Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлнэ | News.MN

Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлнэ

Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлнэ

 Боловсролын үнэлгээний төв сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдрүүдэд хийх гэж байна.

Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлнэ

Боловсролын үнэлгээний төв сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдрүүдэд хийх гэж байна. Ингэхдээ 325 сургуулийн 1-2 бүлгийг хамруулж, 24 мянган суралцагчаас түүврийн аргаар судалгааг авах юм.

СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЖ БУЙ НЬ ДАРААХ ЗОРИЛГОТОЙ:

  • – Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх
  • – Сургуульд шинээр элсэгчдийн мэдлэг, чадвар, хандлагын түвшинг тогтоох
  • – Багш сурагчаа таньж мэдэх, түүнд тохирсон арга зүйгээр сургалтыг зохион байгуулах, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх
  • – Эцэг, эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллах, ахиц амжилтыг бодитой тайлбарлах, мэдээлэх.

Энэхүү судалгааны үр дүнд бодлогын судалгаа хийж, шийдвэр гаргах, сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх санал зөвлөмж гаргах, арга зүйн зөвлөмж боловсруулах юм.

Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхээс гадна ерөнхий боловсрол болон дээд боловсролын чанарын үнэлгээг мөн хийнэ. Цаашлаад багш, сургалтын байгууллагын боловсролын үнэлгээг хийхээр төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-13 202.126.89.178

Онлайнаар хаана байгаа газраасаа холбогдоно. Энэ нь илүү зүгээр санагдсан. Одоо танхим гэж байхаар зүгээр онлайнаар сургалтаа явуулмаар юм. Хөгжилтэй зарим улс оронд энийгээ хөгжүүлээд цахим улс болж байна.

Avatar

Зочин 2021-08-13 202.126.89.178

Zuv zuv

Avatar

Зочин 2021-08-13 66.181.182.73

ta uuruu neg online aar hicheeld zuugad yamr baidgiin uzeerei

Avatar

Зочин 2021-08-13 202.126.89.115

Uursduu dund surguuliin bolovsrolgui chadvargui tuluvshilgui MANgaruud zasagt suuj baij onigoogoo urgeljluuleed l bj bh yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж