Дүүжин рестораны үйл ажиллагааг зогсоов | News.MN

Дүүжин рестораны үйл ажиллагааг зогсоов

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

Дүүжин рестораны үйл ажиллагааг зогсоов

Дүүжин рестораны үйл ажиллагааг зогсоов

Агаарын дүүжин рестораныг хүний амь насанд эрсдэлтэй гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоожээ. Олон нийтийн цахим сүлжээнд  тархсан мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” рестораны гадна талбайд бэлдсэн агаарын рестораны ашиглалт аюулгүй ажиллагаа болон техникийн бэлэн байдалд албаныхан хяналт шалгалтыг хийсэн байна. Уг шалгалтаар

  • Рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, тооцоо, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа болон туршилт, үзлэг шалгалт хийх зааварчилгаагүй нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.19.1 дэх заалтыг;
  • Дээрх дүрмийн 8.5.19 дэх заалтын г) хэсэгт Ачаа өргөх кранаар /хүн эсвэл дээр нь хүн байрласан ачааг өргөж шилжүүлэх. …/ хориглоно гэж заасныг зөрчиж байгаа нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаар байна.

Иймд наймдугаар сарын 12-ны өдрийн улсын ахлах байцаагчийн актаар тус агаарын рестораны үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн талаар гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-08-12 124.158.68.84

Ийм юманд ороод сууж л байдаг таарцан дагзнууд юм аа ккк

Avatar

Зочин 2021-08-12 202.126.90.156

Хэтэрхий мөнгө хөөсөн үйлдэл байсан, зогсоосон нь сайн болж

Avatar

Зочин 2021-08-12 202.126.90.40

Хахаа

Avatar

Зочин 2021-08-12 88.230.49.85

Зарим хүмүүс мөнгө л бодохоос хүний амь, эрсдлийг огт бодохгүй тэнэгтэцгээх юм. Гэтэл гэнэн залуус түүнд нь автаад, сониуч тэнэг зангаараа занганд орцгоож байдаг нь харамсалтай. Ухаантай амьдарцгаа, хүмүүс ээ!

Avatar

Зочин 2021-08-12 202.126.90.70

ОЛОН ХҮНИЙ АМЬ ЭРСДЭХ ЭРСДЭЛ БАЙСАН Л БАЙНА. КРАНЫ ГИДРИЙН САЛЬНИК ЭНЭ ТЭР ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭГ МАНАЙХ ЯГ НОМ ДҮРМИЙНХ НЬ ДАГУУ ХИЙХГҮЙ Л ДЭЭ. КРАНЧИНД АМИА ДААТГААД АГААРТ ХООЛЛООД СУУНА Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ.

Avatar

Мөнхжаргал 2021-08-12 66.181.181.236

Тансаглагчид хохь чинь.

Avatar

Зочин 2021-08-12 122.201.26.3

Заавал хүний амь хохирсоны дараа биш ингэж урьдчилж зогсоох нь зөв байхаав

Avatar

зочин 2021-08-12 202.179.24.66

Залуусаа элдэв юмаар Уруу татаж Архинд оруулж байхаар нэг ч гэсэн Үйлдвэр байгуулж Залуусаа ажлын байртай болгомоор юм, үгүй бол цаанаасаа Монголчуудыг элдэв аргаар Архинд оруулж энэ Үндэстэнийг сүйрүүлэх Хятаджсан бодлогыг биелүүлээд байна уу МАН ЗГ хОТЫН ДАРГА,

Avatar

Зочин 2021-08-12 103.50.206.95

Мөнгө олох гээд мухарлаад л байх юмаа. Үйлдвэр байгуулалдаа.

Avatar

Зочин 2021-08-12 202.9.46.223

Тэгвэл УБ хотын даргын санаачилж байгаа дүүжин тээвэр ч бас хориотой.

Avatar

Зочин 2021-08-12 64.119.17.250

Энэ арай болохгүй байх аа.

Avatar

Зочин 2021-08-12 66.181.161.102

Зөв байлгүй яах вэ.. Найдваргүй баталгаагүй юманд дүүжлэгдээд яах вэ..

Avatar

иргэн 2021-08-12 103.11.195.34

манайхан хааж боохдоо гаргуун. гар дээр тавьдаг бор юмыг нь багадуулж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж