"Эртний эдлэлийн ченжүүд соёлын өв хулгайлж байна"

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

"Эртний эдлэлийн ченжүүд соёлын өв хулгайлж байна"

"Эртний эдлэлийн ченжүүд соёлын өв хулгайлж байна"

Соёлын яамнаас Эрүүгийн цагдаагийн газартай хамтран соёлын өвийн хулгайн асуудлаар өнөөдөр /2021.08.12/ мэдээлэл хийлээ.

СОЁЛЫН ЯАМНЫ СОЁЛЫН ӨВИЙН ГАЗРЫН ДАРГА Б.ДАВААЦЭРЭН:

-Сүүлийн үед соёлын өвийг хулгайлах гэмт хэргүүд дараалан гарсан. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд буй. Археологийн чиглэлээр эрдэм шинжилгээний долоон байгууллага, палентиологийн чиглэлээр хоёр байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Музей зэргийг оролцуулан тооцвол системийн хэмжээнд нийт 700-800 албан хаагч соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалж хамгаалах хүрээнд ажиллаж байна. Соёлын өвийн судалгаа, бүртгэлтэй холбоотой ажил нь цаг хугацаа их шаарддаг, өртөг өндөртэй. Мөн албан хаагчдын цалин хөлсний асуудал анхаарал татахуйц байгаа нь үнэн. Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн хохирогч нь Монголын ард түмэн болоод нийт хүн төрөлхтөн байдаг. Иймд гаргахгүй байх талаас нь бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх нь чухал байдаг. Цар тахалтай холбоотойгоор орон нутгийн музей болон бусад байгууллагад зохион байгуулалттай холбоотойгоор анхаарал суларсан байдал ажиглагдсан. Мөн дохиолол хамгаалалтын системийг сайжруулах, харуул хамгаалалтыг нэмэгдүүлэх шаардлага бий.

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ГУРАВДУГААР ХЭЛТСИЙН ДАРГА С.БЯМБАДЭЛГЭР:

-Өнгөрөгч 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Эрүүгийн хэргийн  хуулийн 25 дугаар бүлэгт соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчилж оруулсан. Одоогоор уг хуулийн 25.1 зүйлд заасан түүх соёлын дурсгалыг гэмтээх, устгах, 25.2 буюу түүх соёлын үл хөдлөх лурсгалыг эвдэх гэмтээх, устгах, 25.3 буюу соёлын биет өвийг завших үрэгдүүлэх,  25.4 буюу хууль бусаар археологи палентиологийн хайгуул малтлага хийх, 25.5 буюу соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, жуучлах 25.6 зүйл буюу түүх соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх гэсэн зургаан зүйл ангийг Эрүүгийн хуулиар шалгаж тогтоодог.

Соёлын өвийн хулгайг эртний эдлэлийн ченжүүд хийж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял шийтгэл авч байсан иргэд гэмт хэрэг үйлдэж байна. Монголд түр хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэдийн захиалгаар соёлын өвийг хулгайлж байна. Амар хялбар аргаар ашиг олох зорилгоор эртний ургамал, археологийн олдворыг зарж худалдаалах гэмт хэрэг гарч байна.

Өнгөрөгч 2017 оноос хойш нийт 25 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалт хийсэн. Үүнээс 11 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон бол одоо есөн хэргийг шалгаж байна. Харин түүх соёлын дурсгалт эд өлгийн зүйлсийг хадгалж буй музей, хийдэд үйлдэгдсэн хулгайн хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ оны эхний найман сарын байдлаар нийт долоон хэрэг бүртгэгдсэнээс цагдаагийн байгууллагаас зургаан хэргийн эзнийг тогтоосон. Нэг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн дөрвөн сарын хугацаанд нийт зургаан гомдол мэдээлэл ирж, орон нутагт хариуцсан цагдаагийн хэлтсүүдтэй хамтарч, Монгол Улсын иргэн нэр бүхий таван иргэнийг саатуулж, шалгасан. Тухайн иргэд нийт зургаан удаагийн үйлдлээр Архангай, Завхан, Өвөрхангай аймаг, Сонгинохайрхан, Багануур дүүрэгт байрлах хийдээс Майдар бурхан гурав, Богд зонхов бурхан хоёр, Өндөр гэгээн Занабазар бурхан нэг, зэс бунхан нэг, алтангэрэл судар, эмээлийн тоноглол зэрэг эд зүйлсийг хулгайлсныг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэсэн.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж