Соёлын яамнаас Эрүүгийн цагдаагийн газартай хамтран соёлын өвийн хулгайн асуудлаар өнөөдөр /2021.08.12/ мэдээлэл хийлээ.
СОЁЛЫН ЯАМНЫ СОЁЛЫН ӨВИЙН ГАЗРЫН ДАРГА Б.ДАВААЦЭРЭН:
-Сүүлийн үед соёлын өвийг хулгайлах гэмт хэргүүд дараалан гарсан. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд буй. Археологийн чиглэлээр эрдэм шинжилгээний долоон байгууллага, палентиологийн чиглэлээр хоёр байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Музей зэргийг оролцуулан тооцвол системийн хэмжээнд нийт 700-800 албан хаагч соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалж хамгаалах хүрээнд ажиллаж байна. Соёлын өвийн судалгаа, бүртгэлтэй холбоотой ажил нь цаг хугацаа их шаарддаг, өртөг өндөртэй. Мөн албан хаагчдын цалин хөлсний асуудал анхаарал татахуйц байгаа нь үнэн. Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн хохирогч нь Монголын ард түмэн болоод нийт хүн төрөлхтөн байдаг. Иймд гаргахгүй байх талаас нь бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх нь чухал байдаг. Цар тахалтай холбоотойгоор орон нутгийн музей болон бусад байгууллагад зохион байгуулалттай холбоотойгоор анхаарал суларсан байдал ажиглагдсан. Мөн дохиолол хамгаалалтын системийг сайжруулах, харуул хамгаалалтыг нэмэгдүүлэх шаардлага бий.
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ГУРАВДУГААР ХЭЛТСИЙН ДАРГА С.БЯМБАДЭЛГЭР:
-Өнгөрөгч 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Эрүүгийн хэргийн хуулийн 25 дугаар бүлэгт соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчилж оруулсан. Одоогоор уг хуулийн 25.1 зүйлд заасан түүх соёлын дурсгалыг гэмтээх, устгах, 25.2 буюу түүх соёлын үл хөдлөх лурсгалыг эвдэх гэмтээх, устгах, 25.3 буюу соёлын биет өвийг завших үрэгдүүлэх, 25.4 буюу хууль бусаар археологи палентиологийн хайгуул малтлага хийх, 25.5 буюу соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, жуучлах 25.6 зүйл буюу түүх соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх гэсэн зургаан зүйл ангийг Эрүүгийн хуулиар шалгаж тогтоодог.
Соёлын өвийн хулгайг эртний эдлэлийн ченжүүд хийж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял шийтгэл авч байсан иргэд гэмт хэрэг үйлдэж байна. Монголд түр хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэдийн захиалгаар соёлын өвийг хулгайлж байна. Амар хялбар аргаар ашиг олох зорилгоор эртний ургамал, археологийн олдворыг зарж худалдаалах гэмт хэрэг гарч байна.
Өнгөрөгч 2017 оноос хойш нийт 25 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалт хийсэн. Үүнээс 11 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон бол одоо есөн хэргийг шалгаж байна. Харин түүх соёлын дурсгалт эд өлгийн зүйлсийг хадгалж буй музей, хийдэд үйлдэгдсэн хулгайн хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ оны эхний найман сарын байдлаар нийт долоон хэрэг бүртгэгдсэнээс цагдаагийн байгууллагаас зургаан хэргийн эзнийг тогтоосон. Нэг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн дөрвөн сарын хугацаанд нийт зургаан гомдол мэдээлэл ирж, орон нутагт хариуцсан цагдаагийн хэлтсүүдтэй хамтарч, Монгол Улсын иргэн нэр бүхий таван иргэнийг саатуулж, шалгасан. Тухайн иргэд нийт зургаан удаагийн үйлдлээр Архангай, Завхан, Өвөрхангай аймаг, Сонгинохайрхан, Багануур дүүрэгт байрлах хийдээс Майдар бурхан гурав, Богд зонхов бурхан хоёр, Өндөр гэгээн Занабазар бурхан нэг, зэс бунхан нэг, алтангэрэл судар, эмээлийн тоноглол зэрэг эд зүйлсийг хулгайлсныг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Onoch 2021-08-12 192.82.83.10
Хятадад ийм хуучны юм үнэд орсон. Тийш л зөөж бгаа.
sain salga?.... 2021-08-12 91.174.112.1
Nohoi amaan doloogood chaddaggyi,
noyod heel hahyyli ideed chaddaggyi gegcheer…………………..
chenjuudiig tagnah ni chyhal suu!!!ted bol mengenees bolj yuch hiihees bychahgyi hymyys sig sanagdana! 2021-08-12 91.174.112.1
manai tagnyylchid edgeer ertnii edleliin chenjuudiig saitar salgah nyyz tagnyylaar medeelel hiih heregtei!!!Mongoliin yne chenetei edleliig ylaan mengenii synalaar edgeer nehedyyd hydaldaalaj ail erhiin hobor nandin edleluudiig zahialga egen hylgailuuldag ni ynen baih syy!!!!bolgoomjtoi baizgaa!!!
Zochin 2021-08-12 202.179.25.95
Jinhene Mongol hun tor barij ulsaa avrah tsag bolson. Esbogoos muugiin muu buh salbaraar n suiruulne
Зочин 2021-08-12 66.181.183.250
ШУНАЛ ИХДВЭЛ ШУЛАМ БОЛНО ШУЛМУУД МОНГОЛ ТӨРӨӨР ДҮҮРСЭН БАЙНА ЯААНА ДАА
Зочин 2021-08-12 202.126.89.248
Mun ch olon jil hiij bndaa manai tsagdaa odoo l medej bdag um bhdaa orhonii hundiin buh bulshiig ordono hoid taliin ertnii edleliin delgyyryyd uhuulsan munch ih soyol alga bolsondoo gadagshaa
санаа 2021-08-12 112.72.8.90
Ёстой сэтгэл өвдмөөр зүйлүүд их болсон доо. Бүхэл бүтэн улс гэж ийм байх уу даа гэж бодогддог үе ч байлаа, Одоо ч мөн адил. Улсын ерөнхийлөгч нь хүртэл уран зургаа соёлын өвөөс нь хусаад сууж байдаг ёстой нэг дүүрчихсэн улс л ийм байдаг байх даа
Зочин 2021-08-12 112.72.8.90
аргагүй дээ саяын бичсэнийг арчичихдаг чинь. ардчилсан тодотголтой сайт минь
Зочин 2021-08-12 66.181.177.160
Өөрсдөө хулгайчид шүү дээ