Виртуал хөрөнгийн хууль хувийнханд дөнгө болох уу? | News.MN

Виртуал хөрөнгийн хууль хувийнханд дөнгө болох уу?

Виртуал хөрөнгийн хууль хувийнханд дөнгө болох уу?

Виртуал хөрөнгийн хууль хувийнханд дөнгө болох уу?

Өдгөө дэлхий нийтэд крипто валютын  “цунами” улам хүчтэй болж сая, сая хэрэглэгч үүн рүү тэмүүлж байна. Товчхондоо  крипто валютыг дэлхий нийт үгүйсгэх бус үр дүнг нь харахаар  зах зээлээ тэлж буй. Монгол Улсад өнөөдрийн байдлаар дотоодын 4-6 крипто валютын бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниудын  алс хэтийн зорилго нь  олон улсад гарах, гадны хөрөнгө оруулалтыг татах. Мэдээж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн биржийг байгуулахын тулд хамгийн чухал нь виртуал хөрөнгийн салбарт хууль эрхзүйн орчин нь бүрэлдсэн эсэх нь яригдаж таарна.  Монгол Улс 2020 оны  аравдугаар сарын 24-ний өдөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт “саарал жагсаалт”-аас гарсан. Гэсэн хэдий ч Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага   болох “ФАТФ”-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх гэрийн даалгавар авсан. 

ДОТООДЫН 4 БИРЖ ТУС БҮРТ  ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖАА ЯВАГДСАН

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар:

-Олон улсын судалгааны төвөөс гаргасан албан бус статистикааар Монгол Улсын дөрвөн крипто валютын бирж дээр энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.9 их наядын арилжаа хийгдсэн. Бирж тус бүрт  эхний хагас жилд 1.3 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн гэсэн үг. Үүнээс харахад уг зах зээл хэр зэрэг өргөн цар хүрээтэй болсныг харуулж байна. Зах зээлд шинээр  үйлчилгээ нэвтрэх нь санхүүгийн инноваци болон үр ашигтай байдлыг үүсгэж цаашлаад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж буй хэдий ч зарим төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нь гэмт хэрэгтэн, террористуудад мөнгө угаах эсвэл өөрсдийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх арга замуудыг бий болгож байдаг.  Тиймээс хуулийн зохицуулалт хяналт, зайлшгүй шаардлагатай.

Хувийн сектерийн харж буйгаар  зохицуулалт байгаагүй учраас ийм хэмжээнд өсч хөгжиж чадсан гэх хандлага бий. Гэхдээ зах зээл дээрх мөнгөний  цаадах санхүүжилт нь ФАТФ-ын үнэлгээгээр эргээд яригдах учраас энэ жилээс эхлэн хууль эрхзүйн орчинг бүрдүүлнэ.

2023 он гэхэд хууль хэрэгжиж эхэлнэ. Дотоодын хөрөнгийн биржүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд зайлшгүй  хууль эрхзүйн орчинтой болох ёстой.  Энэ нь нэг ёсондоо хувийн хэвшлийг  дэмжиж байгаа хэрэг. Цаашлаад олон улсад гарах үндсэн суурь нөхцлийг нь бүрдүүлэх чухал ач холбогдолтой. Монгол Улс 2020 онд саарал жагсаалтаас гарсан. ФАТФ-ын харилцан үнэлгээний баг 2023 онд ирж  зөвлөмжийн биелэлтийг шалгана. Монгол Улс нийт 40 зөвлөмж биелүүлэхээс өнөөдрийн байдлаар 37-г нь биелүүлсэн. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн орчинг бүрдүүлэх нь ФАТФ-ын үндсэн шаардлагын нэг юм гэв. 

Крипто валют ийнхүү эрчээ авч буй нь олон шалтгаантай.  Энэхүү мөнгийг хянадаг, удирддаг төвлөрсөн захиргаа байхгүй, мөнгийг сүлжээний хэрэглэгчид өөрсдөө үүсгэдэг онцлогтой. Гүйлгээ нь олон шат, дамжлагагүй, банкны ажлын цагт баригдах албагүй гэх зэрэг.

Харин Монгол Улсын хувьд крипто валют нь албан ёсны хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаггүй, төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй, Үндэсний төлбөрийн системийн хуульд тодорхойлсон цахим мөнгө биш бөгөөд, цахим мөнгөний аль ч шинжийг агуулдаггүй гэсэн үг.

ОЛОН УЛСАД ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БАЙГУУЛЛАГА НЬ ХЯНАДАГ

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Улс орнууд виртуал валют тэр дундаа крипто валютыг санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд зохицуулалтын төрөл бүрийн арга хэрэгслийг ашиглаж байна. ФАТФ-ын гишүүн  орнууд дунд  виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх  салбарыг хянахдаа ихэнх улс оронд санхүүгийн хяналт шалгалтын байгууллага буюу монголоор санхүүгийн зохицуулах хороо нь зохицуулж байна. Ерөнхийдөө санхүүгийн хяналт шалгалтын байгууллага нь зохицуулдаг 27 улс, төв банк нь хянадаг хоёр, татварын алба нь зохицуулдаг хоёр, тусгай төрийн институци байгуулан хянадаг дөрвөн улс бий. Харин виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зөвшөөрсөн буюу хууль зүйн талаасаа зохицуулалт хийсэн 52 орон, хууль санаачлах шатандаа яваа 26, хуулийн төслөө хараахан боловсруулж эхлээгүй 36 орон байна. Үүнээс харахад олон улсад виртуал хөрөнгийг хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрч эхэлж байна.

Виртуал хөрөнгийн зах зээлийг сонирхдог хувь хүн, хуулийн этгээд буюу эрэлт байгаа учраас хөрөнгө оруулалтын хэрэгсэл мөн. Тиймээс энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудыг  бүртгэлжүүлж, виртуал хөрөнгийн зах зээл дээр эргэлдэж байгаа мөнгөн хөрөнгийг хянах зохицуулалтыг олон улсын байгууллагууд хийж байна. ФАТФ-аас улс орнуудад виртуал хөрөнгийн үйл ажиллагаа явуулах салбарыг бүрэн хориглох, бүртгэх эсвэл зөвшөөрөл олго гэсэн гурван сонголтыг өгсөн.  Монгол Улсын хувьд  тухайн хувийн хэвшлийн  салбарт дарамт шахалт  үзүүлэхгүйн тулд бүртгэх гэсэн хамгийн энгийн хэлбэрийг сонгосон. Тиймээс  Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг 2020 онд боловсруулж эхэлсэн бөгөөд  нийт дөрвөн бүлэг 17 зүйлтэй. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд 2021 оны тавдугаар сард УИХ-д өргөн барьж, 2021 оны зургадугаар сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Улмаар хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн” гэлээ. 

Харин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн төсөлд   энэ төрлийн бизнес эрхлэгч нар шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь  төрийн байгууллуудын эрх ашгийг хамгаалсан заалтууд дийлэнх нь  байгаа учраас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудад халгаатай гэж тэд үзэж буй. 

БЛОКЧЕЙН ТЕХНОЛОГИ ДЭЭР ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ ХӨЛД ХҮНДРҮҮЛЭГЧ ЗҮҮХ ГЭЭД БАЙНА

"Булган-Ундрага” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантиг "Хуулийн төсөл анхны хувилбараасаа нэлээд өөрчлөгдсөн харагдсан. Энэ нь зөвхөн төрийн байгууллагуудын зүгээс хийсэн өөрчлөлтүүд. Харин хувийн хэвшлийнхний санал барагтаа ороогүй гэж хэлж болно.Тодруулж хэлбэл, төсөлд хүслийн жагсаалтууд ороод ирчихсэн. Ингэхээр заалтууд хоорондын уялдаа холбоо байхгүй болдог, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад тавигдах шаардлага хэт өндөр зэрэг сөрөг үр дагавар харагдаж байгаа юм. Зарим нь бүр байж боломгүй заалт ч байна. Тухайлбал, блокчейн дээрх үйлчилгээ үзүүлэгч байгууллага, хэрэглэгчдийг шалгахад хүрвэл дансны хаяг, нууц үг зэрэг мэдээллийг нь шаардаж байгаа нь технологийн хувьд боломжгүй, хэрэглэгчийн эрх ашгийн хувьд ч боломжгүй зүйл.

Түүнээс гадна энэ салбарын старт-ап буюу гарааны бизнесүүд бий.  Тэд Санхүүгийн зохицуулах хорооноос  зөвшөөрөл авъя гэхэд 100 сая төгрөгийн хураамж төлнө гэсэн. 100 сая гэдэг бараг гарааны бизнесээ бүхлээр нь босгох хэмжээний мөнгө. Бас тусгай зөвшөөрөл авахад 12 сар хүртэлх хугацаанд судлана гэсэн. Эхний удаад зургаан  сар, Хорооны дарга хугацааг сунгавал дахиад зургаан  сар судална гэж заасан. Энэ нь хэт урт хугацаа. Ийм хурдтай хөгжлийн зах зээлд байж боломжгүй хугацаа. Банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрлийг 30 хоногт шийддэг байхад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхэд нэг  жил хүлээгдэнэ гэдэг хүндрэлтэй. Мөн хуулийн төсөлд мэргэжлийн хүн хяналт тавина гэж бас заасан байгаа. Мэргэжлийн, мэргэжлийн бус гэдгийг яаж тодорхойлох эсэх гээд тодорхойгүй заалтууд олон. Цаашлаад Санхүүгийн зохицуулах хороонд хэт их эрх мэдлийг олгож байгаа хэрнээ эргээд хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй" гэдгийг онцолжээ. 

МОНГОЛЫН УЛСЫН КРИПТОВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛ

Монголын крипто валютын зах зээл 2017 оны сүүлээс эрчимтэй хөгжиж эхэлсэн. Дотоодын крипто валютын зах зээлд 2020 оны эцсийн албан бус судалгаагаар олон нийтэд нээлттэй тогтмол үйл ажиллагаа явуулж буй дотоодын 1 бирж, зуучлалын үйлчилгээ үзүүлж буй 20 гаруй иргэд, аж ахуйн нэгж бий гэжээ.  Крипто валютын зах зээлийн арилжаанд оролцдог, өөрийн крипто валютын хэтэвчтэй, дотоодын биржүүдэд албан ёсны бүртгэлтэй нийт 150 гаруй мянган иргэн,  аж ахуйн нэгж байгаа бөгөөд жилд эдгээр иргэд, ААН 500 гаруй тэрбум төгрөгийн арилжаа, гүйлгээг хийжээ. Харилцагчдын нэг  орчим хувь гадаадын 10 гаруй улсаас бүртгүүлэн, арилжаанд оролцсон байна. 

ДОТООДЫН БИРЖҮҮД

Trade.mn биржийн платформыг "Дижитал Эксчэйнж Монголиа" ХХК 2017 оны аравдугаар сард үүсгэн байгуулан тасралтгүй үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 70 гаруй мянган хэрэглэгчидтэй 200 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

  • "БитМонэкс" арилжааны пламформ 2020 оны тавдугаар сараас үйл ажиллагаа эхлүүлэхээр зарласан ч системийн хувьд арилжаа хийж эхлээгүй байна.

Крипто валютын зуучлагчдийн хувьд  "Ард" санхүүгийн нэгдэл"  ХК өөрийн хөгжүүлж буй ард апплекэйшнээрэй дамжуулан охин компаниудын хувьцаагаа токенжуулан крипто валют худалдах, худалдан боломжийг олгож байна. Монголын цахим валют арилжааны төв фэйсбүүк пэйж хуудсаараа дамжуулан крипто валютыг зуучлан худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор Монгол Улсад  харъялагдах Ardcoin /Ardx/ нь анхны койн бөгөөд Ethereum сүлжээний ERC20 ухаалаг гэрээний платформ дээр 2019 оны нэгдүгээр сард бүртгэгдсэн. Энэхүү койн нь АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниудын үйл ажиллагаанд ашиглагдах урамшууллын онооны зориулалтаар ашигладаж байна. Ardcoin /Ardx/ нь нийт 5.1 тэрбум ширхэг бүртгэгдсэн, зах зээлийн үнэлгээ 25 тэрбум төгрөгтэй дүйцэж байгаа бөгөөд дотоодын биржүүдэд бүртгэгдэн арилжаалагдаж байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-08-12 197.211.58.63

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-08-12 192.82.68.142

Ашгүй аркойнд мөнгөө алдсан хүмүүсийн мөнгийг буцааж өгөх нь

Avatar

Zochin 2021-08-12 202.126.88.37

Sanhuugiin jam yosnii uil yavts

Avatar

h 2021-08-12 202.9.46.158

хэдэн х***а гарлын лалрууд ниилж монголчуудыг хоослох нь дэээ хүниии шуналигэж 100 ч наслахгүй байж аймаршүүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж