МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
Ус ашиглалтын байгууллагуудын туршлага солилцох түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Улаанбаатар хот, Монгол Улс
2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр
- Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар”) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК”) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг байгуулсан. Засгийн газар болон Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС”)-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (mcc.gov) болон Монголын МСС-ийн цахим хуудаснааc (https://mca-mongolia.gov.mn) танилцах боломжтой.
- Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
- Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхыг сайжруулах төсөл багтана.
- Энэхүү Мэдээлэл ирүүлэх баримт бичиг нь Ус ашиглалтын байгууллагуудын туршлага солилцох түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавх бүхий байгууллагуудыг судлах зорилготой бөгөөд Монголын МСС-ийн зүгээс ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудыг Мэдээлэл ирүүлэх баримт бичигт тусгасан асуултуудын дагуу хариу мэдээлэл ирүүлэхийг урьж байна.
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа нь бодлого, зохицуулалт, эрх зүйн орчин, институцийн асуудлыг хамарсан таван арга хэмжээнээс бүрдэх бөгөөд Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдэнэ. Энэхүү төслийн таван дэд үйл ажиллагааны нэг болох Ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих дэд үйл ажиллагааны хүрээнд ашиглалтын байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, харьцуулалт хийхэд зориулж Олон улсын усны ассоциацаас боловсруулсан олон улсын “AquaRating” үнэлгээний аргачлалыг ашиглан Ус сувгийн удирдах газар (“УСУГ”)-ын үйл ажиллагааны чадавхыг тодорхой чиглэлүүдээр сайжруулах зорилготой. Энэ хүрээнд УСУГ-тай үйл ажиллагааны хувьд ижил төстэй, нийтлэг бэрхшээл бүхий, хөгжингүй орны, арвин туршлагатай ус ашиглалтын байгууллагатай иж бүрэн түншлэлийн хөтөлбөр буюу харилцан мэдлэг туршлага солилцох ашгийн бус үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн туслалцааг үзүүлнэ. УСУГ болон Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газар (“ОСНААУГ”)-ын үйл ажиллагааг “AquaRating” аргачлалаар үнэлж дууссан. Тиймээс Монголын МСС-ийн зүгээс Ус ашиглалтын байгууллагуудын түншлэлийн хөтөлбөрийн дизайныг боловсруулж, хэрэгжүүлэхдээ тус хоёр байгууллагыг хамруулахыг зорьж байна. Үүний тулд түншлэлийн хөтөлбөрийн зохион байгуулагчаар зохих туршлага бүхий байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү түншлэлийн хөтөлбөрийн гол оролцогч талууд нь УСУГ, ОСНААУГ, тэднийг чадавхжуулах ментор байгууллага, түншлэлийн хөтөлбөрийн зохион байгуулагч, санхүүжүүлэгч буюу Монголын МСС зэрэг байгууллага болно. Түншлэлийн хөтөлбөрийг зохион байгуулагч нь ментор байгууллагыг сонгон шалгаруулах, хөтөлбөрт оролцогчдын туршлага солилцох аялалуудыг зохион байгуулах, орчуулагчдыг гэрээлж, ажиллуулах зэрэг зохион байгуулалт, ложистикийн дэмжлэгийг үзүүлэхээс гадна, түншлэлийн хөтөлбөрт шаардлагатай сургалтуудыг болон мэдлэг, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулах, гарын авлага, практик зөвлөмж боловсруулах үүрэг хүлээх юм.
- Монголын МСС нь Ус ашиглалтын байгууллагын түншлэлийн хөтөлбөрийг зохион байгуулах байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна. Ашгийн болон ашгийн бус байгууллага, мэргэжлийн холбоод нь тус сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлж, бүртгүүлэх боломжтой.
- Тус сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхсон байгууллага, аж ахуйн нэгж, ашгийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод нь энэхүү Мэдээлэл ирүүлэх баримт бичгийн хавсралт А-д заасан Ус ашиглалтын байгууллагуудын түншлэлийн хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөлтэй танилцаж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
- Мэдээлэл ирүүлэх энэхүү баримт бичиг болон сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягаар хүлээн авна.
- Мэдээлэл ирүүлэхээр сонирхсон байгууллага холбоо барих хаяг, мэдээллийг тодорхой дурдсан, “Request for RFI for Water Operators’ Partnership/Twinning Facilitation” гэсэн гарчиг бүхий цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягаар илгээн бүртгүүлснээр Mэдээлэл ирүүлэх баримт бичгийг хүлээн авна. Ийнхүү хүсэлт илгээснээр тус мэдээлэл ирүүлэх баримт бичиг болон сонгон шалгаруулалтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрт авах боломж бүрдэх юм.
- Мэдээллийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатарын цагаар 10 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягаар тус тус ирүүлнэ.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
Холбоотой мэдээ