"Гадаадын хөрөнгө оруулалт мөддөө орж ирэхгүй байх" | News.MN

"Гадаадын хөрөнгө оруулалт мөддөө орж ирэхгүй байх"

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

"Гадаадын хөрөнгө оруулалт мөддөө орж ирэхгүй байх"

"Гадаадын хөрөнгө оруулалт мөддөө орж ирэхгүй байх"

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.


-Цар тахлын нөлөөгөөр олон аж ахуй нэгж хөл хорионд орж, ашиг орлого, ажлын байраа алдсан. Тиймээс Засгийн газраас эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа.  Энэ бодлого хэр үр дүнтэй байна.  Эдийн засгийн нөхцөл байдал яг ямархуу байна вэ.  Яг бодитоор нь та дүгнэж хэлээч?

-Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа. Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа хүндэрсэнтэй холбоотой төсвийн алдагдал өссөн, эскпорт төсөвлөсөн хэмжээнд хийгдээгүй гээд маш олон асуудал байна. Уг нь дэлхийн түүхийн эдийн үнийн өсөлт өндөр байгаа ийм нэн таатай нөхцөл байдлыг бид зөв ашиглаж чадсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй. Харамсалтай нь, үүнд зохистой менежмент хийж чадаагүй.  Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг иргэд өдөр тутмын худалдан авалтаараа мэдэрч байгаа.

-Шатахууны үнийн өсөлт, Замын-Үүдийн түгжрэл эдийн засагт нэмэр дээр нэрмээс болчихлоо.  Тэгэхээр эдийн засгийн хямрал хэдий хугацаанд үргэлжлэх бол. Энэ талаар  таамаг байна уу?

-Зөвхөн цар тахал, ачаа бараа болон бензиний үнээс шалтгаалаагүй. Дээр нь Монгол Улсын эдийн засгийн суурь нөхцөл байдал муу байгаа. Монгол Улс нийт 32.4 тэрбум ам долларын гадаад өртэй байна. Эдгээр өрнүүдийн эргэн төлөгдөх хугацаа энэ жилээс эхэлж байсан. Ийм үед цар тахал гарч нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн. Эдийн засгийн хямралтай энэ үед вакцинжуулалт болон цар тахлыг даван туулахтай асуудалтай бүх зүйл шууд холбоотой байгаа болохоор таамаг дэвшүүлэх хэцүү байна. Ер нь бол 2022 ондоо энэ байдал үргэлжлэхээр л байх шиг байна. 2022 он гэхэд дэлхийн хүн амын 70 хувь вакцинжуулалтад хамрагдана гэсэн тооцоо гарсан.

-УИХ-ын дарга Г.Занданшатар Төв банкинд том мөнгөн дэвсгэрт буюу 50 мянгатын дэвсгэртийг хэвлүүлэх талаар судалгаа хийхийг үүрэг болгосон. Энэ нь эдийн засагт ямар ашигтай эсвэл хохиролтой вэ?

-Том мөнгөн дэвсгэртийг улс орнууд өөрийн мөнгөний ханшийн сулралыг удаашруулахын тулд гаргадаг. Гэхдээ тухайн оронд хангалттай хэмжээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспорт болон гадаад хөрөнгө оруулалт байгаа бол энэ нь эдийн засагтаа үр өгөөжөө өгдөг. Монгол Улсын хувьд эдийн засаг нь төрөлжөөгүй, ихэнх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ гадаадаас импортолж байгаа үед эдийн засагтаа илүү сөрөг нөлөөтэй. Хэрвээ ийм нөхцөл байдалтай байвал инфляцийг өдөөж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ маш хурдацтай өснө гэсэн үг. Бараа бүтээгдэхүүний үнэ чөлөөтэй өснө. Тэгэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч хяналтаас гарна.

Ингэснээр хүмүүсийн худалдан авах чадвар буурна, зарим хүмүүс их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авч нөөцлөх болно. Жишээ нь, Венесуэл, Зимбабве зэрэг орнууд гиперинфляцитэй тэмцэхэд ийм алхамууд авч хэрэгжүүлж байгаа боловч ямарч нэмэр болоогүй.

-Том мөнгөн дэвсгэртийн сөрөг тал нь юу вэ?

-Хамгийн том сөрөг дагавар нь бол инфляци. Инфляци өсч бүх бараа бүтээгдэхүүн огцом өснө. Төгрөг цаас л болно гэсэн үг. Авч буй цалин мөнгөөрөө юүч худалдаж авч чадахгүй болно.

-Уул уурхайн салбараас орж ирэх орлого, боломжууд буурснаар ажилгүйдэл нэмэгдэж, орлого тасалдаж байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлага байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Мэдээж, гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Монгол Улсын эдийн засгийн хувьд бүр ч чухал. Гадаадын хөрөнгө оруулалтынхаа бодлогыг гаргаад, гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан төрийн институци, төрийн байгууллагуудын уялдаа холбоо зэрэг асуудлууд маш чухал. Тэгэхгүй гадаад хөрөнгө оруулалт татах нь дан ганц гадаад хөрөнгө оруулалтын газрынх н биш.

-Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлийг ЖДҮ-чдэд олгож эхэлсэн. Тухайлбал, 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгогдсон гэж Сангийн яам мэдээлж байна. Энэ зээлийн хүрээнд эдийн засаг эргэлтэнд орох уу?

-ЖДҮ-дэд санхүүжилт олгох нь чухал. Зөвхөн санхүүжилт олгохоос гадна бизнесийн үйл ажиллагаа дэмжсэн томоохон шинэчлэл буюу реформууд хэрэгтэй гэж харж байна. Компаниудын үйл ажиллагаанд маш олон байгууллагаа оролцдог. Тэдгээр байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулдуулах, бизнесийн үйл ажиллагааг аль болох хөнгөвчлөх хэрэгтэй.

-Цар тахал эхэлснээс хойш гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Үүний сөрөг нөлөө юу вэ. Урт хугацаанд юу хүлээж байгаа вэ?

-Аливаа улсын хувьд экспорт, гадаад хөрөнгө оруулалт чухал байдаг. Гадаад хөрөнгө оруулалт орж ирж байж л технологийн шинэчлэл, шинэ ажлын байр, цаашлаад гадаад валют орж ирдэг. Ер нь бол гадаад хөрөнгө оруулалтыг тогтвортой татах тал дээр олон ажлууд хийх шаардлагатай. Эдийн засаг нь сайн байх үед нь хөөж туугаад, муудсан үед нь хадаг барьж гүйгээд баймааргүй байна. Урт хугацаандаа гадаад хөрөнгө оруулалт татах нэлээд хүндрэлтэй байх болов уу.

-Аж ахуйн нэгжүүд хямралын үед ажлын байраа хадгалж, алдагдалгүй ажиллахын тулд зардлаа бууруулахаас гадна ямар чиглэл барьж ажиллах хэрэгтэй вэ?

-Цар тахалтай ийм хүндрэлтэй байх үед аж ахуй нэгж аль болох боломжийн арга хэмжээгээ авчихсан гэж би бодож байна. Үйл ажиллагааг нь дэмжих, аль болох ажлын байр хадгалж үлдэхэд нь төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ нь шууд утгаараа мөнгө өг гэж байгаа юм биш. Аль болох үйл ажиллагааг нь хөнгөчвлөх, дэмжих, ойлгох хэрэгтэй.

Энэ эдийн засгийн хямрал бол ердийн хямралаас тэс өөр, цар тахалтай холбоотой болохоор бид өөрөөр сэтгэж, хамтарч ажиллаж, нэг нэгнийгээ дэмжиж байж л даван тулж чадна.

 

 

  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-12 202.126.89.115

Хэдэн хулгайч цагаан арьстнууд, хятадууд л биз дээ, хөрөнгө оруулагчид гэдэг нь

Avatar

Уншигч 2021-08-12 203.23.49.83

Хонгороо, тэр цагаан арьстан хятад 2ыг чинь нийлүүлснээс том хулгайч нар нь монголчууд шүү дээ

Avatar

Зочин 2021-08-12 192.82.72.13

1994 онд хамгийн том 10,000 дэвсгэрт 25 доллартай тэнцэж байв. 2006 онд 20,000 дэвсгэрт гарахад 17 доллартай тэнцэж байв, одоо 20,000 дэвсгэрт . 7 доллартай тэнцэж байна. Одоо 50,000 дэвсгэрт гаргавал 17,5 доллартай, 100,000 төгрөг 35 доллартай тэнцэнэ

Avatar

Зочин 2021-08-12 213.202.216.189

Хөрөнгө оруулагчид биш газар ухагчид гэж ярьмаар байна хөрөнгө мөнгөө монголд хаячихаад зүгээр яваад өгдөг тэнэг байхгүй.

Avatar

Зочин 2021-08-12 124.158.96.234

БААБАРЫН санал болгосон реформуудыг хийгээчээ. Сонгуульд ялагдана гэж айж бэмбэгнэж хагас дутуу арга хэмжээ авсаар байгаад Монгол туйлдаж тэнэг орны жишээ болж байна. Гуравхан сая хүнтэй, яс үндэсний ялгарал хуваагдал байхгүй, баялагтай Монгол ийм ядуу байж таарахгүй.

Avatar

Зочин 2021-08-12 66.181.168.8

Судлаач хүн судалгааны үр дүнгээ ярих ёстой баймаар юм. Зүгээр нэг өөрийн бодлоо ярих нь хий хоосон попролт шүү. Ер нь бол судалгаа, шинжилгээний ажлаа хийгээд явдаг хүнд ингээд попроод байх зав гарахгүйээ. Завтай, хүний зараалаар ярьдаг хүмүүс бол судлаач гэдэг нэрийг зүүхээ болих хэрэгтэй.

Avatar

Монгол хүн 2021-08-12 203.98.76.230

Төрийн бодлого төр барьж байгаа авилгачдад итгэж хөрөнгө оруулахгүй!!!

Avatar

Зочин 2021-08-12 66.181.183.82

Улс орноо доллороор зарчихад бэлэн АН-ын зарим анархист этгээдүүдтэй, гадаадынхан хамтарч ажиллах илүү сонирхолтой байдаг нь ажиглагддаг.Тэдний дотор улс бүрээс цугларсан, биднээс хэдэн арав дахин их овсгоо зальтай жинхэнэ луйварчид чононууд маш олон бий гэдэг.

Avatar

ХУУЛЬЧ 2021-08-12 192.82.64.190

ЦАР ТАХАЛ Л ӨВЧИН ХОЙНО АЛГА БОЛЖ ТААРАА ,,,,,,,ХАРИН ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ИТГЭЛИЙГ ОЛОХ ГЭЖ ТОМ ЗҮЙЛ БАЙХАЛ ДАА ,,,,МОНГОЛЧУУД ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ ГЭЭД ЦЭВЭР ЦУС,,,,,,,ХҮН ,,МАЛ УДМЫН САН ,СУДЛАЛАА УРДАА БАРИАД ЭДИЙН ЗАСАГ, УЛС ТӨРТЭЙ ХУТГААД ШОРОНДОХООР ЯМАР ТЭНЭГ НӨХӨР ,КОМПАНИ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ВЭ ДЭЭ ,,,,,,,,,,ТЭГЭЭД ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮС ,,МОНГОЛЧУУДАД ҮЙЛЧИЛДЭГҮЙ , САНХҮҮГИЙН ОФШОР ЗОНГҮЙ ,,БАЙХАД ДАЛАЙД ГАРЦГҮЙ ИХ ГАЗРЫН ХОЁРХОН ХӨРШТЭЙ МОНГОЛД ХЭЦҮҮЛ ДЭЭ

Avatar

ЗОЧИН 2021-08-12 64.119.26.28

МАН ГЭЖ МОНГОЛЫН ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ БОЛГОНИЙГ ШИМЭГЧИЛЖ АМЬДАРДАГ МАФИ БАЙНА ШҮҮ ДЭ.

Avatar

Зочин 2021-08-12 192.82.76.178

Тийм шүү

Avatar

Зочин 2021-08-12 202.72.247.58

ЭНЭ БОЛ ҮХЭЖ БАЙСАН МАНГАРУУДЫН ХИЖ БАЙГАА ТЭНЭГЛЭЛ. Г.ЗАНДАНШАТАР л*****н н**ш УУЛ НЬ ЭДИЙН ЗАСАГЧ УХААНТАЙ н**ш ДОО. ЗӨВ ЮМ ХИЙГЭЭЧ ДЭЭ МАНГАРУУДАА.

Avatar

Зочин 2021-08-12 202.126.88.128

Харин эсэргээрээ энэ олон тэгнүүдээс хасах хэрэгтэй юм биш үү? төгрөг бүр цаас боллоо шүү дээ! Польш улс маш том дэвсгэртүүдтэй /бүр сая злотын/ дэвсгэртүүдтэй байж байгаад жижиг дэвсгэрт шилжиж үндэсний вальют нь чангарч байсан жишээ байдаг үүнийг судлаж төгрөгийн ханшийг чангаруулмаар байна даа.засаг төрийн үйл ажилгааны нэг гол үзүүлэлт үндэсний вальютын үнэ цэнэ баймаар

Avatar

Зочин 2021-08-12 180.149.93.98

Орос гэхэд 90-ээд оны сүүлчээр мөнгөн тэмдэгтээсээ сүүлийн 2 оронг нь хасаж байсан. сүүлийн оронг нь хасвал ядаж юмны үнэ нэмэгдэхдээ шууд 500-1000-аар нэмэгдэхгүй хэдэн мөнгө, эсвэл 10-20 төгрөгөөр нэмэгдэх давуу талтай

Avatar

Зочин 2021-08-12 103.229.179.2

zadgai mungunii management gej neg yum bdiim shig bgaa yumaa

Avatar

Зочин 2021-08-12 124.158.96.234

Сайхан бүсгүй Лакшми үнэнийг хэлжээ. Төрийн мэдлийн компаниудаа ухаалгаар хувьчлаачээ, мангаруудаа. Тэнд чинь нуль хулгай. Үнээ зоригтой чөлөөл. Амь зогоосон эдийн засагтай олон жил болж байнадаа. Хагас дутуу реформ эдийн засгаа туйлдуулж байна.

Avatar

Зочин 2021-08-12 180.149.93.98

Ер нь үнээ зоригтой чөлөөлсөн нь дээр байх, эхэн үедээ иргэд мэдээж үнийн өсөлтөд туйлдана, гэвч удалгүй зах зээлийн жамаар цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж бараа үйлчилгээний үнийг дагаад нэмэгдэх тул зоригтой чөлөөлөх нь бас нэг гарц байж болох юм. Төрийн өмчит компанийн тухайд мөнгө иддэг газар болсон гэдэг хэнд ч нууц биш тул хувьчлах хэрэгтэй. Хүн өөрийн компаниас хулгай хийхгүй нь тодорхой

Avatar

Зочин 2021-08-12 103.229.179.2

tur umchgui bolchihvol tsunh barigchidaa yugaar tejeeh yum bee? haanaas mungu bosgoj songuuliiin luivaraa hiih yum be? bas tsaana ni asuudal bna sh dee!!

Avatar

Зочин 2021-08-12 202.21.108.175

ЗАНДАНМАТАРЫГ ЗАЙЛУУЛ

Avatar

УХНА ХҮРЭЛСҮХ 2021-08-12 76.107.165.63

Том мөнгөн дэвсгэрт гаргахгүй бол халамжуудаа тавьж дийлэхээ байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж