10 мянгатын дэвсгэрт гаргах шийдвэр албажаагүй байна

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

10 мянгатын дэвсгэрт гаргах шийдвэр албажаагүй байна

10 мянгатын дэвсгэрт гаргах шийдвэр албажаагүй байна

Одоогоос 15 жилийн өмнө буюу 2006 онд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг даган 20 мянган төгрөг гүйлгээнд гарч байв. Тухайн үетэй харьцуулахад өнөөдөр өрхийн дундаж орлого 200 мянгаас 1.5 сая төгрөг болж, долоо дахин нэмэгджээ. Энэ хугацаанд өргөн хэрэглээний үнэ ойролцоогоор 3 дахин өссөн тул одоогийн 20 мянгатын дэвсгэрт 2006 оны үнээр 6000 орчим төгрөгтэй тэнцэнэ гэсэн тооцооллыг эдийн засагчид хийсэн байна.

Өдгөө 20 мянгатын дэвсгэрт гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 70 орчим хувийг бүрдүүлж буй аж. Иймд олон улсын жишгээр өндөр ачаалалтай, дараагийн дэвсгэртийг гүйлгээнд гаргах болсныг эдийн засагчид онцолж байна.

Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэгийн мэдээлснээр, эдийн засаг тэлж, өрхийн дундаж орлого зардлаасаа хурдтай өсч, амьжиргааны түвшин сайжирсан учраас том дэвсгэртийн хэрэгцээ шаардлага нэмэгджээ. Цаашид манай эдийн засаг томорч, иргэдийн орлого өсөх хэрээр илүү том дэвсгэртийн хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэх төсөөлөл бий аж.

Гүйлгээнд Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан 10 мянгатын дэвсгэрт нэвтэрнэ гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Монголбанкнаас тодруулахад, албан ёсны шийдвэр гараагүй байгааг хэллээ. Өнөөдрийн байдлаар гүйлгээнд 10 мянгатын дэвсгэрт нэвтрүүлэхээр судалгаа хийж буй бөгөөд үр дүн нь хараахан гараагүй байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж