АНУ-ын сурах бичигт Гуулин улсыг Монголын ханлиг гэжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

АНУ-ын сурах бичигт Гуулин улсыг Монголын ханлиг гэжээ

АНУ-ын сурах бичигт Гуулин улсыг Монголын ханлиг гэжээ

Өмнөд Солонгосын цахим дипломат ажиллагааны сүлжээ /VANK/-нээс өнөөдөр/2021.8.12/ АНУ-ын түвшин тогтоох шалгалтад бэлдэх сурах бичгүүд болон коллежийн зарим дасгалын номууд дээрх агуулга Солонгосын түүхийг гуйвуулж байна хэмээн мэдэгджээ.

АНУ-ын гурван ч хэвлэлийн үйлдвэрт хэвлэгдэн оюутан сурагчдын гар дээр очиж буй сурах бичгүүдэд Солонгосын түүхтэй холбоотой зарим баримтыг тусгажээ. Жишээлбэл, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нд хэвлэгдсэн дэлхийн түүхийн сурах бичигт “Пэгжэ улс Солонгосын хойгийн дорно өмнөд хэсэгт оршин тогтнож байсан”, “Пэгжэ улсын түүх бол Японы түүх” гэх зэрэг агуулга багтсан байна. Түүнчлэн өмнөх хэвлэлд Солонгосын хойг, Японыг заагладаг далайг зүүн тэнгис гэж байсныг шинэ хэвлэлд Японы тэнгис болгон өөрчилсөн байна.

Чухамдаа НТӨ 18- НТ 660 он хүртэл оршин тогтнож байсан солонгосчуудын өвөг Пэгжэ улс Солонгосын хойгийн төв, өрнө өмнөд хэсэгт байрлаж байжээ. Тухайн үед Солонгосын хойгт Пэгжэ, Шилла, Кугурё хэмээх гурван улс зэрэгцэн оршиж байсныг Солонгосын түүхэнд “Гурван улсын үе” хэмээн нэрлэдэг аж.

Гэвч сурах бичгийн гурав дахь хэвлэлд Солонгосын түүхийн “Гурван улсын үе”-ийг тайлбарлалгүй орхиж, “Солонгосын дайн 1952 онд эхэлсэн”, “1988 оны Сөүлийн олимп болох үеэр Өмнөд Солонгос дарангуйллын дэглэмтэй байсан” гэх мэт ташаа мэдээлэл оруулжээ.

Харин коллежийн газар зүйн сурах бичигт “Солонгосын хойгт Хятад, Японы соёл зонхилдог бөгөөд үндсэн шашин нь исламын шашин“ хэмээсэн байна. Түүнчлэн XIV зууны газрын зураг дээр Гуулин улсыг Их Монгол улсын ханлиг болгон бичсэнд солонгосчууд бухимджээ. Хэвлэлийн компанийн мэдээлснээр дээрх номыг 9745 оюутан ашиглаж, тэдний 69 хувь нь номд бичсэн агуулгын дагуу асуултад хариулсан гэнэ.

Гуулин улсыг Саритай жанжны удирдсан цэрэг 1232 оны нэгдүгээр сард эзлэн авч, бүхэлд нь Юанийн хараат улс болгож байв. Тэртээ 1300 оны эхэн үед Солонгосын хойг Юань гүрний мэдэлд байсан авч улаан алчууртнууд Мин улсыг байгуулан Юань гүрний эсрэг хүчтэй тэмцсэнээр монголчууд 1368 онд Цагаан хэрэм хүртэл ухарсан түүхтэй.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж