С.Баяр хамт хоригдож байсан хүмүүсээ эргэв

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

С.Баяр хамт хоригдож байсан хүмүүсээ эргэв

С.Баяр хамт хоригдож байсан хүмүүсээ эргэв

Ерөнхий сайд асан С.Баяр  шоронгоос суллагдаад сар гаруйхан болж байна. Тодруулбал, түүний хэргийг шүүх өнгөрсөн долдугаар сарын 5-нд хэлэлцээд магадлангаар суллах шийдвэр гаргасан юм. С.Баярт анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял оноосон бол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс таван жилийн ялыг бууруулж, 2.6 жилийн ял оноосон юм.

Шоронгоос суллагдсаныхаа тэрбээр тэрбээр олон нийтийн сүлжээнд идэвхтэй жиргэх болсон.  Тэрбээр шоронгоос гарныхаа дараа хорих 409 ангид очиж,  хамт хоригдож байсан хүмүүсээ эргэсэн  байна. Энэ тухайгаа твиттер хуудастаа жиргэхдээ "Хорих 409 дүгээр ангид хамт сууж асан хөгшин, залуу хоёрыг эргэв. Өршөөлд багтах олон жилийн найдлага нь талаар болж. Тун ч гутрангуй байна. 50 жилийн өршөөлөөр Монголын шорон хоосорч, олон мянган айлын буян заяа сэргэсэн гэдэг. 100 жилийн ойгоор үүнийгээ давтсан бол зүгээр байж" гэжээ.

УИХ-аас баталсан зуун жилд зориулсан Өршөөлийн хуульд нийтдээ 1013 хоригдол хамрагдсанаас 150 ялаас бүрэн чөлөөлөгджээ.  Харин 370 хүний хорих ялыг нь сольж, 496и хоригдлын хорих ялаас хоёр жил хасчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж