Боловсролын үнэлгээний төв сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдрүүдэд хийх гэж байна. Ингэхдээ 325 сургуулийн 1-2 бүлгийг хамруулж, 24 мянган суралцагчаас түүврийн аргаар судалгааг авах юм.
СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЖ БУЙ НЬ ДАРААХ ЗОРИЛГОТОЙ:
- – Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх
- – Сургуульд шинээр элсэгчдийн мэдлэг, чадвар, хандлагын түвшинг тогтоох
- – Багш сурагчаа таньж мэдэх, түүнд тохирсон арга зүйгээр сургалтыг зохион байгуулах, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх
- – Эцэг, эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллах, ахиц амжилтыг бодитой тайлбарлах, мэдээлэх.
Энэхүү судалгааны үр дүнд бодлогын судалгаа хийж, шийдвэр гаргах, сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх санал зөвлөмж гаргах, арга зүйн зөвлөмж боловсруулах юм.
Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхээс гадна ерөнхий боловсрол болон дээд боловсролын чанарын үнэлгээг мөн хийнэ. Цаашлаад багш, сургалтын байгууллагын боловсролын үнэлгээг хийхээр төлөвлөж байна.