Түймэр тавьсан үндэслэлээр 22 сэжигтэнг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

Түймэр тавьсан үндэслэлээр 22 сэжигтэнг баривчилжээ

Түймэр тавьсан үндэслэлээр 22 сэжигтэнг баривчилжээ

Алжирын умард нутгуудад 50 орчим түймэр асаж байна. Түймрийг унтраахаар ажиллаж байсан  цэрэг, сайн дурынхны дор хаяж 65 хүн нас баржээ. Харин цагдаа нар тэдгээр түймрийг тавьсан байж болзошгүй хэмээн 22 сэжигтэн баривчилсан байна.

Ийнхүү сэжигтнүүдийг баривчилсан талаар мэдээг Алжирын Ерөнхийлөгч Абделмаджид Теббуни өчигдөр/2021.8.12/ телевизийн мэдээллээр “Шударга ёс тогтох болно. Зарим түймрүүд хэт хуурай, халуун цаг агаараас шалтгаалж байгаа нь үнэн ч, ихэнхийнх нь ард гэмт хэрэгтнүүд нуугдаж байна. Бид нийт 22 сэжигтэн баривчилсны 11-ийг нь Тизи Оузу хотоос саатууллаа” хэмээн ярьжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гал түймэр унтраах ажилд туслуулахаар дайчилсан 28 цэрэг амь үрэгдсэн аж. Түүнчлэн зургаан нисдэг тэрэг дайчилжээ. Мөн Теббунигийн хэлснээр ирэх өдрүүдэд Испани, Швейцараас онгоцоор туслахаар болсон гэнэ.

Ойролцоогоор 1000 цэрэг гал сөнөөгчдийн хүчийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд өдгөө 12 цэргийн биеийн байдал хүнд байгаа аж.

Мэргэжлийнхнийн үзэж байгаагаар сүүлийн өдрүүдэд Алжирын зарим нутгуудад цельсийн 48 хэм хүрч халж байгаа нь түймэрт нөлөөлж байгаа бололтой.

Түүнээс гадна энэ долоо хоногт тусламжийн ажилд оролцохоор Тизи Оузу хотод очсон иргэн түймэр тавьсан хэрэгт сэжиглэгдэж, нутгийн иргэдийн гарт амиа алдсан билээ. Нас барахаас нь өмнө цагдаа нар түүнийг хамгаалахаар баривчилсан ч амжилт олоогүй аж. Хилэгнэсэн иргэд түүнийг булаан авч, зодож, хөнөөгөөд шатаасан бөгөөд зургийг нь цахим орчинд цацсан аж. Иймд Алжирын хууль зүйн яам дээрх хүн амины хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар алуурчдыг баривчилсан эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж