Швейцариас Хятадын хэвлэлүүдийг худал мэдээллээ устгахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

Швейцариас Хятадын хэвлэлүүдийг худал мэдээллээ устгахыг хүсэв

Швейцариас Хятадын хэвлэлүүдийг худал мэдээллээ устгахыг хүсэв

Хятадад суугаа Швейцарийн элчин сайдын яамнаас худал мэдээлэл агуулсан нийтлэл, бичлэгүүдээ устгахыг Хятадын хэвлэл мэдээлийн хэрэгслүүдэд уриалжээ. Тус яамны албан ёсны твиттер хуудсанд мэдэгдсэнээр сүүлийн үед Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр нь дурдагдах болсон Швейцарийн биологич үнэндээ байдаггүй болохыг олж мэдлээ гэсэн юм.

Тодруулбал, Уилсон Эдвардс нэртэй биологич “Covid-19”-ийн гарал үүсэл болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бие даасан байдалтай холбоотой өөрийн байр суурийг илэрхийлсэн байх бөгөөд үүнийг Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд нийтлэлүүддээ иш татжээ.

Швейцарийн элчин сайдын яам твиттер хуудсандаа “Нийтлэлд Швейцари улсын нэрийг онцолсон нь сайхан санагдсан ч манай элчин сайдын яамны зүгээс мэдээлэл худал болохыг Хятадын нийт ард түмэнд мэдэгдэх нь зүйтэй” гэсэн юм. Тухайлбал, “CGTN”, “Shanghai Daily”, “Global Times” зэрэг Хятадын мэдээллийн хэрэгслүүдийн иш татан мэдээлсэн билогичийн фэйсбүүк хаяг нь хоёр долоо хоногийн өмнө нээгдсэн төдийгүй гурван найзтай байжээ. “Тиймээс энэ фэйсбүүк хаягийг нийгмийн харилцааны зорилгоор ашиглаагүй болох нь харагдаж байна” гэж Швейцарийн элчин сайдын яамнаас мэдээлэв.

Цаашлаад, Уилсон Эдвардс нэртэй Швейцарийн иргэний бүртгэл төдийгүй энэ нэрийн дор бичигдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл ч байхгүй болохыг тус төлөөлөгчийн газраас мэдэгджээ. Гэвч Хятадын хатуу хяналттай мэдээллийн хэрэгслүүд дээрх нөхцөл байдлыг нягтлалгүйгээр уг биологичийн “Covid-19” болон ДЭМБ-ын талаарх хувийн байр суурийг иш татан нийтэлжээ. Тухайлбал, “China Daily”-д "Уилсон Эдвардс: Биологич хүний ​​хувьд би өнгөрсөн хугацаанд “Covid-19”-ийн гарал үүслийг хэрхэн улстөржүүлж байгааг хараад сэтгэл өвдөж сууна” гэдгийг нийтэлсэн байв.

Мөн “Shanghai Daily”-ийн цахим мэдээллийн тавцан “Shine” нэгэн бичлэгтээ "Сүүлийн үед алдарших болсон Европын биологич ДЭМБ-ын зөвлөх бүлгүүд эмгэг төрүүлэгчдийн гарал үүслийг судалж, халдварын гэм буруутныг тогтооно гэж мэдэгдсэн нь цэвэр улс төрийн зорилготой болохыг хэлсэн юм” гэжээ.

Мөн “Тус биологич ДЭМБ-ын бие даасан байдалд санаа зовж байгаагаа илэрхийлсэн бөгөөд АНУ энэ асуудлаар Хятад руу дайрахаар улайрч байгаа нь хүмүүсийг үнэн зөв мэдээлэл авахад саад учруулж байна гэж үзжээ" гэсэн байжээ. Швейцарийн элчин сайдын яамнаас дээрх худал мэдээлэл сайн санааны үүднээс цацагдсан нь дамжиггүй гээд завсарлах эсвэл устгахыг эелдгээр хүссэн байна.

С.Нарангарав

Эх сурвалж: BBC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж