avatar

Зочин 2021-08-13 37.170.178.2

Kkk хөрөнгө нь энэ хугацаанд эцэг дээр нь биш өөр дээр нь байсан бол бүх хөрөнгө хар тамхи болоод наад хүүхэн чинь гудамжинд дэлгүүрийн тэргэнд хошилоо ачаад гудаманд унтаад явж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж