ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Алтанцомыг томилжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Алтанцомыг томилжээ

ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Алтанцомыг томилжээ

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөлөө өгсөнийг өчигдөр /2021.08.11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.  Л.Бямбасүрэн нь 2016-2021 оны хооронд ИНЕГ-ын даргаар таван жил ажилласан юм.

Тэгвэл ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцомыг томилжээ. Б.Алтанцом нь иргэний нисэхийн салбарт инженерийн албан тушаалаас эхлэн тасралтгүй 37 жил ажиллаж буй юм. Мөн энэ хугацаанд  ИНЕГ-ын дэд даргаар гурван удаа томилогдон ажиллаж байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж