Samsung компаниас эвхэгддэг утасны дараагийн эрин үеийг задаллаа!

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

Samsung компаниас эвхэгддэг утасны дараагийн эрин үеийг задаллаа!

2021 оны 08-р сарын 11-ны өдөр Монголын цагаар 22:00 цагаас Samsung Unpacked арга хэмжээ зохион байгуулагдлаа. Samsung брэндийн Монгол дахь Албан ёсны дистрибьютер Sain electronics арга хэмжээний эргэн тойронд болж өнгөрсөн хамгийн шинэлэг мэдээллийг тоймлон хүргэж байна.

Тус арга хэмжээгээр хамгийн их хүлээлт үүсгээд байсан Galaxy Watch4, Watch4 classic загварууд, утасгүй чихэвчийг дараагийн түвшинд авчирсан Galaxy Buds2 чихэвч болон нугардаг дэлгэцтэй утасны дараагийн эрин үеийг дэлгэсэн Galaxy Z Flip, Galaxy Fold3 ухаалаг утаснуудаа хэрэглэгчдийнхээ хүртээл болголоо.

Samsung Galaxy Watch4 болон Samsung Galaxy Watch4 Classic

Арга хэмжээний эхэнд технологийн аварга Google болон Samsung компаниудын хамтран бүтээсэн  Galaxy Watch4-г танилцуулсан юм.

"Модерн болон минималист" гэж тодотгосон Galaxy Watch4 нь фитнес дээр суурилсан бөгөөд олон төрлийн эрүүл мэндийн функцтэй болсноороо онцлог байсан ба энэхүү төхөөрөмж нь биднийг дасгал хөдөлгөөндөө анхаарлаа төвлөрүүлж, завгүй амьдралын хэв маягийг хялбархан удирдах боломжийг олгосон хүчирхэг хэрэгсэл болжээ.

Samsung Galaxy Watch4 -ийн тусламжтайгаар 100 гаруй фитнессийн дасгалуудыг дагаж хийх, гүн унталтын хугацаагаа хянах боломжтойгоос гадна ухаалаг цагаа Samsung телевизтэйгээ холбож болох юм.

Шинэ Samsung Bioactive Sensor -ийн ачаар ухаалаг цаг нь биеийн хэсэг тус бүрийг бүрэн шинжилж, дасгал сургуулилтаа илүү үр дүнтэй хийхэд туслах болно. Энэ функц нь биометрик хэмжигчийн тусламжтайгаар булчин, биен дэх ус, яс болон биеийн өөх зэрэг олон төрлийн хэмжилтийг харуулах болно.  Galaxy Watch4 -ийн батарей нь 40 цаг хүртэл ажиллах боломжтой.  Харин Galaxy Watch4 classic нь энгийн механик цаг сонирхогчдын анхаарлыг илүү татахуйц дизайнтайгаар танилцуулагдлаа.

Samsung Galaxy Z Flip3

Технологи болон загварын шийдлийг цоо шинэ түвшинд гаргасан Galaxy Z Flip3  ухаалаг утсаараа Samsung инновацийн аялалдаа ахин нэг чухал алхам хийж, эвхэгддэг төхөөрөмжүүдийн хил хязгаарыг дахин шинэчлэн тогтоолоо.

Galaxy Z Flip3 нь бусдаас ялгарахыг хүсдэг хүн болгонд зориулагдсан байна.

Cream, Ногоон, Лаванда, Фантом Хар гэсэн 4 гайхалтай өнгөний сонголттойгоор гарсан бөгөөд хүн бүрийн өөрсдийн гэсэн хэв маягт тохирсон саарал, ягаан, цагаан  гэх мэт онцгой өнгөний сонголттууд ч байгаа  ажээ.

Өмнөх хувилбараасаа 4 дахин том хэмжээтэй, ард талд байрлах 1.9 инч жижиг дэлгэц нь мессеж, мэдэгдэл гэх мэт зүйлсийг хялбархан харуулахаар бүтээгджээ. Үндсэн 6.7 инчийн 120 Гц давтамжтай Dynamic AMOLED 2X дэлгэц танд хүссэн бүхнээ хамгийн тод, өнгөлөг өөгүй үзэх боломжийг олгоно. Мөн арын жижиг дэлгэцний тусламжтайгаар маш хялбархан сэлфи хийх боломжтой.

Зураг дарахдаа гараа ашиглах шаардлагагүй нугардаг дэлгэцээ хүссэн өнцөөрөө тогтоож маш хялбархан хүссэн зургаа дарах боломжтой болжээ. Эх бие нь Samsung-ийн шинэ хөнгөн цагаан материалаар бүтээгдсэн бөгөөд IPX82 усны хамгаалалт нь 1.5 метр гүн усанд 30 минут хүртэл тэсвэртэй байхаар бүтээгджээ.

Samsung Knox нь утасны техник хангамж, програм хангамжид суурилан хэрэглэчийн хувийн мэдээллийн нууцлалыг төгс хамгаална.

Samsung Galaxy Z Fold3 

Samsung -ийн технологи, инновацийн шинэ хуудасыг нээж  нь өмнөх үеийнхээ онцлог шинж чанаруудыг үндэслэн эвхэгддэг ухаалаг утсаа дараагийн шинэ түвшинд хүргэж Galaxy Z Fold3-г танилцууллаа.

7.6 инчийн Dynamic AMOLED 120Гц дэлгэц болон Dolby Atmos дугаралттай хослуулан хүссэн кино контентоо дэргэдээ байгаа мэт үзэх боломжмийг бүрдүүжээ. Шинэчилсэн 5 нанометрийн процессор нь ухаалаг утасны үйл ажиллагааг хамгийн хурднаар гүйцэтгэх болно.

Мөн Samsung анх удаа S Pen ажиллагааг эвхэгддэг ухаалаг утсанд оруулснаа мэдэгдлээ. Samsung-н фенүүдийн дуртай S Pen-ийг өргөн дэлгэц, Flex горимоор идэвхжүүлсэн функцуудтэй хослуулснаар Z Fold3 нь хэрэглэгчдэд бүтээмж болон бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх шинэ арга замыг нээж байна.

Ажлын явцыг оновчтой болгож, дэлгэцээ хуваан бүх зүйлийг нэг том дэлгэцэн дээр төлөвлөх, засварлах, бүтээх боломжтой.  Гурван өөр газарт байрласан таван өөр камерын тусламжтайр 3 өөр өнцгийг харуулахаас гадна Flex горимын тусламжтайгаар гараа ашиглахгүйгээр хүссэн өнцгөөрөө зураг дарах боломжтой.

Samsung Galaxy Buds2

Дууны дээд түвшний чанарыг мэдрүүлэх Samsung-ийн дараагийн үеийн дэвшилтэд чихэвч Galaxy Buds2 нь хоёр талын динамик чанга яригч, сайжруулсан дуу тусгаарлагч, удаан хугацааны турш ашиглах боломжтой төгс батарейн үзүүлэлтэйгээр бүтээгджээ.

Олон төрлийн шинэ функцүүдийн тусламжтайгаар Galaxy Buds2 нь дуудлага хийх үед хүний яриаг илүү тод сонсгохоос гадна хөгжим болон бичлэгийн дууг хоцрогдолгүй сонсох боломжийг олгоно. Galaxy Buds2 нь өмнөх загвараасаа 20% хөнгөн, 15% жижиг бөгөөд графит, цагаан, оливе, лаванда гэсэн шинэлэг өнгөний сонголтуудтай талилцуулагдлаа.

Дуу тусгаарлагч горимоо асаалттай байхад тасралтгүй 20 цаг ажиллах боломжтой бөгөөд 5 минут цэнэглээд 60 минут ашиглах боломжтой гайхалтай батарейн үзүүлэлтийг багтаажээ. Мөн чихэнд бүхэл өдрийн турш дээд зэргийн тав тухыг мэдрүүлэх содон дизайнтайгаар хэрэглэгчдэд хүрнэ.

Технологийн дараагын эрин үеийг түүчээлсэн Samsung Unpacked арга хэмжээний эргэн тойронд болсон онцлох үйл явдлыг Samsung брэндийн Монгол дахь Албан ёсны дистрибьютер Сайн электроникс  тоймлон хүргэлээ.

Харин яг одоо Samsung брэндийн Монгол дахь Албан ёсны дистрибьютер Sain electronics-д Цоо шинэ Galaxy Z Fold3 утасны урьдчилсан захиалга эхэлж байна. Урьдчилсан захиалга бүрт цоо шинэ Galaxy Watch4 ухаалаг цаг бэлэглэнэ.

Урьдчилсан захиалга өгөхийг хүсвэл доорх формыг бөглөнө үү.


Холбоо барих: 70103366

Албан ёсны фэйсбүүк пэйж- https://www.facebook.com/eSain.mn

Samsung брэндийн Албан ёсны дистрибьютер Sain electronics

Samsung_бол_SAIN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж