Туркийн хойд хэсэг үерт автаж, өмнөд хэсэг түймэрт шатаж байна | News.MN

Туркийн хойд хэсэг үерт автаж, өмнөд хэсэг түймэрт шатаж байна

Туркийн хойд хэсэг үерт автаж, өмнөд хэсэг түймэрт шатаж байна

Туркийн хойд хэсэг үерт автаж, өмнөд хэсэг түймэрт шатаж байна

Турк улсын өмнөд хэсэг хэдэн долоо хоногийн турш түймэрт шатаж, мянга мянган хүн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирч буй. Гэтэл тус улсын хойд хэсэгт аюултай үер бууж, гудамж талбай шавраар хучигдан, байшин барилга, машин техник урсан сүйдэж байна.

Тухайлбал, Хар тэнгисийн эрэг дагуух Туркийн мужуудад сүүлийн үед хэт их бороо орсны улмаас Бартин, Синоп, Кастамоны нутгуудад үер бууж, олон хотыг хамарчээ.

Үерийн улмаас Бартин мужид нэг хүн нас барж, нэг хүн ор сураггүй алга болсон гэнэ. Харин бусад нутгуудад хүний амь нас хохирч байгаа эсэх нь одоохондоо тодорхойгүй байгаа аж. Мөн тус мужид хэд хэдэн барилга, хоёр гүүр, хөрш Карабук мужтай холбодог авто зам нуржээ.

Карабук мужид зарим авто зам хаагдаж, 20 хүн гэрээсээ гарах аргагүй гацсан гэх мэдээлэл бий. Нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр аврагч нар нийт 15 хүнийг гэр, машинаас нь аварч аюулгүй газарт хүргэсэн гэнэ.

Иргэдийн мэдээлж байгаагаар үер нэг л мэдэхэд ердөө 10-хан минутын дотор хотод орж ирсэн гэнэ. Мөн дотоод хэргийн сайд Сулиман Сойлу Кастамону мужийн байдалтай танилцаад, үерийн усны түвшин газраас 3-4 метр өндөр байгааг мэдэгджээ. Түүний хэлснээр зарим хотод маш олон хүн аврал эрэн байшингийнхаа дээвэр дээр гарч, амь тэмцэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

h** 2021-08-12 103.140.11.230

Turan uzel ni gaaraad bsiin munh tengeriin gesgeel shuu

Avatar

Гэсгээл 2021-08-12 202.126.89.180

их сагаад байсан түрэгүүд

Avatar

Bujee 2021-08-12 64.119.16.7

Yanaa burhan mini gaigui l baigaasai,ymar ih gai ve

Avatar

Зочин 2021-08-12 59.153.112.60

турк барууны орнууд бас америк Энэ з**х*й зайдан орнууд Тэнгэрийн гэсгээл хүртэж байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж