АН-аас нөхөн сонгуульд нэгдэж оролцохыг уриалав

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

АН-аас нөхөн сонгуульд нэгдэж оролцохыг уриалав

АН-аас нөхөн сонгуульд нэгдэж оролцохыг уриалав

 Ардчилсан намаас өнөөдөр /2021.08.12/ нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ӨНӨРБАЯР:

-УИХ-ын нөхөн сонгууль 18, 28 дугаар тойрогт болно. АН-ын хувьд тулга тойрсон хэрүүл сонин биш юм. АН-д хийх ажил зөндөө бий. “Жоомоо алах гээд гэрээ шатаав” гэдэгчлэн дотоод асуудал руу орохгүй гэсэн байр суурьтай байна.

АН-ЫН ДЭД ДАРГА Р.ЭРДЭНЭБҮРЭН:

-Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар тойрогт нөхөн сонгуульд оролцох ажлын хэсэг тав хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажилдаа орлоо. Хоёр зүйлд санал нэгдлээ. Эрх баригчид цадигаа алдаж, иргэдээ сонсохоо больсон. Тиймээс эрх баригчдад дуу хоолойгоо хүргэх үүднээс сөрөг хүчин нэгдэж, хүчтэй болох ёстой. Энэ зорилгоор АН-ын дотоод эв нэгдлээ хангаж, УИХ-д суудалгүй улс төрийн намууд нэгдэж энэ сонгуульд орвол илүү үр дүнтэй. Энэ чиглэлээр  уулзалтууд зохион байгуулахаар ярьж байна. Иймд нам доторх бусад бүлэг, хэсгүүдийг сонгуульд нэгдэж орохыг уриалж байна. АН-ын жирийн гишүүд нэгдэхийг шаардаж байгаа. Эхний ээлжид нэр дэвшигч ярихаас илүү яаж оролцох вэ гэдгийг ярих нь чухал.

АН-ЫН ГИШҮҮН Б.ГАРАМГАЙБААТАР:

-Нөхөн сонгууль бол УИХ-ын ээлжит сонгуулиас тэс өөр зүйл. Нөхөн сонгуулиар орж ирж буй хүн бол зөвхөн кноп дарагч биш. Эрх баригч намын алдааг нь шүүмжилж, засаж чаддаг чадвартай хүмүүс орж ирдэг чухал ач холбогдолтой юм. АН-ын дүрмээр сонгуульд Үндэсний бодлогын хорооны гишүүн, Үндсэн дүрмийн хорооны гишүүн, дотоод сонгуулийн хорооны гишүүдээс нэр дэвших сонгогдох эрх нь нээгддэг. Энэ эрхийг авахын тулд гишүүд өөрсдийнхөө эрхийг нээх ёстой. Эрх нь нээгдсэн хүмүүсээс нэр дэвшигчийг тодруулдаг.

АН бол нээлттэй нам. Тэгэхээр дүрмийн дагуу шаардлага хангасан АН-ын гишүүн нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй. Нэр дэвшигчийг анхан шатнаас нь эхлэн тойргийн гишүүдээр хэлэлцүүлж, намын хороо, тойргийн зөвлөл, эцэст нь сонгон шалгаруулах хороогоор оруулж байж Үндэсний бодлогын хороогоор баталгаажуулдаг.

Хуулиар бол есдүгээр сарын 10-ны өдөр нэр дэвшигч тодорно. Би АН-ын гишүүний хувьд нэр дэвших эрх нээлттэй. Гэхдээ сонголт есдүгээр сард тодорхой болно. Дүрмийн дагуу шаардлага хангасан нэр дэвшигчийг олно гэдэг чухал асуудал.

https://www.facebook.com/news.mn.agency/videos/422883669066063

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж