Цагаан хадыг ногоон бүс болгохын тулд УОК болон орон нутгийн удирдлагууд багагүй анхаарч ажиллах болсон. Тиймээс Цагаан хад суурьшлын бүсэд ирэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажилчид Цогтцэций суманд 14 хоног тусгаарлагдаж байгаа юм. Харин зөвшөөрөлгүй, хулгайн тээврээр ирсэн иргэдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.
Өнгөрсөн өдрүүдэд зөвшөөрөлгүй Цагаан хад руу нэвтэрсэн дөрвөн жолоочид Зөрчлийн хэрэг нээн шалгаж мөн шүүхээр шийдвэрлэн торгох арга хэмжээ авч буцаалаа. Иймд зөвшөөрөлгүй буюу хулгайн тээврээр тус бүс рүү нэвтрэхгүй байхыг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.
Холбоотой мэдээ