Италийн Сицили арал хэт халалтаар дээд амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

Италийн Сицили арал хэт халалтаар дээд амжилт тогтоолоо

Италийн Сицили арал хэт халалтаар дээд амжилт тогтоолоо

Итали улсын Сицилийн аралд цельсийн 48.8 хэм хүртэл халсныг орон нутгийн захиргаанаас мэдээллээ. Тиймээс энэ халалт Европ тивд дээд амжилтыг тогтоосон эсэхийг тодруулж өгөхийг Сиракюзийн их сургуулийн дэргэдэх Дэлхийн цаг уурын хүрээлэнгээс хүссэн байна. Уг байгууллагын мэдэгдсэнээр 1977 онд Грекийн нийслэл Афин хотод Цельсийн 48 хэм хүртэл халж байсан нь Европын дээд амжилт болж байжээ.

Сүүлийн үед Африк тивээс Люцифер нэртэй эсрэг циклон буюу өндөр даралтат агаарын хуйлраа Европыг чиглэн ирэх болсноор тус бүс нутгийн цаг агаар ийн халахад хүрчээ. Люцифер нэртэй халуун агаарын хуйлраа Италийн хойд хэсэгт нөлөөлөөд зогсохгүй нийслэл Ром тэргүүтэй хотуудын агаарын хэмийг нэмэгдүүлэх төлөвтэй байгааг анхааруулсан байна.

Италийн Эрүүл мэндийн яамнаас үүсээд буй хэт халалтаас үүдэн хэд хэдэн хотыг онцгой бүсийн зэрэгт шилжүүлсэн. Эрүүл мэндийн өндөр эрсдэл учирч болзошгүй хотуудын тоо маргааш буюу Баасан гариг гэхэд 8-15 болж өсөх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн Газар дундын тэнгисээс ирэх халуун агаарын улмаас Италийн өмнөд хэсгийн Сицили, Калабрид, Пуглия арлуудад ойрын хэдэн арван жилийн хугацаанд болж байгаагүй хэт халалт үүсч ой хээрийн түймэр гарах болсон юм.

Италийн гал сөнөөгчид Сицили, Калабрид арлуудад хэдэн мянган акр газрыг хамран асаж буй ойн түймрийг унтраахаар сүүлийн 12 цагийн хугацаанд 300 гаруй ажиллагаанд оролцсон талаараа өчигдөр мэдээлжээ. Мөн хүчтэй салхи болон хуурайшиж хатсан өвс ургамлын нөлөөгөөр Грек даяар ойн түймэр үргэлжилсээр байна. Тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакисын “хар дарсан зун” гэж тодорхойлсон түймрийг унтраалцахад олон орны гал сөнөөх багууд тусалж байгаа билээ.

С.Нарангарав

Эх сурвалж: BBC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж