Беларусь АНУ-ын Элчин сайдын томилгоог цуцаллаа | News.MN

Беларусь АНУ-ын Элчин сайдын томилгоог цуцаллаа

Беларусь АНУ-ын Элчин сайдын томилгоог цуцаллаа

Беларусь АНУ-ын Элчин сайдын томилгоог цуцаллаа

Беларусь улс Вашингтоны хориг арга хэмжээний хариу болгож АНУ-ын Элчин сайдыг томилох зөвшөөрлөө цуцалсан талаар Лхагва гаригт мэдэгдлээ. Мөн ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө Минск хотод суугаа Элчин сайдын яамны ажилтнуудаа тав болтол цөөлөхийг АНУ-аас шаарджээ. Ерөнхийлөгч Жо Байдений засаг захиргаа Даваа гаригт Беларусьт шинэ хориг тавьсан юм. Тухайлбал, Беларусийн хамгийн их ашиг орлого олдог калийн үйлдвэр, Үндэсний олимпийн хороо, тус улсын эрх баригчидтай холбоотой 15 компанийн олон улс дахь үйл ажиллагааг хорьсон байв.

Беларусийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Анатолий Глаз АНУ-аас Беларуст тавьсан хориг арга хэмжээг илт дайсагнасан үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлээд Жули Фишерийг тус улсад суух Элчин сайдаар томилох тухай өмнө хийсэн шийдвэрээ цуцалж байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр “Вашингтон Минсктэй бүхий л салбарт хамтын ажиллагаагаа зогсоож, эдийн засгийн хувьд боомилохоор оролдож байгаа энэ үед Беларусь дахь АНУ-ын элчин сайдын яаманд үлэмж тооны ажилтан байлгах шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн юм.

Тус улс өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Фишерийг 2008 оноос хойшхи Беларусьт суух АНУ-ын анхны элчин сайдаар томилохыг зөвшөөрсөн боловч түүнд нэвтрэх виз олгоогүй билээ. Фишер өдгөө Литва улсад байрладаг бөгөөд эрх баригчдын шахалтаар Беларусаас явж тус оронд амьдарч буй  Святлана Циханускаятай холбоотой байдаг байна. Цихануская нь 2020 оны наймдугаар сарын 9-ний өдөр болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний намаас нэр дэвшин оролцож байсан хүчтэй өрсөлдөгч байв.

Беларусын шийдвэртэй холбоотойгоор АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс хариу мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “АНУ, Беларусь хоёр улсын харилцаа сэвтэх болсны цорын ганц буруутан Беларусийн эрх баригчид. Тэд иргэний бүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тамирчин, оюутан, хуулийн байгууллагын ажилтнуудаа удаа дараа хавчиж байсан нь нөхцөл байдлыг ийн хүндрүүллээ” гэв. Мөн тэрбээр “АНУ -ын засгийн газар, Элчин сайд Фишер, Минск дахь манай элчин сайдын яамны ажилтнууд Беларусийн ард түмний ардчилсан хүсэл эрмэлзлийг үргэлжлүүлэн дэмжих болно” гэжээ.

Александр Лукашенког зургаа дахь удаагаа улиран сонгогдохыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг Беларусийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хүчээр зогсоож 35 мянга гаруй хүнийг баривчилж, олон мянган хүний биед халдаж байв. Нед Прайс мэдэгдлийнхээ төгсгөлд “АНУ Беларусчуудтай, тэр дундаа ардчиллыг дэмжигч хөдөлгөөний удирдагчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, оюутнууд болон иргэний нийгмийн бусад элементүүдтэй хаана ч хэдийд ч харилцах болно” гэсэн юм.

С.Нарангарав

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-12 202.21.108.61

Зөв, дараагын шаардлагаа украйн болон Балтын 3 улсаас цэрэг зэвсгээр тат гэсэн шаардлагаа шургуу тавих хэрэгтэй. Зүүн Европ АНУ ба цэрэг зэвсгээс ангид байж л баруунд дөхөж очих хөгжил ирнэ

Avatar

СССР 2021-08-12 202.126.88.205

Баахан тагнуул оруулахаас зөв аргаар сэрэмжилжээ

Avatar

Kkk 2021-08-12 24.13.36.85

Oyuntolgoig luivardsan ch geh shig medej baij yumaa bich uher min!

Avatar

Зочин 2021-08-12 192.82.83.154

Александр Лукашенког 1994 оноос 25 жил ёстой дарангуйлагч

Avatar

Зочин 2021-08-12 66.181.183.82

Эх орон, ард иргэдээ хар санаат харийн дайсагналаас хамгаалагч

Avatar

Зочин 2021-08-12 202.126.90.113

9 сая хүнтэй улс даа.

Avatar

БиМонголХүн 2021-08-12 66.181.183.99

Оюутолгойг маань луйвардаж авсан тул Америкийн элчин сайдыг америкчуудыг Монголоос хөөцгөөе!

Avatar

Зочин 2021-08-12 139.5.217.171

Үхэр Монголчууд чадахгүй ээ

Avatar

Зочин 2021-08-12 202.131.225.197

uher mongol n ter deer bn

Avatar

zochin 2021-08-12 122.201.31.209

pio tinto chini australiin kompani , malaa , medemkhiirch baywal yumaa medej bay

Avatar

Зочин 2021-08-12 192.82.67.40

Hujaa company rio tintogiin ihenh huviig ezemshdeg

Avatar

Зочин 2021-08-12 66.181.160.2

цаана нь америк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж