Айвал бүү хий, хийвэл бүү ай, Ерөнхий сайд аа! | News.MN

Айвал бүү хий, хийвэл бүү ай, Ерөнхий сайд аа!

Айвал бүү хий, хийвэл бүү ай, Ерөнхий сайд аа!

Айвал бүү хий, хийвэл бүү ай, Ерөнхий сайд аа!

Тэрбээр өөрийн биеэр нөхцөл байдалтай  танилцаж, сарын хугацаатай үүрэг  даалгавар өгснөөс хойш 40, түүний танхимын хуулийн сайд Х.Нямбаатар Замын-Үүдийн мафитай Засгийн газар тэмцэхээр  болсноо зарласнаас хойш яг 37 хонож байна.

Энэ хугацаанд Замын-Үүдийн боомтын ажлыг сайруулахаар  АТГ, ТЕГ, ЦЕГ зэрэг хууль хяналтынхныг багтаасан ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар газар дээрээс нь сүр дуулиантай баривчилгаа явуулж, зургаан албан тушаалтныг түр саатуулаад сулласан, Шадар сайд С.Амарсайхан өмнө нь чиглэл хэлдэг байснаа больж, үүрэг өгдөг болсныг эс тооцвол, байдал яг бахь байдгаараа.

Уг нь Л.Оюун-Эрдэнэ ч, Х.Нямбаатар ч их зоримог мэдээлэл хийж, Замын-Үүдийн мафитай залуу сайд нар зад тэмцэх нь гэсэн итгэл найдвар төрүүлсэн. Улсаа бодох уу, журмын нөхдөө сонгох уу дээрээ тулж байгаагаа нууж хаалгүй илэрхийлсэн Ерөнхий сайдын үг  бүр ч үнэмшилтэй сонсогдсон. Даанч, энэ хүрээд эрх баригчдын энтертаймент нь дуусчээ.

Замын-Үүд дээр халаа сэлгээ хийгээд юу ч өөрчлөгдсөнгүй. Нэмэгдэхүүний байрлалыг солиход нийлбэр дүн өөрчлөгдөхгүй гэдэг.

Уг нь Засгийн газар хилийн боомт дээр үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэж,  экспорт, импортыг гацааг арилга гэж  бүрэн эрхт төлөөлөгчөөрөө  зургаан хүнийг томилсон. Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатар, хурандаа В.Намхайнямбуу, НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулуун,  НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх, Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга Ж.Сүхбаатар нарыг.  Ерөнхий сайдаас сарын хугацаатай үүрэг даалгавар авсан тэд ариутгалын ногоон хаалгыг сольсноос өөрөөр гялайлгаж, гялтайлгасан ажил хийсэнгүй.

Засгийн бүрэн эрхт төлөөлөгч Б.Отгонсүх  хэлэхдээ гаалийн байгууллага хурдан шуурхай ажиллахыг хичээж байгаа гэв. Зүй нь хичээх биш хурдан шуурхай ажиллах үүрэгтэй. Үүний тулд л татвар төлөгчдийн мөнгөнөөс  цалинжиж байгаа хүмүүс шүү дээ.  Бүрэн эрхт төлөөлөгч цааш ярихдаа “Урд хөршийн хилийн боомт дээр үлдсэн 20 мянган тонн ачааг наймдугаар сард багтааж татна. Замын-Үүд дэх боомтын зөвлөл Монгол Улсын Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу тээврийн зардлыг гурав дахин бууруулах шийдвэрийг гаргасан” болохыг дуулгав.

Тээврийн зардал гурав дахин буурсан тухайд бас нэг бүрэн эрхт төлөөлөгч В.Нямхайнямбуу жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулж,  Эрээн хотоос Улаанбаатар хүрэх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөг байхаар тогтоосон тухай, жолооч гэрээ байгуулбал Эрээн рүү автомашиныг нь нэвтрүүлэхээр болсноо хэвлэлд ярьж. Тээврийн хэрэгслийн хөлсийг 10  сая төгрөгөөс хэтрүүлж байгаа эсэхэд хуулийн байгууллагуудтай хамтарч хяналт тавих юм байх.  Ж.Сүхбаатар гэх засгийн төлөөлөгчийн ярьснаар бол. Ажил сайжруулах үүрэгтэй төлөөлөгчид ачааны эзэд, жолооч нар хаа хаанаа хариуцлагатай байж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаарджээ.

Засгийн газар тэднийг төрийн дарамт, хүнд суртал авлигыг алга болгоод өг гэж томилсон болохоос ачаа тээврийн үнэд төр оролцоод, бизнес эрхлэгчид, тээврийн жолооч нарыг айлгаад ир гэж явуулаагүй байлтай.

Харамсалтай нь,  Засгийн элч нарын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харахад хон хэрээнийх нь хоёр нүдийг ухсан болдоггүй бор өвгөний нисдэг морийг нь ид гэж хурмастын хаан хоёр чоноо явуултал нисдэггүй бор морийг нь идчихээд ирдэг шиг л юм болоод байгаа юм даг уу даа.

Замын-Үүдийн гацаа, түгжрэлийн буруутан нь эцэстээ ачаа тээврийн жолооч, бизнес эрхлэгчид болж байх шиг. Засгийн томилсон элч төлөөлөгчдийн байр сууриас харвал шүү дээ.

Ариутгалын хаалгыг захын хувийн компани Alibaba сайтаас захиалаад гурван хоногийн дотор өлхөн угсруулаад босгочхож чадна. Гэтэл Замын-Үүд дээр хэчнээн сараар тээг, гацаа үүсгэв ээ. Ерөнхий сайд өөрийн нүдээрээ хараагүй бол нөгөө “ногоон хаалга”-тайгаа сууж байж мэдэх юм.

Үндсэндээ, өргөн хэрэглээний болон бусад бараа таваарын үнийн хөөрөгдөлтөд шатахууны үнийн нэмэгдлээс илүү Замын-Үүдийн гацаа нөлөөлсөн. Бизнес эрхлэгчид авлигын өртөг, ханшийн алдагдлаа үнэд шингээгээд зарчихна. Эцсийн хэрэглэгчид буюу энгийн иргэд Замын-Үүдийн асуудлын гол хохирогчид болж байна. Монгол Улс хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүний 80 хувийг гаднаас авдаг. Мах, гурил, төмс, эсгий шаахайнаас бусдыг нь гэсэн үг.

Замын-Үүдийн түгжрэл зөвхөн өнөөдөр үүсчихсэн асуудал биш юм. Ганц Замын-Үүдийн асуудал бас биш.  Хилийн боомтуудын лдээр  жилийн турш хуримтлагдсан төрийн мафийн, хүнд суртал, авлигын үр дагавар цар тахлаар л илэрч байгаа хэрэг. Энэ бол мөсөн уулын орой төдий. Замын-Үүдийн түгжрэлээс болж баривчлагдсан зургаан албан тушаалтан бол жижиг жараахайнууд. Журмын нөхдөө жаахан “ухах” юм бол мафийн гол толгойлогчид нь МАН-ын пентхаус, Төрийн ордон хавиас олдох байх. Засгийн танхимд ч Замын-Үүдийн мафийн төлөөлөгчид сууж байхыг хэн мэдлээ. АТҮТ-өөс олгодог ачаа тээврийн “С” зөвшөөрөл бол авлигын бас нэг үүр уурхай болчихсон. Замын-Үүдийн гаалийн ажилтнууд сейфнийхээ ард боодол мөнгө хийж байгаад АТГ-т гардуулж байсан удаатай. Гэх мэтчилэн үндсийг цэвэрлэхгүйгээр Замын-Үүдийн болоод хилийн боомтуудын асуудлыг цэглэж чадахгүй. Аливаа муу зүйлд ч сайн тал байдаг гэдэг дээ. Яг энэ асуудлаар далимдуулаад Замын-Үүдийн мафийг, төрийн авлигыг зад цэвэрлэх боломж Ерөнхий сайдад байна. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэж!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
19
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын хариуцлагатай иргэн 2021-08-13 203.98.76.100

мэдээлэл ч гэж дээ хов жив болгоод биччих юм даа эвий минь дээ энэ сэтгүүл зүй.

Avatar

зочид 2021-08-13 202.179.24.252

манжуур оросын хилийн чөлөөт бүс нь өдөр бүр нарантуулын бараа зардаг модон лангуу шиг лангуутай хятадынэ талаас хятадууд зарах бараагаа аваад явган орж ирээд лангууны цаад талд нь харин оросууд нь лангууны наад талд нь бараагаа харилцан зардаг оройдоо ууттай бараагаа аваад хятадууд нь цаашаа хятадын хил рүүгээ ордог оросууд нь мөн бараагаа аваад оросын хил рүүгээ ордог манайх шиг тэрбум тэрбумын зарлага гаргаагүй манай төрийн албан хаагчдын идсэн тэрбумын хохирлыг төлүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-08-13 64.119.17.25

heterhii abstract ym bichhiimaa. maf.n tolgoig barilaa ch uldsen hed ni shine tolgoi gargaad irne. maf.n tolgoig barih geseer nas guitsehgv. tgheer hol gar jijguudiin barisan deer n tasdaad l bh heregtei.

Avatar

Зочин 2021-08-13 91.183.239.238

Хамгийн муу ерөнхий сайд

Avatar

Зочин 2021-08-13 202.126.89.66

УДААН ЯС МЭЛХИИ КОМПЮТР ХУРДАЛЖ БАЙХАД ЗАСАГ МӨЛХӨЖ АВИЛГА ХАХУУЛ НИСЭЖ БАЙНА ШҮҮ ЗАСГИИН ХӨЛДҮҮ САЙД НАРАА НЭГ ИХ ЯРИСАН СҮГНҮҮД ХИИСЭНМ АЛГАА

Avatar

чимэддорж 2021-08-13 124.158.65.86

44 хүн бид цугларч ярилцлаа.Одоо бүх юм зөв чиглэлээ олжээ.Харин буруу хүмүүсийг солих шаардлага үнэхээр удаашралтай байна шүү.Иргэд бузрын хүмүүсээс салах сонирхолтой,шүүхийн доод дээд дунд шатныхан чинь бүгд Элбэгдоржийнхон байнашдээ. яаж та нарын ажил урагшаа явах юм бэ Жирийн иргэдийн дунд та нарын эсрэг,ажлыг чинь унагах саад хийх асар хүчтэй сурталчилгаа яваад байнаа

Avatar

Зочин 2021-08-13 66.181.183.82

Авилгал, хээл хахуул үүсч, хүчээ авсан явдал бол дүр эсгэсэн анархист ардчилагчдын өөрсдөө баяжих,нийгмийн хөрөнгийг цуслах зорилготой хор хөнөөлийг нь мэдсээр байж зориуд санаатай, буй болгосон зүйл шүү. Үүний тод илрэл нь Элбэгдорж, Батүүлээс эхлээд үүнийг толгойлогч,үүсгэгч бүгд мөнгөө тоолж дийлэхээ байсан цулайсан баячууд болчоод, бас сэтгэл нь ханахгүй, Эрдэнэт, Оюутолгой,Тавантолгой зэрэг улсын төсөв бүрдүүлэгч гол обьект рүү шүлсээ гоожуулж ,савраа тэнийлгэн шунаж дайраад байгаа биз дээ.

Avatar

Зочин 2021-08-13 66.181.183.82

Ихэнх нь ядуурч, цөөн хэд нь баяждаг,барууны мөлжлөгийн системээр бид 30 жил явж,баян хоосны хэт ялгаа үүсгэсэн одоо үед баячуудын хөрөнгө хураах тухай ярьж эх оронч болж, жүжиглээд хэрэггүй .Бүр хүний эрх зөрчсөн самуун болох биз.Ийм үйлдэл сэдэж буй орон байгаа юм уу. Харин одоогийн системд зарим өөрчлөлт оруулах,баян хоосны ялгааг багасгах, дундач давхрага үүсгэх,мөлжлөг багасгах, хөдөлмөрлөх сонирхолыг дээшлүүлэх,ядуурал бууруулах,талаар бусад оронд арвин туршлага буй болоод байна шүү .

Avatar

Зочин 2021-08-13 66.181.183.82

АН бусад сөрөг хүчин, үнэхээр ард иргэдийн сайн сайхны төлөө зүтгэх хүсэлтэй юм бол, бусдыг гүжирдэж гүтгэх, дайрч доромжлох,,нэр төрийг сэвтүүлэх, төрийн эрх булаах элдэв бусармаг оролдлого хийхийн оронд дээрх чиглэлээр нийгмийн эрх ашгийн төлөө одоогийн төрийн эрх барьж буй хүчинтэй хамтран ажилламаар юм.

Avatar

Зочин 2021-08-13 66.181.178.105

Энэ залуу ямар ч байсан эхлvvлж чадсан!! Одоо vзээд байхад болж л таарна даа!! АН—н талибанууд оролцоод хийж эхлэж байсан хамаг ажилыг нь нураагаад гацаагаад царцаагаад саармагжуулаад хаячихгvй бол зvгээр юмсан!!

Avatar

Зочин 2021-08-13 192.82.74.140

ордон доторх том толгой ноёд, хар шар, феодалууд, лицензи эзэмшин баялгыг хэдэн зуун сая тонноор нь урсгаж байгаа нохдуудаас эхэлж өмч хөрөнгө албан тушаалыг хурааж , төрөө цэвэрлэе…

Avatar

Зочин 2021-08-13 139.5.217.137

Энэ дультраа гөлөгний чадах юм түгжилсүхийн баасыг долоох. Өөр юм бхгүй

Avatar

зочин 2021-08-13 124.158.65.86

чи гөлөг Элбэгдоржийнхоо баасыг долоож цадаа юу Юун сүрхий ил гараад ирэв Бид нар янз бүрийн коммент бичигсдийн араас явж заримыг барьж чихний мөгөөрстэй нь ажиллаад орхисон байгаа шүү

Avatar

Зочин 2021-08-13 98.37.80.18

Hamgiin muu ES

Avatar

Зочин 2021-08-13 98.37.80.18

ES OGTSOR

Avatar

Зочин 2021-08-13 202.179.27.52

Хүсэл эрмэлзэл эрч хүчтэй. Гэхдээ тийм байлаа гээд чадна гэсэн үг биш. Төр бол туршлага хуримтлуулдаг газар биш.

Avatar

Bugd Hudlaa - Ahan Duus Hentiin Tom Mafia baigaa ! 2021-08-13 202.9.40.60

Ene Uls Turd yu bolood baigaag hench medehgui baina !
Mash Tom Mafiatai bolj " Hentiin Ahan Duus geden Tom Mafia " shuu de !
Turiig Ah duusuud Barij baigaa Mafia bish emuu !!!
Bugd l Hentiin Ah duusuud tur barij baigaan tegeed Mafia bish gej u?
Ajilgaa yavuulaad Orondon Naiz Nuhuduu Hamaatan Sadan turulduu Alban Tushaal uguhiin tuld iim jyjig super ajilgaa yavaalaad
neg iimerhuu bolood duuslaa

Avatar

Зочин 2021-08-13 202.21.108.61

Нэг мафи нөгөө мафийнхаа газар нутагт ажиллаж чаддагүй л байхгүй юу. Оюук жижигдэнэ, Манжын Баяр чадаагүй газар даа.

Avatar

Ene Nuhduud Chin Uursduu " Hentiin Mafia " shuu de !!! 2021-08-13 202.9.40.60

Hee hee Ene malnuud Yu hiij chadahiin yuch hiij chadahgui Yagaad gevel ene malnuud Uurtuu " Mafia " Yum chin Hentiin " Mafia " du Yag shdee !
Hulgaachiig bariaarai geed Uursduu " Hentiin -Mafia " Estoi Eleg Hushij baina !

Hee hee kkk – bitgii Tanar Huzaad Baigaarai !

Avatar

Зочин 2021-08-13 172.58.140.232

Ene site huzuugui hulgaich elbegdorjiin sanaag yag l ilerhiileh yumaa heluulsen yum shig

Avatar

Зочин 2021-08-13 103.26.193.129

Энэ сэтгүүлч penthouse гэдэг ойлголтыг огт мэддэггүй юм байна. МАН-ын пентхаус гэдгийг намын төв байр гэж ойлгоод байх шиг. Penthouse гэж үзэмжтэй өндөр барилгын тансаг байдлаар тохижуулсан хамгийн дээд давхрыг хэлдэг юм аа.

Avatar

чимэд 2021-08-13 124.158.65.86

чи пентнаус гэдгийг бас мэдэхгүй хүн байна, тэр чинь пентагон байхгүй юу.5 өнцөгтэй юмыг пента гэдэг юм

Avatar

Үзээл дуус 2021-08-13 202.126.89.165

Нэг тийм мафи байх нь байнаа

Avatar

Зочин 2021-08-13 66.181.183.82

АН-ын дотор, зэвүйцэл төрүүлэхүйц үг яриатай, айдас төрүүлэхүйц ааш ариншинтай ,х****л зүхэл, зэрлэг бүдүүлэг зан авир байнга цухалзуулсан, бусдыг гүжирдэж гүтгэх, дайрч доромжлох нь хэтэрсэн ,ийм үл бүтэх этгээдүүд дүүрэн, байх юм.Монголын хог буртагуудыг ийнхүү цуглуулж, улс орныг дэг журам эмх цэгцгүй болгож, үймээн самуун дэгдээж,нийгмийн сэтгэл санааг төөрөгдүүлэх зэвсэгээ болгож байж засгийн эрх булаах гол зорилготой гэдэг.Ийм нөхдийг дэмжээд байвал улс орон яаж өндийж урагшлах билээ

Avatar

Зочин 2021-08-13 202.21.108.61

МАН ын гестап АН ын гаруудыг хөлсний бригадууд болгон бэлгэвчний үүргийг гүйцэтгүүлдэг

Avatar

чогсом 2021-08-13 124.158.65.86

маш зөв хэллээ АН гэж алуурчид хулгайч авилгач, луйварчид архичид,ажилгүйчүүд цугларсан хэсэг бүлэг хүмхүүсийг америкийн төлөөлөгчийн заавраар бий болгосон юм гэдгийг ноён Баавар өөрөө айлдсан юм шүүдээ Элбэгдоржийн санаачилгаар Батүүлийн оролцоотой Зоригийгоо нухсан.Зориг хаалга онгойлгоод танихгүй хүн зогсож байвал биеэ хамгаалах чадвартай зохих хэмжээний хүч сургуультай хэн хамаагүй хүнд дийлдэх бие хаатай хүн биш.Таньдаг, дотнын гэхээр хүн байж таарна. Энэ нь Батүүл байсан хэрэг харин хутга

Avatar

тт 2021-08-13 202.9.40.80

ЁСТОЙ ХАМГИЙН МУУ ЕРӨНХИЙ САЙДТАЙ МУУ ЁРЫН ЗАСГИЙН ГАЗАР

Avatar

Зочин 2021-08-13 66.181.185.181

ЧИНИЙЙ Л БОДОЛ

Avatar

Иргэн 2021-08-13 49.0.142.40

Хамгийн гол засаг солигдох хоорондын түр зуурын үр дүн биш урт удаан жилүүдийн үр дүн байгаасай. Ард түмэн үүнийг л хүсч та нарыг сонгож байгаа шүү дээ.

Avatar

21 2021-08-13 202.131.225.197

HUNIIG AJILIIG N HIILGE ** s** MINI IIM BALAI YUM BICHEED UURIIGUU SETGUULCH GEJ BAIGAAMOO

Avatar

Хатиг 2021-08-13 119.40.98.18

Төрд шигдсэн хатиг гэж ГЗБГЗЗГ-ын захиргаа удирдлагын газрын даргыг хэлнэ. Энэ хатгийг шахах хэрэгтэй. Зөвхөн өөртөө ашигтай зүйлийг хийнэ. Технологийг чөдөрлөнө хөгжил байхгүй.

Avatar

ruth 2021-08-13 197.211.58.63

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-08-13 172.58.140.232

Ruth fuck you

Avatar

К.К.К. 2021-08-13 202.72.242.139

Юу хийж, ямар үр дүн гарчихаад байгаа юм? Юу ч өөрчлөгдөөгүй. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэг их ажил хийсэн юм шиг худлаа залдагаа таслан зогсоох хэрэгтэй. Наад тээврийн зардал чинь буураагүй хэвээрээ байгаа. Хятадуудын бүрэн атганд орсон байна ш дээ. н**ш гэж??

Avatar

Зочин 2021-08-13 66.181.185.181

ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ Л ӨӨРЧЛӨГДӨХ ГЭЖ ЯДАЖ БАЙНА ХАРИН Ч САЙН БАЙГАА ШҮҮ

Avatar

чимэддорж 2021-08-13 124.158.65.86

зоригтой шийдэмгий шуурхай хийчих л хэрэгтэй юм саатаад саараад хууль,шүүхийн дунд доод шатныхан хамаг ажлын эрч хүчийг бууруулж чадаад ард нь АН, Элбэгдоржийнхон,одоо дээр нь Баттулгынхан та нарын эсрэг ажиллах болно.Байдал улам л хүндрэнэ гэж ойлгох хэрэгтэй

Avatar

ПОЧКИ БИЛГҮҮН 2021-08-13 64.119.21.113

Стандарт,хэмжилзүйн газарт хууль бусаар томилогдсон Б.Билгүүний авилгын хэргийг шалгаж даруй хөөж явуулахгүй бол Засгийн нэрийг баастуулж байна шүү.Оюун-Эрдэнэ сайдаа?????

Avatar

bat 2021-08-13 202.126.89.191

Ерөнхий сайд маань хувийн кино найруулагчийн сургууль, Хууль зүйн сайд маань хувийн хуулийн сургууль төгссөн болохоор интертаймент хийхээс цаашгүй байхаа. Энэ удаагийн УИХ, ЗГ, Ерөнхийлөгчийн газар монголын түүхэнд байгаагүй муу засаг боллоо. Ковид өвчнөөр улсын мөнгийг хяналтгүй зарцуулж эрх мэдэлд хүрсэн нөхдүүдээс болж монголын эдийн засаг элгээрээ хэвтэх нь ойртож байна даа. Ямар нэг онцгой үйл явдал монголыг аварч магадгүй.

Avatar

зочин 2021-08-13 124.158.65.86

их хуцах эрүүл мэндэд хортой гэсэн шүү

Avatar

Ganaa 2021-08-13 66.181.181.140

Захиргаадалтын хоцрогдсон арга хэрэглээд байвал үнийг улам өсгөнө шүү дээ, гэрээ байгуулааад нэмэргүй, харин машины тоогоо олон болгох арга хэмжээ аваач дээ, бүх л сувгаар тээвэрлэх машны тоог нэмэгдүүлж, хурдан гаргах хэрэгтэй, Замын Үүдэд байгаа жижиг тээюрийн хэрэгслүүдийг ч ачаа тээхэд дайчлах хэрэгтэй , хэдий олон машин ачаа тэээнэ, төдий чинээ үнэ хямдарна шүү

Avatar

ХУУЛЬЧ 2021-08-13 192.82.64.190

ЙИМ ТОМ СИСТЕМИЙН АСУУДЛИЙГ ӨРГӨС АВАХТАЙ АДИЛ БОДОЖ ЭНДҮҮРЭЭД АЖИЛ ХИЙЖ БАЙГААГАА МУУЛАХ ТИЙМЧ САЙХАН ЧАНАР БИШ Л ДЭЭ ,,,,, ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЕД ИНГЭЖ ОР ҮНДЭСГҮЙ ТӨР ЗАСГИЙГ МУУЛВАЛ УРВАГЧ ХУЛГАЙ Ч ЛУУВАРЧИХААР ДУУДУУЛАХ ШАЛГУУЛАХ БАЙЖ ДЭЭ ,,,,

Avatar

Зочин 2021-08-13 202.9.46.133

ЕС Замын үүдэд очлоо гээд юу болсон. Бүх юмны үнэ өссөн. Иймл үр дүн гарсан.

Avatar

Зочин 2021-08-13 66.181.189.244

Mongoliin tur zasag ter chigeeree avilgachidaar dvvrsen yum chini, hasaad soliod, buudaad bulaad yamar ch nemergvi ! Koronatoigoo, avilagataigaa amidrahaas uur yamar ch Gary’s gvi. Hvvkiin avilgachiin orond, Oyukiin avilgachid ochihoos tsaashgvi !

Avatar

Зочин 2021-08-13 66.181.160.117

Энэ ЕС мафийг дийлэх боломжгүй. Учир юу хэмээвээс сармагчин хүртэл сууж буй мөчрөө тайрч болдоггүйг ойлгоно.

Avatar

Зочин 2021-08-13 172.58.140.232

Elbegdorjid naad ug chini tohirnoo

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-08-13 202.9.46.232

ЗАЛУУЧУУД ШОДОРГОСУУД ИЙШ ТИЙШЭЭ САВЧААД БАЙДАГ АЛИВАА АСУУДАЛЫГ УЛ ҮНДЭСЭЭР НЬ УЧИРЫГ НЬЬ ОЛООД ШИЙДЭЭД БАЙГАА ЮМ АЛГАА АЖЛЫН ТУРШЛАГА ДУТААД БАЙНА САЛБАР САЛБАРЫН АХМАДУУД ТУРШЛАГАТАЙ МЭРГЭЖИЛТНҮҮД БҮТЭЭН БАЙГУУЛАГЧИДАА ОРОЛЦУУЛСАН АЖИЛЫН УУЛЗАЛТУУДЫГ ХИЙЖ ХУРАЛДААНЫ ПРОТОКОЛ ХӨТӨЛЖ ПРОТОКОЛЫН ДАГУУ БИЕЛЭЛЭТЭЭ ШАЛГААД Л ЯВДАГ СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН БИДНИЙ ТУРШЛАГА ХЭРЭГТЭЙ БАЙНА 5 жилийн төлвөлөгөөний дагуу БИД тэгж ажиллаж 1985 90 нод их ажил амжуулж бүтээсэн билээ ӨНӨӨДӨР 37 ОНЫ БИШҮҮДЭЭ

Avatar

Зочин 2021-08-13 202.126.90.71

85 90 ОНД ЮУ ХИЙЖ БҮТЭЭГЭЭГҮЙ. МОНГОЛ МӨНХИЙН 2 САЯ ХҮРЭХГҮЙ ХҮНТЭЙ УБ ҮСРЭЭЛ 500 МЯНГАН ХҮНТЭЙ ГАНЦ 2-ХОН МЯНГАН ХҮН Л ХУВЬДАА МАШИНТАЙ ТЭРНЭЭС ЦААШ ӨСӨЛТ БАЙХГҮЙ ХӨГЖИЛ ОЛОЛТ ҮГҮЙ ЮМ ШИГ Л ЯВЖ ИРСЭН СОЦ ҮЕИЙНХЭН. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЯМАР Ч ИРЭЭДҮЙГҮЙ МЭТ. ЯМАР Ч ОЛИГТОЙ ТООЦОО ТӨЛӨВЛӨГӨӨ ДАЙЧИН ЧАНАРГҮЙ УНТАА ОН ЖИЛҮҮДЭЭ БИД НАР ЁСТОЙ АЛЖ БАЙСАН ГЭЖ БОЛОХГҮЙ. ТА НАРЫН ҮЕИЙНХЭНИЙ ХҮҮХЭД БОЛЖ ТӨРСӨН МАНИЙ ЗАВСРЫН ҮЕИЙНХЭН ӨНӨӨДӨР ДАРЖИН СЭТГЭХҮЙТЭЭГЭЭРЭЭ ДУУДУУЛААД ДОРОМЖЛУУЛААД СУУЖ БНА.

Avatar

Зочин 2021-08-13 202.126.90.71

37 ОН БИШ Ч ҮҮРЭН ТЕЛЕФОН ГАР УТАС ИНТЕРНЕТ ГЭЭД ТАГНУУЛ ТУРШУУЛУУДЫН ЭРИН ҮЕД ЗАЛУУС ЭЛДЭВ БҮЛГЭМ ТЭМЦЭЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ БОЛОМЖ ИЛҮҮ ХУМИГДМАЛ. ЭВГҮЙ ХӨДӨЛБӨЛ ШҮҮХ ЦАГДАА ДЭЭР ИЛРЭЭГҮЙ БАЙГАА МЯНГА МЯНГАН ГЭМТ ХЭРГЭЭС ХЭД Л БОЛ ХЭДЭН АРАВ ЗУУГААР НЬ ХЭРЭГ ҮҮРҮҮЛЭЭД ЭНЭ БАЙТУГАЙ ЭРИН ЗУУНД Ч НАР ХАРАХГҮЙ ДУУСЧ МЭДЭХ ЭВГҮЙ ЦАГ ДОР БИДЭН ЯВЖ БАЙНА. ӨӨРСДИЙГӨӨ ЯАЯ ГЭЖ БАЙЖ УЛС ОРНЫГ БОСГООД ИРНЭ ГЭДЭГТЭЭ ХЭН ХЭНДЭЭ ИТГЭХГҮЙ НЭГДЭХГҮЙ ТЭМЦЭХГҮЙ БАЙГАА НЬ ЦАГ БОЛООГҮЙН Л ШИНЖ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-08-13 202.126.90.71

ЕР НЬ ТӨР БАС АН МАН ИЙМ ЗАВААН БОЛОХООР Л ОЛОН ОЛОН ШУДАРГА ЗАЛУУС МАН АН-Д ОРОЛГҮЙ БОР ЗҮРХЭЭРЭЭ ШАР МАХТАЙГАА ХАТАН ЭНЭ ТЭНД ӨДӨР ХОНОГЫГ ӨНГӨРӨӨЖ БНА. ТӨРД ОРООД ЗҮТГЭХ ЦААШЛААД МОНГОЛЫН ТӨЛӨӨ ОРОС ХЯТАДУУДАД АЛУУЛААД ДУУСАХ ХҮСЭЛ БАЙВЧ ТЭДЭНТЭЙ ТУЛАХААС ӨМНӨ МАНЫХАНД ЕР АЛИВАА БҮЛЭГЛЭИЙНХЭНД АЛУУЛААД ДУУСАХ УЧРААС ТҮР ХАРЗНАЖ Л БАЙНА. ИЙМ БАРЬЦААТАЙ НЭГ НЭГНИЙХЭЭ БӨЛДӨГНӨӨС АТГАЦАН ГАРУУДААС ЦААШИД ЮУ ГАРАХЫГ ХҮЛЭЭВЭЛ УНЖААД БАЙХААР УНААД ИРЭЭСЭЙГИЙН Л ҮЛГЭР БОЛЖ ДУУСАХ ГЭЭД БАЙХ.

Avatar

Зочин 2021-08-13 66.181.178.105

Бор зvрхээрээ шар махтайгаа хатан тэмцэж байгаа гэх шив ээ?! Ккк Етой харагдаач!! Та нар дээд доод хоер улаан хоолойгоо л зугаацуулан тэмцэж байгаа !! Жагсаалд оролцоод менге авчихна Ккк.

Avatar

Зочин 2021-08-13 202.126.89.26

Замын үүдэд ерөнхий сайд болсон бүгд очдог маргааш нь тээврийн үнэ өсдөг энэ бол бичигдээгүй хууль

Avatar

Зочин 2021-08-13 172.58.140.232

Hohichini

Avatar

Зочин 2021-08-13 94.214.181.162

ZOV GOLDIROLD ORUULIYA GEVEL MAN-G DAVIIN OMNO TARAAH HEREGTEI.JINHENE MAFIA CHINI MAN.HUNTEI TEMTSEED JMATCH UR DUN BAIHGUI DARAAGIIN HULGAICH L GARCH IRNE.

Avatar

Зочин 2021-08-13 66.181.161.63

Gatsaad duuslaaa, sunuluuu!!!

Avatar

Зочин 2021-08-13 89.187.162.175

Аялал жуулчлалаа нэээ

Avatar

Зочин 2021-08-13 66.181.178.153

Iim ih luivarchid hulgaich nartaa temtsehiin tuld arai l uur tuvshinii hun heregtei bh daa MAN d uurelsen luivarchdaas salna gedeg amar bish gehdee medeej salj bolno arai l uur tuvshid setgej,erch huchtei zorigtoi bh heregtei l dee

Avatar

Зочин 2021-08-13 192.82.64.208

ene gulug yum hiij chadahgui ee, hudlaa bult userj poprohoos uur yum medehgui jivhtei bandi! uuruusuu davtsan tom yum yariad surtsan gulug, yum hiij chaddag baisan bol tomilogdsoniihaa daraagaar shuud hiij chadah yumaa haruulah baisan, ene gulug zugeer l tsunh barij b**s dolooj yavsaar irsen n odoo ajil deeree haragdaj baigaa n ene dee! ene gulugnii tolgoind n yu ch baihgui, dunkuu hooson tolgoi, nudeer n harahad l oilgomjtoi. ulun nudtei hooson tolgoitoi, nudend n mungu l haragdaad baigaa bolol

Avatar

Зочин 2021-08-13 202.179.24.8

ooroo chulgaich schuudee ene Ouuynerdene!!!

Avatar

Зочин 2021-08-13 172.58.140.232

Haanaas yu huschiv?

Avatar

хэ хэ 2021-08-13 66.181.160.64

шш чааваас энэ бид хоёрт үнэндээ бодож байгаа юм байгаан болуудаа. бүх насаараа нэг хулгайчаас нөгөө хулгайчын хооронд цүнх барьж хошного долоон явсаар сүүлийн хулгайч нь томорч энэ дагалдан баяссаны хүчинд ерөнхий сайд гэдэг албан тушаалд очлоо шүүдээ. гэхдээ нөгөө түгжил хулгайчынхаа утсан хүүхэлдэй төдий байдлаар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж