Тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад стандарт мөрдүүлж байна | News.MN

Тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад стандарт мөрдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

Тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад стандарт мөрдүүлж байна

Тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад стандарт мөрдүүлж байна

Нийслэлийн хэмжээнд 2021 оны төсвийн хөрөнгөөр хийж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор захиалагч, гүйцэтгэгч байгууллагын инженер, техникийн ажилтнуудад стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, чанарын шаардлагыг хангуулах арга зүйн зөвлөмж өгч, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллалаа. Нийт найман дүүргийн 109 байршилд хяналт шалгалт хийж, зөвлөмжийн хуудас хүргүүлээд байгаа бөгөөд уг зөвлөн туслах ажил нь 2021 оны аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

ХОТЫН СТАНДАРТ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-12 180.149.93.98

худлаа юм ярихаасаа ичээч. Багшийн дээдээс Зүүн 4 зам хүртэл 1.9хөн км дугуйн зам тавьна гээд 5 сар боллоо, явган хүний зам хуулж хог тарихаас өөр хийсэн юм юу ч алга. Үхсэн элэнцэгний чинь стандарт. Дээрээс нь хотын төвөөр нэг ТҮЦ нэртэй шээсний цэг. Төр байж хэдэн ТҮЦ-ний авгайг ч дийлэхгүй

Avatar

Зочин 2021-08-12 202.9.40.162

Гудамжинд гар. Ичээч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж