Ил задгай худалдааг хориглосноор махны үнэ 1000 төгрөгөөр өсчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

Ил задгай худалдааг хориглосноор махны үнэ 1000 төгрөгөөр өсчээ

Ил задгай худалдааг хориглосноор махны үнэ 1000 төгрөгөөр өсчээ

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр өнөөдрийн байдлаар махны жижиглэнгийн үнэ өсжээ. Махны үнэ ханш тогтворжиж, буурах төлөвтэй байсан ч наймдугаар сарын 1-нээс махны ил задгай худалдааг хориглосноор үнэ өссөн байна. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13000-15000 төгрөг, хонь болон ямнааны мах 10500-11500  төгрөгийн ханштай байгаа аж. Энэ нь долдугаар сараас 1000-1500 төгрөгөөр өссөн ханш юм.

Мөн нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 105-115 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Харин ямааны арьс өлөнтэйгөө 1500 төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 7000 төгрөг, хонины ноос кг нь 2000-2500 төгрөг, үхрийн шир ширхэг нь 8000-18000 төгрөг, бухын шир 25000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 12000  төгрөгийн үнэ ханштай байна.

Харин "Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг 12500-14000 төгрөг, цул нь 13000-15000 төгрөг,
  • Ямааны ястай мах кг 9000-10000 төгрөг, цул нь 10500-12000 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 9500-11000 төгрөг, цул мах нь 10500-12000 төгрөг,
  • Адууны  мах 10000-11500 төгрөгийн ханштай байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж