"Оюутан цэрэг" хөтөлбөрийг оюутнууд хүлээсээр

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

"Оюутан цэрэг" хөтөлбөрийг оюутнууд хүлээсээр

"Оюутан цэрэг" хөтөлбөрийг оюутнууд хүлээсээр

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачилсан нь багагүй үр дүнгээ өгсөн. Уг хөтөлбөрийн гол зорилго нь их, дээд сургуулийн бакалаврын ангийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах замаар эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах явдал юм. Харамсалтай нь, цар тахлаас болж уг хөтөлбөр хоёр жил завсарлаад байна. Тиймээс Батлан хамгаалахын яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабын газраас энэхүү хөтөлбөр ирэх жилүүдэд хэрэгжих эсэхийг тодрууллаа.

Батлан хамгаалахын яамнаас "Цэргийн эрчимжүүлсэн сургалттай тусгай хөтөлбөр сүүлийн хоёр жилийн хугацаанд хойшилж, оюутнуудыг бүртгээгүй. Учир нь цар тахлын нөхцөл байдлаас хамаарч тус хөтөлбөрийг тодорхойгүй хугацаанд түр хойшлуулсан. Мэдээж, мэргэжил боловсрол эзэмших хугацаандаа эх орноо батлан хамгаалахад оролцох хүсэлтэй олон залуу бий. Тэдгээрээс 2019 он хүртэл жил тутамд 70 орчим их, дээд сургуулийн 500 орчим залуус эрчимжүүлсэн сургалт, хичээлд хамрагддаг байсан. 2020 оны есдүгээр сард Covid-19 халдвартай холбоотойгоор энэхүү хөтөлбөрийг зогсоосон. Мэдээж сургалт хийх, танхимын хичээлд зайлшгүй хамрагдаж байж эхэлдэг учраас энэ шийдвэр зөв. Харин нас болон бусад тавигдах шаардлагад ирэх жилүүдэд өөрчлөлт орох эсэхийг мэдэхгүй байна. Ирэх хичээлийн жилд тус хөтөлбөр хэрэгжихгүй байж магадгүй. Одоогоор бидэнд тодорхой мэдээлэл, чиглэл алга байна" гэлээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс  "2021-2022 оны хичээлийн жилд оюутнууд тусгай хөтөлбөрийн дагуу цэргийн үүрэг гүйцэтгэх нь тодорхой болоогүй. Хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж, сургуульдаа хандах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Өнгөрсөн жил хөтөлбөр цуцлагдахад шаардлага дээрх нас болоод голч үнэлгээнд өөрчлөлт оруулах боломжтой эсэхийг оюутнууд лавлаж байлаа. Эндээс харвал хүлээлт бол байна. Цар тахлын тархалтыг барьж, хумьж чадвал хөтөлбөр цаашид хэрэгжинэ гэж бодож байгаа. Үр дүнтэй, зохион байгуулалтын дор хичээл сургалтыг хийж явуулдаг учир оюутнууд хамрагдах хүсэл сонирхол өндөр байдаг гэв.

Оюутан цэргийн бүртгэл гуравдугаар сард явагдаж, дөрөвдүгээр сарын 1-нээс танхимын сургалт эхэлдэг байсан. Хөтөлбөрийн удирдамжийн дагуу 18-25 насны нэгдүгээр курсэд суралцдаг оюутнууд хамрагдах ёстой юм. Оюутан цэрэг хөтөлбөрийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээл 4-6 дугаар сард бямба, ням гаригуудад ордог.  Тэгээд зургадугаар сарын 10-ны дотор Цэргийн штабын эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн оюутан зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн тусгай бэлтгэлд хамрагдаж тангараг өргөснөөр оюутан цэргийн албыг хаасанд тооцдог. Хөтөлбөрийн ерөнхий хаиуцан зохион байгуулагч нь Батлан хамгаалах яам болон Батлан хамгаалах их сургууль ажилладаг. Суралцаж байх хугацаандаа оюутан цэрэгт хамрагдана гэдэг нь олон ач холбогдолтой.  2025 оноос эхлэн Төрийн албанд орох гэж буй залуус цэргийн алба хаасан байх шаардлагыг хуульчилсан" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж