АНУ-ын сурах бичигт Гуулин улсыг Монголын ханлиг гэжээ | News.MN

АНУ-ын сурах бичигт Гуулин улсыг Монголын ханлиг гэжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

АНУ-ын сурах бичигт Гуулин улсыг Монголын ханлиг гэжээ

АНУ-ын сурах бичигт Гуулин улсыг Монголын ханлиг гэжээ

Өмнөд Солонгосын цахим дипломат ажиллагааны сүлжээ /VANK/-нээс өнөөдөр/2021.8.12/ АНУ-ын түвшин тогтоох шалгалтад бэлдэх сурах бичгүүд болон коллежийн зарим дасгалын номууд дээрх агуулга Солонгосын түүхийг гуйвуулж байна хэмээн мэдэгджээ.

АНУ-ын гурван ч хэвлэлийн үйлдвэрт хэвлэгдэн оюутан сурагчдын гар дээр очиж буй сурах бичгүүдэд Солонгосын түүхтэй холбоотой зарим баримтыг тусгажээ. Жишээлбэл, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нд хэвлэгдсэн дэлхийн түүхийн сурах бичигт “Пэгжэ улс Солонгосын хойгийн дорно өмнөд хэсэгт оршин тогтнож байсан”, “Пэгжэ улсын түүх бол Японы түүх” гэх зэрэг агуулга багтсан байна. Түүнчлэн өмнөх хэвлэлд Солонгосын хойг, Японыг заагладаг далайг зүүн тэнгис гэж байсныг шинэ хэвлэлд Японы тэнгис болгон өөрчилсөн байна.

Чухамдаа НТӨ 18- НТ 660 он хүртэл оршин тогтнож байсан солонгосчуудын өвөг Пэгжэ улс Солонгосын хойгийн төв, өрнө өмнөд хэсэгт байрлаж байжээ. Тухайн үед Солонгосын хойгт Пэгжэ, Шилла, Кугурё хэмээх гурван улс зэрэгцэн оршиж байсныг Солонгосын түүхэнд “Гурван улсын үе” хэмээн нэрлэдэг аж.

Гэвч сурах бичгийн гурав дахь хэвлэлд Солонгосын түүхийн “Гурван улсын үе”-ийг тайлбарлалгүй орхиж, “Солонгосын дайн 1952 онд эхэлсэн”, “1988 оны Сөүлийн олимп болох үеэр Өмнөд Солонгос дарангуйллын дэглэмтэй байсан” гэх мэт ташаа мэдээлэл оруулжээ.

Харин коллежийн газар зүйн сурах бичигт “Солонгосын хойгт Хятад, Японы соёл зонхилдог бөгөөд үндсэн шашин нь исламын шашин“ хэмээсэн байна. Түүнчлэн XIV зууны газрын зураг дээр Гуулин улсыг Их Монгол улсын ханлиг болгон бичсэнд солонгосчууд бухимджээ. Хэвлэлийн компанийн мэдээлснээр дээрх номыг 9745 оюутан ашиглаж, тэдний 69 хувь нь номд бичсэн агуулгын дагуу асуултад хариулсан гэнэ.

Гуулин улсыг Саритай жанжны удирдсан цэрэг 1232 оны нэгдүгээр сард эзлэн авч, бүхэлд нь Юанийн хараат улс болгож байв. Тэртээ 1300 оны эхэн үед Солонгосын хойг Юань гүрний мэдэлд байсан авч улаан алчууртнууд Мин улсыг байгуулан Юань гүрний эсрэг хүчтэй тэмцсэнээр монголчууд 1368 онд Цагаан хэрэм хүртэл ухарсан түүхтэй.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-12 134.215.50.235

Ongorson bol ongorson Odoo hen be hedge l chuhalOdoo bid hen be?

Avatar

Зочин 2021-08-12 66.181.178.105

Зиаа. Солонгост ч яаж ч цамнаад vvнээс илvv сайхан баатарлаг тvvх байхгvй дээ! Энэ бvс нутагт хэн нь хvчирхэг болно тэр нь эхлээд Солонгосыг зодож боол зарцаа болгож гарынхаа чилээг гаргадаг заншил тогтоод лавтай мянга гаруй жил болсон бодит баримт харагдаад байдаг юм!! Харин сvvлийн vед баатарлаг киног бол дажгvй хийгээд байдаг болцон бн лээ. Ккк.

Avatar

Х 2021-08-12 103.229.121.185

Манай улс 136 жил Солонгосыг дарласан юм байна.

Avatar

Зочин 2021-08-12 1.231.177.4

солонгос бол хятдын л нэг муж нэг ястан нь шүү дээ. хятдаас хаанаа хэнээр сонгохоо шийдүүлдэг байсан. хятдын хаад гэхээр монгол гаралтай хүмүүс байсан дөө эзлэн түрэмгийлэгчдийн удам. манж гүрнийг байгуулсан том хаан манжид цагаачилж хожим нь хаан болсон монгол хүн байсан гэнэлээ. хятдууд тэгж байналээ. тэгээл том гүрэн байгуулсан байхгүй юу монгол болоол тэр гэж хятдууд ярьсан шүү тийм байхаа хамгийн мундаг удирдагч бол монголчууд генд нь байгаа

Avatar

Зочин 2021-08-12 172.58.92.148

za bas arai hetruulchihjee

Avatar

Зочин 2021-08-12 1.231.177.4

чингисийн цэргийг хятдыг эзлэхээс өмнө манай киданууд хятдыг удаан захирч байсан . киданууд хятад солонгосыг захирдаг байсан. хятдын түүх бол голдуу хойт зүгийн нүүдэлчдэд байсхийгээл эзлэгдэж захирагдаж ирсэн түүх . манжийн дараа японууд эзлээд англичууд бас дайраад зовлон их үзсэн хүмүүс л дээ. гарал нь зүүн өмнөдийн тагжгар болохоор тэр байх

Avatar

Зочин 2021-08-12 172.58.92.148

odoo hunii olnooroo davamgailan turemgiilj bn

Avatar

М 2021-08-12 202.21.107.124

Үнэн үгэнд хүн өштэй, Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж

Avatar

Зочин 2021-08-12 66.181.171.34

Түүхийн үнэнийг яг л зөв бичиж дээ.

Avatar

Зочин 2021-08-12 66.181.183.250

ТҮҮХЭЭР БОЛ ҮНЭН ҮҮГЭЭРЧ ТОТОХГҮЙ МӨН ӨНӨӨГИЙН ХЯТАД УЛС БОЛ ҮНЭНДЭЭН МОНГОЛЫН БАЙЛДАН ЭЗЭЛСЭН НЭГ ХАНИЛАГ
БАЙСАН ХЯТАДЫГ АНХ ЧИНГЭС ХААНЫ АНД МУХЛАЙ ГОО ВАН ЗАХИРЧ БАЙСАНЫГ ТҮҮХ ГЭРЧЛЭНЭ МОНГОЛЫН ХААДЫН ОРОДОН ӨНӨӨЧ БЭЭЖЭНД СҮНДЭРЛЭЖ БАЙГАА

Avatar

Зочин 2021-08-12 120.142.31.236

za ene medeeg heden so nart umshuulj durguigiin hurgiedaa

Avatar

vneniig helsen bna.. 2021-08-12 202.131.225.197

vnen ch dee. 1368 on hvrtel ih yan ulsiin haraat albat bool baisan ni. tegeheer ene chin 14 -r ter chigeerei mongoliin haraat baisan solongosiin tvvhigiig zob l bichjee..

Avatar

Зочин 2021-08-12 64.119.29.146

үнэн үнэн

Avatar

Зочин 2021-08-12 120.142.31.236

orosuud bich sogiin oorsdiinhni hairtai amerikuud bichsen bolohoor yneniig l helsen bna

Avatar

иргзн 2021-08-12 202.179.24.66

Үнэн л юм чинь дээ,

Avatar

Зочин 2021-08-12 180.149.93.98

Газар зүйн шинжлэх ухаанд Японы тэнгис гэж ярьдаг болохоос Зүүн тэнгис гэж байдаггүй

Avatar

Зочин 2021-08-12 202.9.46.218

Чингис хаан тууний ур хуухдуудийн хаанчлалын уед Гуулин улсаас 1 сая эр, эм 15-16 насны охид хевгуудийг боол болгон Монголруу ируулж байсан гэдэг

Avatar

Зочин 2021-08-12 1.231.177.4

монгол руу авчраагүй. монголд тэд нарын хэрэг байхгүй. бээжин руу аваачиж зарц боол болгосон биз. тэнд бол хэрэгтэй л байсан байгаа. орон орны хүүхнүүд цуглуулж янхны газар байсан л байхгүй юу. монгол нэрээр хятдууд авгай авдаг байсан байх. монголчууд богино хөлтэй хөх бөгсгүй онигор хүүхнүүдээр дутав гэж

Avatar

Зочин 2021-08-12 192.82.72.13

Монголын харяаны ханлиг байсан л юм чинь дээ

Avatar

Zochin 2021-08-12 202.55.191.130

Ene heden Solongoschuud baga zereg mungutei bolood ehesen chine uursdiin tuuhee zahialaj bichuuleh ym genee!!! Uuhilaarai hamuudaa ter jijighen buland heden uls baisan eseh n bol hamaach ugui ter buh ulsuudiig chine negtgej neg zahirgaand hanlig bolgoj baisan uls gevel Mongol uur yuch bish!!!
Hen mungutei ter tuuhee zahialan gedeg bolchih geed baigaarai.

Avatar

Зочин 2021-08-12 202.131.244.210

Үнэн шүү, Солонгосчууд түүхийг өөрсдийн дураар зохиох гэж их авирлах болсон. Түүхийн асуудлаар Япон, Хятад гээд хөрш орнуудтай зориуда асуудал үүсгэж цээж дэлдээд жигтэйхэн

Avatar

Зочин 2021-08-12 180.149.93.98

Дандаа л үнэн түүх, газар зүйн зөв нэр томьео бичсэн байна ш дээ. Өөрсдөө түүхгүй болохоороо түүх зохиох гэж ядчих юм. Дээрээс нь 5 цаастай болсон чинь эдийн омог бүүр нэмэгдчихсэн байна аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж