10 мянгатын дэвсгэрт гаргах шийдвэр албажаагүй байна | News.MN

10 мянгатын дэвсгэрт гаргах шийдвэр албажаагүй байна

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

10 мянгатын дэвсгэрт гаргах шийдвэр албажаагүй байна

10 мянгатын дэвсгэрт гаргах шийдвэр албажаагүй байна

Одоогоос 15 жилийн өмнө буюу 2006 онд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг даган 20 мянган төгрөг гүйлгээнд гарч байв. Тухайн үетэй харьцуулахад өнөөдөр өрхийн дундаж орлого 200 мянгаас 1.5 сая төгрөг болж, долоо дахин нэмэгджээ. Энэ хугацаанд өргөн хэрэглээний үнэ ойролцоогоор 3 дахин өссөн тул одоогийн 20 мянгатын дэвсгэрт 2006 оны үнээр 6000 орчим төгрөгтэй тэнцэнэ гэсэн тооцооллыг эдийн засагчид хийсэн байна.

Өдгөө 20 мянгатын дэвсгэрт гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 70 орчим хувийг бүрдүүлж буй аж. Иймд олон улсын жишгээр өндөр ачаалалтай, дараагийн дэвсгэртийг гүйлгээнд гаргах болсныг эдийн засагчид онцолж байна.

Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэгийн мэдээлснээр, эдийн засаг тэлж, өрхийн дундаж орлого зардлаасаа хурдтай өсч, амьжиргааны түвшин сайжирсан учраас том дэвсгэртийн хэрэгцээ шаардлага нэмэгджээ. Цаашид манай эдийн засаг томорч, иргэдийн орлого өсөх хэрээр илүү том дэвсгэртийн хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэх төсөөлөл бий аж.

Гүйлгээнд Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан 10 мянгатын дэвсгэрт нэвтэрнэ гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Монголбанкнаас тодруулахад, албан ёсны шийдвэр гараагүй байгааг хэллээ. Өнөөдрийн байдлаар гүйлгээнд 10 мянгатын дэвсгэрт нэвтрүүлэхээр судалгаа хийж буй бөгөөд үр дүн нь хараахан гараагүй байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

h 2021-08-13 202.9.46.158

х** 100000 маянга 50мянга гаргах нь тодорохой шдээ ялсан нам хииидэгл байхгүй юму энэ их идэж хулгааа хиисэнэээ тэгжл нөхнө малуудааа1 доллар 5000 мянага болно гээд ярьдаг жагаагиин үнэн доллар 2000 мянга болж мэдэншүүү гээл их ярьжил байсан одооо

Avatar

Зочин 2021-08-13 66.181.161.6

Мөнгө хэвлэх ажлаа зогсоохгүй бол улс маань сүйрлийн байдалд орлоо шүү… Юуны чинь том дэвсгэрт….

Avatar

Зочин 2021-08-13 139.5.217.154

арван мянгат биш зуун мянгат байлгүй дээ

Avatar

Иргэн 2021-08-13 66.181.161.40

Том дэвсгэрт гарснаар үнийн өсөлт инфляцийг түр зуур барьж болно. Урт хугацаандаа төгрөгийн үнэ цэнэ улам буурна. Эдийн засагт маш хортой.

Avatar

heregtsee shaardlaga ch geh shg 2021-08-13 202.9.46.66

Tom devsgertiin heregtsee shaardlaga hezee ch bgaagui shvv, ulsaa horlohoo bolioroi nohod min.

Avatar

ццу 2021-08-13 202.9.46.52

уншсан хүний нүдэнд нүгэл хурмаар худлаа шаахийм аа !

Avatar

Зочин 2021-08-13 103.111.68.3

10 000, 100 000 мянгатын дэсгэртээ ялгаж, юу бичиж байгаагаа мэддэгүй юм уу даа?

Avatar

Зочин 2021-08-13 52.89.71.147

Japan-nii hamgiin tom devsgert 10,000. humuus bayan, belen mungunii hereglee manaihaas iluu oron. Tom devsgert hevleed baigaa ni haana baina, hudlaa yarij tarhi ugaahgui shuu !!!!

Avatar

Зочин 2021-08-13 202.126.88.154

10 myangat deer shuugiulj bgaad 100 myangat gargaad shidchej medeh ulsuud shuu manai tur zasgiihan

Avatar

Зочин 2021-08-13 202.126.88.154

10 myangat yum uu 100 myangatiin devsgert yum uu

Avatar

Зочин 2021-08-13 115.131.13.155

Өөрсдийнхөө авилгад авдаг мөнгийг хэмжээг нь нуух зорилгоор дэвсгэрт томруулж хэвлэх гэж байгаа биз. 20 мянгатаар авдаг авилга нь 100 мянгатаар авахаар хүнд мэдэгдэхгүй багасна гэжбодож л дээ

Avatar

Зочин 2021-08-13 115.131.13.155

10 мянгат аль хэдийн гарсан бишүү.

Avatar

irgem 2021-08-13 66.181.161.121

mungu hewlehee bolioche karmandah joohon mungunuus hulgai hiigeed bh yum

Avatar

Зочин 2021-08-13 202.126.89.163

10 мянгатын дэвсгэрт чинь уг нь хэрэглээнд байдаг биз дээ, юу билээ?

Avatar

Зочин 2021-08-13 180.149.93.98

монголд сайн инженер, сайн эдийн засагч гэж байдаггүй ш дээ. Тийм байхад эдийн засагч нар үзэж байна гэх нь инээдтэй бөгөөд эмэгнэлтэй

Avatar

Irgen 2021-08-13 66.181.161.33

Манай эдийн засаг том юм бол АНУ эдийн засаг жижиг юм байна шдээ. Энэ хүүхнээс мэдэж авлаа

Avatar

Хариулт 2021-08-13 59.153.113.130

Таны сэтгэгдэлтэй санал нэг байна.Э/З нь хосоороо америк хаана ч байхгүй том мөнгө баймаар юм.Цахимд шилжиж буй энэ үеэд том мөнгө бол авилга гааруулах хэрэгсэл болно шүү дээ

Avatar

Иргэн 2021-08-13 66.181.161.33

Хүүхэд хуурч байгаа юм шиг болохнээ. Том эдийн засагтай болсон гэнээ энэ хүүхэн. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлж байгаа АНУ 100$ оос дээш дэвсгэртгүй. Гэтэл манайх юу вэээ

Avatar

Санхүүч 2021-08-13 202.126.92.99

Иргэдийн орлого өсч амьжиргаа сайжирсандаа биш монгол төгрөгийн ханш унаж байгаа учраасл их цалин авч байгаа юм шиг болсон.10 жилийн өмнөх цалинг одоогийн цалин хоёрыг тухайн үеийнх нь долларт харьцуулвал ерөөсөө дээлээгүй байгаа шүү

Avatar

Lhagvasuren 2021-08-13 184.191.80.159

1000000 t

Avatar

Зочин 2021-08-13 66.181.160.64

хүрэлсүг си жин пин хоёрын зурагтай мөнгө хэлүүлэхгүй юу нэртэйгээр нь. өмхий жунгаагийн МАН одоо яаж муужирсан эдийн засгийг самрах вэ, гээд толгойгоо гашилгаж байгаа болтой.

Avatar

Зочин 2021-08-13 180.149.93.98

хүүш сонгууль чинь дуусчихсан, одоо тайвшир. Ингээд хамаагүй орлиж чарлаад байвал дараагийн сонгуульд ч гэсэн нам чинь ялагдана шүү. Өнгөрсөн 2 удаагийн сонгуулиас харахад өрсөлдөгчөө хэт их муулах нь иргэдийн дургүйг хүргэж байсан. Дараагийн сонгуульдаа энэ талаар анхаараарай

Avatar

Зочин 2021-08-13 122.201.24.86

гарчигаа ардын хувьсгалын зуун жилийн ойд зориулсан арван мянгатын дэвсгэр энэ тэр гээд тодруул л даа огт байхгүй дэвсгэрт гаргах гэж бгаа юм шиг бичих юм

Avatar

Зочин 2021-08-13 150.129.140.195

10 мянга байгаа биз дээ?

Avatar

Зочин 2021-08-13 103.136.254.8

50 yumuu 10 yumu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж