Сэрэмжлүүлэг: Тогтоол усанд сэрүүцэхээр ороод живжээ | News.MN

Сэрэмжлүүлэг: Тогтоол усанд сэрүүцэхээр ороод живжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Тогтоол усанд сэрүүцэхээр ороод живжээ

Сэрэмжлүүлэг: Тогтоол усанд сэрүүцэхээр ороод живжээ

Ойрын өдрүүдэд үер усны ослоос болж эндэх, сураггүй алга болох тохиолдол нэмэгдсэн гэдгийг албаныхан мэдээлж байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн Бухын цагаан гэдэг газар нэг хүн тогтоол усанд сэрүүцэхээр ороод живжээ. Ослын тухай дуудлагыг өчигдөр /2021.08.11/ 19:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид 65 км замыг туулан 21:45 цагт очиход 34 настай эрэгтэй тогтоол усанд сэрүүцэхээр ороод живсэн байжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:50 цагт эрлийг түр зогсоож өнөөдөр 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Мөн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн Зүүндалан гэдэг газар хиймэл нууранд нэг хүн живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 10-ны 16:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Мэдээллийн дагуу гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Үндэсний аврах бригадын алба хаагчид наймдугаар сарын 11-ний өдрийн 09:53 цагт очиж, нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд компанийн ажилтан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат 22 настай, эрэгтэй живсэн байна.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:30 цагт тус иргэний цогцсыг нуурын 11 метрийн гүнээс олжээ. Цогцсыг аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн байна. Иймд иргэд та бүхэн орон нутагт зорчих, амарч зугаалахдаа үер усны аюулаас сэрэмжилж, болгоомжтой зорчихыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-12 192.82.68.179

Дээр үеэс ахмадууд тогтоол усанд орж болохгүй гэдэг шүү дээ. Залуучууд минь анхаар

Avatar

Badarch taxar 2021-08-12 192.82.91.71

Тогтоол усанд живэж үхэх ёстой хүн байж дэ

Avatar

иргэн 2021-08-12 203.91.115.54

хүрэлсүхийн хаялаг иргэдээ зүй бусаар хоргодуулах үзэлүү. ха яваа газараа бөөгнөрөл үүсгэж халдар тарааж бна. мэдээлэлийг тас нууцлаж бдаг өөдөөс нь дуграх эрхтэй амитан алга Сэлбэ дэх тойрон хүрээлэгчидийн хороололоо ирчимтэй бариж бга. барилагийн метраылийн үнийн өсөлт тэнд хамаагүй бү барилагийн кампанийн ажил зогсож бхад хүрэлсүхийн хороолол улаан гэрэлтэй яваж бна

Avatar

Иргэн 2021-08-12 103.57.95.118

Энэ одоо хужаагууд бичсэн юм байх даа. Нил үг үсгийн алдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж