Хакер “Мөнгө сонин биш” гээд хулгайлсан 613 сая долларыг буцаан өгчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

Хакер “Мөнгө сонин биш” гээд хулгайлсан 613 сая долларыг буцаан өгчээ

Хакер “Мөнгө сонин биш” гээд хулгайлсан 613 сая долларыг буцаан өгчээ

Цахим валютын “Poly Network“ платформд халдаж, 613 сая ам.доллартай дүйцэхүйц хэмжээний валют хулгайлсан хакер  бүгдийг нь буцаан өгчээ. Тэд энэ үйлдлээ мөнгөний төлөө биш, ердөө хөгжилдөхийн төлөө хийсэн гэжээ.

Өчигдөрхөн/2021.8.11/ болсон уг халдлагыг “Poly Network” цахим валютын түүхэнд байгаагүй хамгийн том хулгай хэмээн зарлаж байлаа. Гэтэл гэмт хэрэгтнүүд хулгайлсан бүх валютаа буцаан өгсөн нь олны анхаарлыг татаж байна.

Халдлагыг 2014 онд "Mt. Gox"-д халдсан алдарт хэргийн зохион байгуулагчид үйлдсэн байж болзошгүй юм. 2014 онд болсон уг үйл явдал өчигдрийг хүртэл цахим валютын түүхэн дэх хамгийн том хулгай гэж байлаа. Тухайлбал, тухайн үед гэмт хэрэгтнүүд нийт 450 сая ам. долларын үнэ бүхий биткойн барьцаалж байв.

Харин энэ удаагийн хэргийн дараа “Poly Network” платформ хакерт анхааруулга өгч, хулгайлсан хөрөнгө нь олон арван энгийн иргэдийнх болохыг онцолж, хулгайлсан валютаа буцаан өгөх гурван хаяг зааж өгсөн байна.

Тэгтэл хэдхэн цагийн дараа хакер хулгайн валютаа бага багаар төлж эхэлжээ. Тухайлбал өчигдөр/2021.8.11/ 20:00 цагийн үед тэд “Валютыг буцааж өгөхөд бэлэн” хэмээх зурвастай хамт 4.8 сая ам.долларыг буцаан өгчээ. Түүнээс хойш хакер платформоос хандивын аянд оролцохыг зөвлөж, хулгайн валютаа бага багаар төлжээ. Тэд хамгийн сүүлд “Бүх валютыг буцаан шилжүүлж байна. Энэ үйлдэл минь сайн санааны төлөө байсан юм шүү. Би та нарыг аварлаа” хэмээн зурвас үлдээжээ.

Удалгүй хакер зарим нэг асуултад хариу өгсөн байна. Тэгэхдээ “Хөгжилдөхийн төлөө хулгай хийсэн, гол зорилго нь цахим валютуудыг аварч, аюулгүй хадгалахад оршиж байсан” хэмээжээ. Мөн тэд “Poly Network сүлжээ доголдсоныг хараад ихэд эргэлзсэн. Тэгээд өөрсдөд нь хандаж, доголдлыг арилгахыг хүссэн юм. Гэвч тэдний хэн нь ч урвагч байж магадгүй. Би хэнд ч итгээгүй. Тиймээс тэр их валютыг авран хамгаалах ганц зөв зам бол өөрийн, найдвартай, нууц, аюулгүй дансанд авч хадгалах байлаа. Итгэх эсэхээ өөрсдөө шийдээрэй! Би хүссэндээ үүнийг үйлдээгүй юм. Би эхэндээ хүмүүсийн дансыг хоосолж, сандаргахыг хүсээгүй боловч өөр арга байсангүй. Эцэст нь намайг үг хэлж амжихаас өмнө хүмүүс намайг үзэн ядаж, буруутгаж эхэлсэн юм. Би өмнө нь маш олон цахим гэмт хэргийн гэрч болж байлаа.

Мөнгийг буцааж өгөх бол анхнаасаа миний төлөвлөж байсан зүйл. Миний хувьд мөнгө сонин биш. Мөнгөө алдах ямар хэцүү байдгийг би мэднэ гэхдээ хүмүүс үүнээс ямар нэг зүйл сурах ёстой шүү дээ. Хэдий тийм ч би хүмүүсийг тайван амраасай гэсэндээ бүх валютыг буцааж өгөхөө шөнө болохоос өмнө зарласан юм. Тэгэхдээ валютыг бага багаар тасалж тушаасан нь өөрийгөө нууц хэвээр нь үлдээж, "Poly" багийнхантай ярилцаж, доголдлыг арилгах цаг хожих арга байлаа. Одоо би их ядарч байна. "Poly" багийнхан миний халдлагад өртсөнөөс болж маш их сандарч, миний эсрэг чадварлаг тэмцсэн. Тэдний энэ удаагийн тэмцэл хэдхэн цаг үргэлжилсэн ч өнөд дурсагдах болно. "Poly Network" бол төгс гэмээр сүлжээ. Ажилчид нь ч маш чадварлаг юм. Тиймээс би тэднийг онцгойлон магтмаар байна” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ГайхмаарГайхмаар
15
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж