Узбекистан, Тажикистантай хиллэдэг Афганистаны хилийг талибанчууд эзлэв

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

Узбекистан, Тажикистантай хиллэдэг Афганистаны хилийг талибанчууд эзлэв

Узбекистан, Тажикистантай хиллэдэг Афганистаны хилийг талибанчууд эзлэв

Талибанчууд Узбекистан, Тажикистантай хиллэдэг Афганистаны хилийг бүрэн эзэлсэн хэмээн ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдээллээ. Тэгэхдээ талибанчууд хил зөрчихгүйгээ амласан болохыг онцолсон юм.

Тэрбээр “Бидний хувьд талибанчууд Узбекистан, Тажикистантай хиллэдэг Афганистаны хилийг бүрэн эзэлсэн явдлыг онцгой анхаарах нь зүйтэй. ОХУ-д Талибаныг албан ёсоор алан хядагч байгууллага хэмээн үздэг. Гэхдээ тэд хил зөрчиж, хөрш улсуудад халдахгүй гэдгээ батлан амласан билээ” гэж ярьжээ.

Москвагийн хувьд төв Ази үргэлж стратегийн чухал ач холбогдолтой бүс байсаар ирсэн билээ. Тиймдээ ч ОХУ тус нутаг дахь нөлөөллөө алдахгүйн тулд машид хичээдэг юм. ЗХУ-ын харьяанд байсан Тажикистан өдгөө CSTO-ийн гишүүн билээ. Харин Узбекистан 2012 онд CSTO-оос гарсан юм.

Афганистаны нөхцөл байдал америк цэргүүд гэртээ харьснаас хойш эрс хүндэрсэн юм. Талибанчуудыг тогтоон барьж байсан америк цэргүүд эх орондоо буцсанаас хойш тэдний үйл ажиллагаа эрс эрчимжиж, олон мужийг ээлж дараалан эзэлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Талибан одоогийн байдлаар Афганистаны газар нутгийн 65 хувийг эзэлсэн аж. Ялангуяа сүүлийн дөрвөн өдрийн дотор тэд нийт найман мужийн нийслэлийг эзэлсэн гэнэ.

Талибанчууд ийнхүү хүчирхэгжиж буй мэдээг сонсоод Жо Байден цэргүүдээ татсандаа харамсахгүй байгаагаа илэрхийлж, афганистанчуудыг хүчтэй байхыг уриалжээ. Тэрбээр “Бид Талибаны эсрэг 20 жил байлдахдаа нэг их наяд гаруй ам.доллар зарцуулсан. Түүгээр зогсохгүй Афганистаны 300 мянган цэргийг хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглож өгсөн. Одоо тэд өөрсдийнхөө төлөө, эх орныхоо төлөө тулалдах цаг иржээ” хэмээсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж