"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр өнөөдрийн байдлаар махны жижиглэнгийн үнэ өсжээ. Махны үнэ ханш тогтворжиж, буурах төлөвтэй байсан ч наймдугаар сарын 1-нээс махны ил задгай худалдааг хориглосноор үнэ өссөн байна. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13000-15000 төгрөг, хонь болон ямнааны мах 10500-11500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ нь долдугаар сараас 1000-1500 төгрөгөөр өссөн ханш юм.
Мөн нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 105-115 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Харин ямааны арьс өлөнтэйгөө 1500 төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 7000 төгрөг, хонины ноос кг нь 2000-2500 төгрөг, үхрийн шир ширхэг нь 8000-18000 төгрөг, бухын шир 25000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 12000 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин "Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:
- Үхрийн ястай мах кг 12500-14000 төгрөг, цул нь 13000-15000 төгрөг,
- Ямааны ястай мах кг 9000-10000 төгрөг, цул нь 10500-12000 төгрөг,
- Хонины ястай мах кг нь 9500-11000 төгрөг, цул мах нь 10500-12000 төгрөг,
- Адууны мах 10000-11500 төгрөгийн ханштай байгаа юм.
Холбоотой мэдээ